Тэтгэлэг горилогсдод тусламж

Аливаа улсын амьдралын хэв маягийг ТВ нэвтрүүлгээс нь харах боломжтой гэж боддог. Австралид улсын мэдлийн 1 хувийн 5 сувагтай. Эдгээр сувгууд бүгд 2 сувагтай. Тийм болохоор арван хэдэн суваг гараад байх шиг байгаа юм.

Улсын мэдлийн суваг ABC-гийн Ази, Номхон далайн орнуудад зориулан цацдаг суваг нь манай Сансар кабель сувгаар гардаг. 4 цагийн үед гардаг англи хэлний нэвтрүүлэг нь хэл сурч буй хүмүүст их зүгээр юм байна лээ. Энэ сувгийн мэдээ нь нэг талыг баримтлаагүй, төв шударга байдаг. Мэдээ гэснээс манай цагийн хүрдтэй төстэй мэдээ орой тодорхой цагаас нэг удаа гардаг. Бусад үед нь News Update гээд хоёр, гурван минутад багтаан тойм яваад “More to come at the News 7 o’clock”  geel orxino. Энд ирсэн нэг дарга австралийн мэдээ гэж үнэн хөгийн, нээх жоохон гээд уурлаад байсан. Масс медиагаар тархиа угаалгаад хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр толгойгоо дүүргэсээр байгаад тэрүүндээ донтчихсон тул тийм хөнгөн чанарын юм явахаар ойлгохгүй байх нь аргагүй юм даа. Мэдээний төгсгөл дандаа сэтгэл өөдрөг болгохоор сайхан, хөөрхөн мэдээллээр төгсгөхийг хичээцгээдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө дөө, манай үндэсний ТВ-ийн оройн хөтөлбөр нь атомын бөмбөгний хор уршгийн тухай их хүнд нэвтрүүлэг гарч байж таарч үзсэн би шөнөжингөө хар дарж зүүдлээд, өглөө нь хачин царайлсан амьтан босч ирсэн юм даг. Тэгж байхаар ихэр ботго төрлөө ч юм уу, эсвэл цэцэрлэгийн хүүхдүүдийн найрал дуу ч юм уу тийм юмаар төгсгөвөл гоё доо. Гэхдээ тольтроо сурвалжлагчийн тайлбаргүйгээр шүү.

Сурвалжлагч, нэвтрүүлэгч нарын хувьд шалгуур өндөртэй, хэл ярианы хөгжил маш сайн байх нь хамгийн гол шалгуур.   Түүнээс заавал туранхай, царайлаг, залуу гэхгүй. Манайд нэвтрүүлэгч Чимгээ, Цоодол шиг нэг их гоё, сонсоол баймаар хоолойтой сурвалжлагч нар ховор юм даа.

ТВ гэдэг үзэл суртлын маш хүчтэй зэвсэг. Харах, сонсох мэдрэхүйд зэрэг хүрдэг тул өгч буй мэдээлэл нь хүний тархинд илүү баттай хадгалагдан үлддэг учраас манай хөрөнгөтнүүд ТВ-д эзэн суух хоббитой байдаг нь тэр. Тийм болоод Ерөнхий сайд өнөөдөр хэнтэй уулзаж, хэн рүү харж мишээснээс эхлээд Иракт хэдэн хүн үхсэнийг бид мэддэг. Хэрэв анзаарвал манай мэдээний лав 10 минут нь эрхтэн, дархтангууд хаашаа, хэнтэй явсан талаар БҮХ сувгаар гардаг. Бүүр байчихаад тусад нь “Монгол Улсын Ерөнхий сайд Франц Улсад” нэвтрүүлэг бэлдэж гаргах нь ч бий. Саяхан эндхийн Гадаад хэргийн сайд сөрөг хүчний шүүмжлэлд хэмх нүдүүлэв. Оны эхний 3 сард гадагшаа явсан нь өмнөх сайдуудын нэг жилийн нормыг давсан гэнэ. Мөн байгаль орчинд найртай Тоёота Приус унадаг боловч нислэгээрээ байгальд үлдээсэн мөр нь хэдэн ширхэг хуучин машин хэрэглэж байгаатай тэнцэнэ гээл авч өгсөн байна лээ.

Манай ТВүүдтэй ижил, арилжааны сувгуудаар ТВ реклам их гарна, гэхдээ тэр нь тодорхой хугацаатай. Манайхаас ялгаатай нь рекламан дундуур кино гаргах биш, кинон дундуур нь зар сурталчилгаа явна. Жишээлбэл, дор хаяж 15 минут нэвтрүүлэг тасралтгүй явсны дараа 2 минутаас илүүгүй реклам гарах ёстой.

Гарч буй кино бүр кодтой. Бүх кино нь манайхаар бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар гэх юм уу тийм байгууллагаар орж үнэлгээ авсан байх ёстой бөгөөд тэр үнэлгээний код нь кино эхлэхийн өмнө гардаг. Кино театрт мөн адил. Тийм болохоор гэр бүлээрээ кино үзэж суутал хэт задгай үйл явдал харуулсан кино гарч эцэг, эхийг байдалд оруулах явдал гарахгүй. Тодорхой мэдээллийг эндээс авч болно. http://www.classification.gov.au/

Нэвтрүүлгийн агуулгын хувьд янз бүрийн хоол хийдэг, цэцэрлэг, садаа тохижуулдаг, засвар хийдэг, аяллын нэвтрүүлгүүд хамгийн их. Энэ нэвтрүүлгүүдээр хийсэн зүйлс нь адилхан нэртэй сэтгүүл дээр гарах бөгөөд бизнесийн синержи үүсгэж чадсан тул их амжилттай ажилладаг юм. Америкт Марта Стюарт, Опра Винфри гэх мэт хүмүүс өөрсдийн нэрээ брэнд болгон зөвхөн энэ брэндийг сурталчлах ажиллагааны хүрээнд ТВ нэвтрүүлэг, сэтгүүл, радио, видео үйлдвэрлэл г.м олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ажилладаг. Хэрэв Т цаг, Танайд хоноё, Үүргэвчтэй аялал гээд манай ТВ-ийн одууд толгойгоо сайн ажиллуулбаас Монголд энийг хийх бүрэн боломжтой.

Сүүлийн үед хоолны нэвтрүүлгүүд нь аяллын шинжтэй болж, Вьетнам, Итали, Грект очиж тэр хоолыг нь хийдэг болсон байна лээ. Энэ нь аялаад явах боломжгүй боловч тэнд очсон мэт тийм сэдэл төрүүлэх зорилготой хийгдэж байгаа бололтой. Жишээлбэл, Солонгосын Жежү арал дээр манайд олдох боломжтой хүнсний зүйлсээр хоол хийгээд 25-р ТВ үзүүлбэл, Скай худалдааны төвийн борлуулалт лав нэмэгдэнэ дээ.

Энд үдээс хойш ихэнхидээ Америкийн ток-шоу, сериал кинонууд гардаг.  Зохиогчийн эрхийн хууль маш чанга учраас дэлгэцэнд гараад дор хаяж хоёр, гурван жил болсон кино ТВ-ээр гардаг. Тав дахь өдөр гайгүй америк кинонууд гарна. SBS гэдэг сувгаар орон орны кино титрэн орчуулгатай гардаг. Сүүлийн үед Хятад, Хонгконгийн кино их гарах болсон. Бас Монгол, Шар нохойны дууль өнгөрсөн жил гарч байсан.

Ерөнхийд нь хэлэхэд зарим нэг нэвтрүүлгийг эс тооцвол ТВ-ээр үзэх юм бага. Манайхан шиг суваг солиод кино биш болохоор яг өөрийн товлож үздэг киноноос бусдыг бол нэг их тоож үздэггүй.

Comments on: "Австрали амьдрал: TV" (5)

  1. oo iim tsoohon suvagtai bilw, nogoo foxtel etc geed cable-uudiig bas nemj duridah bjuu dee

  2. Sain baina uu Alimaa egchee

    Bi IELTS iin 6 onootoi yumaa. Avstraliin Ikh surguulid orokh urilga avakh gesen yum. Kher bolomj baidag bol. Mun bi Anglinkhelnii bgsh mergejiltei yumaa. yamar ikh surguulid bidnii mergejliig hugjuulekh surgalt yavuuldag vee? ene talaar hariu bichne gedegt gunee naidaj baina.

    • TESOL buyu angli xelny zaax arga zuigeer Mastert suraxad IELTS 7.0 shaarddag. Gexdee yadaj 6.5tai bol Education management gej elseed tegeed dotor n’ salaxdaa TESOL kursuud avch TESOL togsoj boldog
      Angli xelee saijruulj IELTS 6.5 each band 6.0 baival l surguuliin talaar yarix bolomjtoi yum. Daxiad jooxon beldej baigaad ogoxod bolox baix. Mon MASP-iin catergory 2t TESOL baigaa tend apply xiivel bolomjtoi

  3. Bayarlalaa Alimaa egchee!

    Bi bas Masp iin category2t materialuudaa burduulj uguh gej baiga yum ldaa. Action planaa bichikhdee ehleed surah ih surguulia olchikhood zaagddag hicheeluudiig ni sudalj uzeed bichvel nileen ur duntei gej bodson yum. Ali ikh surguuliud TESOL iin hutulburtei baidag bol? Belenchilj baigaad uuchlaari. Mongoliin bolovsrol bolon surguuliinkhaa hutulburuudiig Avstraliin hutulburtei haritsuuulj bichvel boldog yum boluu? Hariu bichne gedegt itgej baina.
    Tanii ajil hudlmur surlagad chine Amjilt husie Alimaa egchee!

    Khundetgesen

    Kori

  4. […] Австрали амьдрал ТВ гэж бичиж байсан даа. Өнөөдөр ТВ-үүдийн тухай […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: