Тэтгэлэг горилогсдод тусламж

Tutti frutti

1. Австралийн Сангийн сайд нь төсвийн төслөө Парламентдаа өргөн барив. Сөрөг хүчний хамгийн сайн тоглолт:

Рой Вайят. (Либерал нам, хамгийн залуу сенатор)

“Би 21 настай. Миний амьдралын түүхэнд Австрали Улс төсвийн шинэтгэл хийх амлалт хэрэгжиж, төлөвлөсөн хугацаанд зарлагаасаа давсан орлоготой байж үзээгүй.” ПАУЗ. “Тийм болохоор таны төсөлд би яаж итгэх вэ?”

2. Дутуу тээлттэй хүүхдийн хөгжил

Хугацаагаа гүйцээгүй төрсөн буюу 40 долоо хоногоос дутуу тээлттэй 90-ээд оны дундуур төрсөн хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны дүн уншив. Долоо хоногоор хэмжигдэх тээлтийн хугацаа богиносох тусам хөдөлгөөн, эвслийн асуудалтай болж өсөх магадлал нь ихэсдэг гэнэ. Нялх, балчир насандаа энэ нь мэдэгдэхгүй боловч сургуульд орсны дараа хөдөлгөөний болон оюун ухааны хөгжил нь хоцорч эхэлдэг ба эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нар энэ тал дээр анхаарахгүй бол амжилтгүй сурах нэг үндэс болно гэж дүгнэжээ.

3. Англид бага сургуулийн багшийг “Хүүхэдтэй зүй бус харьцсан” гэдэг үндэслэлээр ажлаас нь халжээ. 5 настай нэг жаал сургуулийн завсарлагын үеэр хичээлдээ орохгүй талбай дээр тоглоод байсан тул захирлыг орлож байсан 20 жил ажиласан туршлагатай багш уг нөхрийг сугаар нь тэврээд өргөөд ангид нь оруулчихаж. Энэ үйлдэл нь камерт бичигдэж үлдсэн ба “хүүхдэд хүч хэрэглэсэн” гэж үзээд захирал нь буцаж ирэнгүүтээ халжээ. Ажлаасаа халагдсан багш хэлэхдээ “сургуулийн орчимд өмнө ял шийтгүүлж байсан хүн харагдсан тул уг хүүхдийн аюулгүй байдлын үүднээс ингэхээс өөр арга байгаагүй” гэжээ. Мэдээж эхлээд ангийн багш нь шаардаж нэг, аргадаж нэг, гуйж нэг үзээд дийлдэхгүй болохоор нь захирлын үүрэг гүйцэтгэгчийг дуудсан байж таараа. Хүний эрх, дураараа хүүхдийг өөрөөр яалтай ч билээ дээ. Ямар манайхан шиг ороолгоод хаяж болох биш.

АВСТРАЛИ ТӨСӨВ

Ирэх жилийн улсын төсвийн хэлэлцүүлэг эхэлж байна. Энд санхүүгийн жил 7 сард эхэлж 6 сард дуусдаг. төгссөн залуугийн хэлснээр “коммунизм гэж энийг л хэлэх байх” гэмээр хүн төвтэй энэ улс нийгмийн халамжийн бодлогоо чангатгаж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь зүүний нам засаг барьж байгаа үед либералуудын тэлсэн халамжийг ёстой хуних бодлого барьж байгаа юм.

Хамгийн гол өөрчлөлт нь урт хугацаанд ажилгүй байгаа, халамжаар амьдрагчдыг буцааж ажлын талбарт татан оролцуулах стратегитэй.  Ингэснээрээ

  • Хамгийн урт хугацаанд халамжлуулсан хүмүүсийг онцолж, “тулж ажиллана”.
  • Хөгжлийн бэрхшээлтэй, группд байдаг хүмүүс тэтгэмжээ алдалгүйгээр хагас цагаар хөдөлмөрлөх боломжтой болно.
  • Залуучууд, ганц бие эцэг, эхийг хөдөлмөр эрхлэхийг дэмжих
  • Бүтээмжийг нэмэгдүүлэх, халамжаас хамааралтай байдлыг багасгах

Миний танилын яриагаар бол цагаачилж ирсэн хүмүүс нь хүүхэд гаргаад ганц бие гээл мөнгө аваад ажил хийлгүй, элдэв хөнгөлөлт, халамж, тусламж эдлээд суучихдаг. Тэр орлого нь гүрийтлээ ажил хийж, татвараа үнэнчээр төлсөн хүний орлоготой тэнцдэг гэнэ. Цагаачдыг ихээр оруулж байгаа нь ажиллах хүчээ сэлбэх болохоос амруулах биш учраас СОРРИ гэжээнэ. 

Мөн нэгэнт ажиллах хүчний дутагдалтай байгаа учраас өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж,, ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцлийг чангатгана. Ерөнхийдөө халамж улсаасаа татгалзаад хөдөлмөрчин улс болохнээ.

PS: Tutti Frutti гэдэг нь олон зүйлсийн талаар бага багаар гэсэн утгатай итали үг.

Comments on: "Tutti frutti" (4)

  1. skilled migrantuudad ehnii 2 jildee support bhgui.. refugee-d bol boldiim shig bailee

  2. […] 2. Дутуу тээлттэй хүүхдийн хөгжил – more – https://alimaa.wordpress.com/2011/05/11/tutti-frutti/ […]

  3. манайд ч гэсэн энэ халамжийг жаахан багасгавал таарна. бөөн л халамж. харин миний бодлоор ажил хийдэг эхчүүдийг хүүхэд гаргавал хүүхдээ харах 1 жилийн хугацаанд цалинтай нь тэнцэхүйц хүүхдийн мөнгө өгдөг байвал зүгээр юм шиг. тэгэхгүй бол гэр хорооллын хүүхэд гаргаж халамжийн мөнгөөр нь амьдрагсад чадахгүй юм байж баахан хүүхэд цувуулж хүүхдийн амьдралаар тоглоод байх юм. харин нийгмийн дундаж сэхээтэн давхаргынхны хүүхэд гаргахыг нь дэмжихгүй болохоор бүгд ажил ажил гээд хүүхэд гаргахгүй байгаа юм. бас энэ 21 мянга байна. үүнийг яг эмзэг давхаргын тахир дутуу хэт ядуу зэрэг хүмүүстээ арай ахиухан өгчихмөөр юм.

  4. Ikh zuv bodlogo barimtlaj baigaa yum bnadaa Australi uls.Tetgeleg tetgemjee nemegduulj bhiin orond ajliin bairaa yaj nemegduulj, hudulmurchin uls bolokh talaar yum hiih heregtei baina shdee manai uls ch gesen , huurhii yduu ard irgedee tetgej baina gej huurchihaad uursduu turiin tolgoid suuj hamag unet gesen buhniig ni huvaaj taraaj duuslaadaa.Tetgemj bailgui yahav gehdee yg heregtei humuust ni uguud , hudulmuriin nasnii eruul chiireg humuusiig ni ajliin bairaar hangaj , niigemd ni hariutslaga huleelgej tatvar tulugch bolgoh heregtei bainadaa.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: