Тэтгэлэг горилогсдод тусламж

Австралид лонг-вийкэнд буюу таван өдөр дараалан амрах урт амралтын өдрүүд тохиож байгаа учраас хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө кэмпингдэхээр ийш тийшээ явдаг. Нэгд загалмайтны шашинтны улаан өндөгний баяр болон Австрали Улс дэлхийн дайнд оролцсон түүхийг тэмдэглэдэг баярын өдрүүд үргэлжлэн тохиож байгаа тул ийм олон хоногоор амарч байгаа юм.

Улаан өндөгний баярын хувьд хоёр янзын  утга агуулдаг гэнэ.

1. Шинэ амьдралын эхлэл-хавар

Эртний паган шашны зан үйл ёсоор хавар цаг шинэ амьдралын эхлэл болдог 3 сарын 22-ны өдөр шөнө тэнцэх өдрийг тэмдэглэх зан үйлтэй холбоотой. Ийм учраас улаан өндөгний баяр гэж нэрлэдэг ба өндөг нь шинэ амьдрал, туулай нь үржин төлжихийг бэлэгдэн өндгөн шоколад, молтогчин туулайны дүрс нь энэхүү баярын гол бэлэг тэмдэг болдог. Шоколад бие биедээ өгөх соёл сүүлийн 40 жилийн дотор бий болсон гэнэ. Өмнө нь өндөг будаад зөвхөн Sunday буюу нарны баярын өдөр өгдөг байжээ. 

Бид бямба, ням гаригийг хагас, бүтэн сайн өдөр гэж нэрлэдэгтэй ижил холидэй гэдэг үг нь ариун өдөр гэсэн үгнээс гаралтай. Ням гаригт бүх хүмүүс сүмд очиж ариусдаг байсан учраас ингэж нэрлэгдсэн. Сүүлдээ энэ нь баяр ёслолын өдөр гэсэн утгыг авчээ. Хэрэв анзаарвал дэлхийн бөмбөрцөгийн экватороос хойш орших олон улс, үндэстнүүд хавар цаг, нарны баярыг өргөн тэмдэглэдэг. Жишээлбэл манай ханш нээх өдөр, казак түмний наурызын баяр, бөө мөргөлийн хаврын их тайлган г.м

2. Easter

Загалмайтны шашны энэхүү том баярын гол түүх нь Easter Friday-д Иесусыг цовдлон хороосон өдөр бол бүтэн сайн өдөр нь түүний дахин мэндэлсэн өдөр гэж баярладаг юм байна. Жил бүр энэхүү баярын өдрүүд өөр өөр өдөр таардаг нь манай цагаан сартай ижил. Хаврын өдөр шөнийн тэнцлийн дараа тохиох эхний бүтэн сарын дараагийн баасан гариг. Зарим жилдээ католик болон үнэн алдартны урсгалын улаан өндөгний баяр давхцана. Заримдаа долоо хоногийн зайтай байх нь бий.  

Пүрэв гарагт нь Иесүс эцсийн удаа өөрийн дагалдагсад, найз нөхдийн хамт хоол идсэн Жүүд хүмүүс энэ үйл явдлыг CEDER гэж нэрлэн хамгийн сүүлийн оройн зоогийг нь дуурайлган хонины мах, гамбир, самар, алимны нухаш идэн тэмдэглэдэг. Тав дахь өдөр нь цовдлогдсон Иесусын зовлон шаналлыг бэлэгдэн hot cross bun буюу дээрээ хэрээс бүхий боов иддэг.

Сүүлийн дөчин жилд хэрэглээний зах зээлийн соёл нь энэхүү уламжлалт баярын бэлэгдэлт шинжийг ихэд өөрчилсөн гэж үздэг юм байна. Хэрээстэй боов, өндгөн шоколад нь тодорхой өдрөө бус жилийн туршид худалдан авах боломжтой. Сүмд очиж ариусдаг өдөр нь энгийн амралтын өдөр гэсэн ойлголт болсон г.м

Энэхүү хэрэглээний зах зээлийн соёл манайд сүүлийн үед маш хүчтэй нэвтэрч байгааг бид бэлхнээ мэднэ. Залуучуудын өргөн тэмдэглэдэг Валентины баяр нь үүний тод илрэл юм. Тийм болохоор худалдан авалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий иймэрхүү маркетингэд автахаасаа өмнө яагаад энэ баяр бий болсон, ямар учир утгатай эд болох талаар бага ч болов  бодож байгууштай.   

3. ANZAC Day

Australian and New Zealand Army Corps дэлхийн нэгдүгээр дайнд хатан хааны арми буюу англичуудтай нэг тал болон байлдсан. Дайны баатруудын алдрыг дурсахын тулд жил бүрийн 4 сарын 25-ныг амралтын өдөр болгон тэмдэглэдэг.

Хөөрхий, Францтай хамсарсан Английн эзэнт гүрний армид алба хааж байсан австрали, шинэ зеландчууд явган цэргийн хамгийн эхний эгнээнд зоригтойгоор байлдаж, ихээхэн хохирол амссан юм. Англичууд тэднийг эр цэрэг гэж үзэхээсээ илүүтэйгээр diggers буюу малтагч гэж доромж маягаар хэлцгээдэг байж. Ихэнхидээ фронтын шугам дээр хамгийн түрүүн дайран орж, бэхэлгээ, окоп ухах ажил хийдэг байсан тул энэ нэрийг авчээ.

Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн том тулаан нь Оттоманы эзэнт гүрний нийслэл Константинополь хотын орчимд болсон бөгөөд Галлиполигийн хошууны төлөөх энэхүү тулаан нь Туркийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд онцгой ач холбогдолтой байсан бол австрали, шинэ зеландчуудын хувьд тусгаар үндэсний ухамсрыг сэргээсэн түүхийн маш чухал үйл явдал гэж үздэг. Туркийн талын жанжин нь өнөөдрийн Турк улсыг үндэслэгч Ататюрк Мустафа Кэмэл Баша байлаа.

Харин австрали, шинэ зеландчуудын хувьд дайнд оролцсон нийт цэрэг эрсийнхээ дөрөвний нэгийг зөвхөн энэ тулаанд алдсан гэсэн тоо баримт байдаг. Үүнтэй ижил дэлхийн хоёрдугаар дайнд оросууд гол тулаандаа жижиг үндэстнээс бүрэлдсэн нэгжүүдийг эхний ээлжинд давшилтад оруулж байсан гэсэн баримт байдаг.  

Английн эзэнт гүрний нэг хэсэг байсан учраас алс хол Европт өрнөж буй дайнд австрали, шинэ зеландчууд очиж амиа алдсан гэдэг нь гашуун боловч үнэн түүх бол тусгаар тогтносон Монгол Улсын иргэд газрын зураг дээрээс л мэдэх Афганистан, Иракт очиж энхийг сахиулахаар “байлдаж” байгаа нь үүнээс ч “гашуун” юм. 100 жилийн дараа түүх бичигдэхэд бидний үр хүүхдүүд энэхүү үйл явдлыг дурсахын тулд “Ядуу улсын дурсгалын өдөр” тэмдэглэх ч юм билүү хэн мэдлээ дээ.

Advertisements

Comments on: "Австрали амьдрал:Holiday=Holly+Day" (2)

  1. easter holiday odoo duustsan biz dee

  2. Hello

    Australia’s college, university haij baigaan. . . Angli yavah maani shine garsan huulias ni bolood butelguitsen bolohleer ene orniig songoson hereg. . .

    Todorhoi zuilsiig lavlaj asuuh heregtei bna. . .

    Thank you

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: