Тэтгэлэг горилогсдод тусламж

Америкийн тусгай албадын 50-60-аад онд хийж байсан нууц туршилтууд, хөөрхий ядуу оронд төрийн эргэлтээр гарч ирсэн зүүний үзэлтнүүдийг устгах ажиллагаа, төлөвлөгөөний талаар баримтат кино үзлээ. Мэтт Дэймоны тоглосон Борн цуврал кинон дээр гардаг үйл явдлууд бодит амьдралтай ойрхон талаар өгүүлж байна. Жишээлбэл, ухаан санааг нь түр самууруулж, алуурчин болгож хувиргадаг туршилтыг хийхдээ гипноз, тариаг ашигладаг байсан бөгөөд сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүд, биеэ үнэлэгч г.м нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүс дээр туршилт хийдэг байсан нь сүүлд мэдэгдэж бөөн хэрүүл шуугиан үүсгэж байсан юм байна. Тэгээд яахуу дээ шүүхдэж, заргалдсаны эцэст хэдэн төгрөг өгөөл асуудлыг хаажээ.

Борн нэг хар нөхрийг Лондонд алах гэж өрөөнд нь орчихоод даалгавар гүйцэтгэхгүй гарч ирдэг хэсэг нь бол Конгын удирдагч асан Патрисия Лумумбыг (Москвад байдаг Улс түмний найрамдлын их сургууль түүний нэрэмжит) хороох нууц төлөвлөгөөнөөс сэдэвлэсэн гэнэ. Ийм төлөвлөгөө байсныг тухайн үед тус улсад ажиллаж байсан АНУ-ын элчин сайдын яамны ажилтан/гатнуул саяхан үхэхээсээ өмнө дэлгэж бөөн юм болсон юм байх. Гэхдээ хөөрхий Лумумба босогчдын гарт үхсэн бөгөөд тэр босогчдын санхүүжилтийг АНУ хийж байсан байна.

Усама Бин Ладенг бол нууцсаад байлгүйгээр алчихжээ. Тэглээ гээд нөгөө хүнлэг, энэрэнгүй, христийн шашинт америкчууд баярлаад байх юм. Яасан их үзэн ядалт вэ? Өдөрт нь оршуулдаг лалын ёсны дагуу тэр өдөрт нь хүүрийг нь далайд хаясан гэхчив. Зуз, зуз, зуз, мөн энэрэнгүй хүмүүсээ? Хөөрхийг Аллахтайгаа уулзах замыг нь сайхан шулуухан болгосон байна. Бас дээр Садам Хуссэйныг барьчихаад сахал үсэндээ баригдсан тэр амьтны ам хамрыг нь татаж үзээл байсан. Тэр үед нь хүний эрхийн төлөө тэмцэгчид хүний нэр сүрийг гутаан доромжилж байна гээл хэл ам хийж байсансан.  Бин Ладеныг устгасан ажиллагаа нь өөрөө алдаатай байсан эсэх талаар өөр өөр мэдээллүүд гараад сүүлдээ ийм хүн байсан ч юм уу үгүй ч юм уу гэж эргэлзэхэд хүргэж эхэлж байна. Зартай алан хядагч, америкийн хамгийн том дайсанг устгах нь шударга ёсонд сайхан нийцэж буй боловч хүн ёсны зарчим, ёс зүйд лав огтоосоо нийцэхгүй. Гэхдээ нөгөө талдаа амьдаар нь баривчлаад Гуантаномо Бэйд хорьж, хэдэн жилийн өмнө бөөн дуулиан шуугиан тарьдаг зурагнууд шиг доромжлох бол яршиг зүгээр буудуулаад үхсэн нь дээр ч байж магадгүй юм.

Уг баримтат кинон дээр гарсан нэг сонирхолтой зүйл нь хоёр Солонгосын дайны үед олзны Америк цэргүүдийн хийсэн мэдэгдэл байлаа. Нөгөө эх оронч сайхан залуус чинь “Муусайн янкууд бол адгийн амьтад, жигшин зэвүүцье” гээл мэдэгдэж алдаж байна. Яаж чиг тамлаж доромжилсон байсан бэлтгэгдсэн хүмүүсийн хувьд долоохон хоногийн дотор үзэл бодол ингэж 180 градус өөрчлөгдөх боломж байхгүй учир тусгай психотронны бодис хэрэглэсэн гэж үздэг юм байна. Тусгай бэлтгэл гэснээс Америкийн ТТГ-ын тусгай бүлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхдээ гарын доор материал ашиглан хамгийн бага энерги зарцуулан хэрхэн зодолдож сурахаас эхлээд  олзлогдсон үед байж болох бүх сценариар ажиллуулдаг. Ингэснээр мэдэхгүй зүйлээс айхгүй, эмоцио хамгийн бага түвшинд байлгах боломж олгож, контролоо алдахгүй байх сахилгад сургадаг гэнэ. Боломжтой бол сурчихмаар л ур чадварууд байна.

“Мона Лиза инээмсэглээрэй”. Жулиа Робертс, Кирстэн Данст-ын тоглосон энэ киног өмнө нь үзээгүй байсан бөгөөд бас их үзүүштэй кино байлаа. Тавиад оны үед эмэгтэйчүүдийн коллежид багшилж буй залуу эмэгтэй оюутнууддаа хэрхэн өөрийн биеэр үлгэрлэж байгааг харуулжээ. Баян чинээлэг айлын  охидод уг сургуулийн уламжлалт номлолоос өөр үзэл бодлыг урлаг судлалын хичээлээр дамжуулан олгож байгаа нь оюутнуудын болон захирал, эцэг эхийн эгдүүг барж байгааг харуулжээ. Хамгийн гоё хэсэг нь тухайн үеийн рекламны постер дээрхи хормогч зүүсэн эмэгтэйчүүдийг слайдаар үзүүлж дуусаад “Та нар  үр хүүхэд, дараа үедээ өөрсдийнхөө тухай ямар имиж, мэдээллийг үлдээж байгаагаа ойлгож байна уу?” гэж цөхрөнгөө баран асууж байгаа нь. Киноны төгсгөлд тэр үеийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний даалгавруудыг хараад нулимсаа гартал инээлээ. Орны даавуу солих, хүүхдээ өлгийдэх, тоос соруулах, хоол хийх гэх мэт даалгаврыг Олимпийн тамирчин лугаа адил цагтай уралдан гүйцэтгэж байх юм.  Би мэт нь орвол юу вэ сүүлээсээ шууд нэгд орох юм байна л даа.

Австрали ээж маань намайг инээхийг хараад хүйсийн тэгш эрхтэй холбоотой хэдэн түүх ярьж өглөө. Түүнийг коллеж төгсөөд багшилж эхлэхэд эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс 30 хувь бага байсан бөгөөд түүнтэй хамт ажилладаг эрэгтэй нэртэй багш эндүүрлээс болоод эрчүүдтэй ижил цалин авдаг байжээ. Оны эцэст энэ нь баригдаад илүү авсан цалингаа буцааж тушаахыг шаардахад ГОРЬД гэж хэлсэн гэнэ. Мөн тэр үед гэр бүлгүй эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах эм бичиж өгдөггүй байсан тул найздаа тэр эмийг нь авч өгдөг байсан гэнэ. Хашир том гэдэстэй байхдаа эмчээсээ бичиг авах гээл очсон чинь эмчийнх нь нүд ар шил дээрээ үсрээд гарчихсан гэсэн. Ха-ха-ха

Жирэмслэлтийг төлөвлөх боломж нэмэгдсэнээр эмэгтэйчүүдийн амьдралд жинхэнэ хувьсгал гарсан юм. Нэгэнт жил дараалан хүүхэд гаргах нөхцөл байхгүй болсон учраас сурч боловсрох, тогтвортой ажиллах, тушаал дэвших г.м боломжууд бий болж энэ хэрээрээ цалин пүнлүү өссөн нь тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, феминизм хөгжлийн гараандаа гарчээ. Түүнээс хялбараар томъёолбол гэр бүлтэй болсны дараа ээж болж, үр хүүхдээ асран хамгаалах үүргийг гүйцэтгэдэг учраас ажил хөдөлмөр тогтвортой эрхлэх боломжгүй, иймд ном эрдэм сурах хэрэггүй, харин гэрийн ажилд сайн байх, сайхан хоол хийдэг байх, хадмуудаа халамжлах г.м айлын эзэгтэйн үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай чадвар охидууддаа эзэмшүүлэхийг эцэг эх чармайдаг байсан нь тухайн үеийн хэрэгцээ, шаардлагадаа зохицсон шийдэл байжээ. 

“Би лав залуу байхдаа ХЭЗЭЭ ч эмэгтэй, тэгээд бүр нөхөрт гараагүй эмэгтэй Австралийн Ерөнхий сайд болно гэж бодож байгаагүй. Тийм болохоор танай улс ч гэсэн өөрчлөгдөнөө” гэж Австрали эмээ нар хэлж байсан. Тийм болохоор бидэнд ч гэсэн найдлага байна. Намайг тэтгэвэрт гарахад манай улс эмэгтэй Ерөнхий сайдтай болчихоод ахмадуудад үзүүлдэг нийгмийн үйлчилгээнд хувьсгал хийх ч юм бил үү хэн мэдлээ. Харин тэр Ерөнхий сайд эмэгтэй зөвхөн өөрөө мундагтаа биш энэ боломжийг олгохын төлөө мятрашгүй тэмцсэн Жулиануудаа дурсаж байвал болох нь тэр.

Comments on: "Үзсэн киногоо бодит амьдралд хөрвүүлэх нь" (4)

  1. hehe, Mongold harin ter emegteichwdiin uzel surtal aimaar bnaa…

  2. […] … “Би лав залуу байхдаа ХЭЗЭЭ ч эмэгтэй, тэгээд бүр нөхөрт гараагүй эмэгтэй Австралийн Ерөнхий сайд болно гэж бодож байгаагүй. Тийм болохоор танай улс ч гэсэн өөрчлөгдөнөө” гэж Австрали эмээ нар хэлж байсан. Тийм болохоор бидэнд ч гэсэн найдлага байна. Намайг тэтгэвэрт гарахад манай улс эмэгтэй Ерөнхий сайдтай болчихоод ахмадуудад үзүүлдэг нийгмийн үйлчилгээнд хувьсгал хийх ч юм бил үү хэн мэдлээ. Харин тэр Ерөнхий сайд эмэгтэй зөвхөн өөрөө мундагтаа биш энэ боломжийг олгохын төлөө мятрашгүй тэмцсэн Жулиануудаа дурсаж байвал болох нь тэр.   … From: https://alimaa.wordpress.com […]

  3. […] тэтгэвэртээ гарахдаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох мөрөөдөл биелнэ […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: