Тэтгэлэг горилогсдод тусламж

Индээворын мэргэжлийн сургуульд суралцах тэтгэлэгт өргөдөл гаргах хүсэлтэй хүмүүст зориулав.

Гол шаардлага:

1. Австрали дунд сургуулийн 10 жилийн боловсрол эзэмшсэн 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн

а. 10-р анги төгссөн

б. 8-р анги төгсөөд хоёр жил коллеж, мэргэжлийн сургуульд суралцсан

2. Англи хэлний шалгалтын оноо нь тавьс буй шаардлага хангасан байх  (IELTS 5.0 тус бүр нь 4.5аас багагүй, TOEFL 510, бичиг. 4.0-оос багагүй)

3  Австрали мэргэжлийн сургуульд элсэн орсон урилга. Энэ урилган дээрээ чамайг уг сургуульд элсүүлэн сургахад бэлэн бөгөөд мөн Индээворын тэтгэлэг хүртэхэд дэмжиж байгаа утгатай үг, өгүүлбэр байх юм. Тийм болохоор сургуульдаа өргөдөл гаргахдаа энэ талаараа сайтар тайлбарлан ойлгуулж, энэ захиаг авсан байх ёстой.

Үүний дараа бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бүх шаардлагатай материалаа бэлдээд, нотариатаар баталгаажуулна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад дараахи чиглэлээр их анхаарах хэрэгтэй юм  байна билээ.

Дүнгийн хуудасны орчуулга, нотариат баталгаажуулж хавсаргахаас гадна дүнгийн хуудасны тайлбарыг мөн хамтад нь хийх хэрэгтэй.

А, Б, С Д дүнгээ 100 онооны системээр хэрхэн дүгнэдэг тайлбарыг хавсаргана.

Нийгмийн ажлын идэвхи, үүнийг тодорхойлох нотлох баримт.

Нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил гэдэг нь цалин, пүнлүү ашиг хонжоо харахгүйгээр хийсэн чиний ажил. Хүний эрхийн чиглэлээр жагсаал цуглаанд оролцсон, сургуулийн оюутны зөвлөл, ангийн сонгууль ажил, улс төрийн сонгуулийн кампанит ажилд оролцсон г.м-ээс гадна дунд сургуулийн урлагийн үзлэгт орж байсан зургаа хэрхэн зохион байгуулсан талаархи тайлбартайгаар хавсаргаж болно. Оролцсон зохион байгуулсан, удирдан манлайлсан ажил их боловч нотлох баримтыг сайтар хавсаргаагүй бол оноо хасагдана. Жишээлбэл. ДОХ-ын өдрөөр Эрх чөлөөний талбайд очиж жагссан, Архийг жигшэе аяны хүрээнд талбай дээр сор залах ёслолд оролцсон бөгөөд энэ тухай мэдээллийг www.news.mn вебийн англи хувилбарын УРЛ заагаад эсхүл сонин дээр гарсан мэдээллийг скандаад хийж болно. Мөн тэнд оролцсон гэдэг тодорхойлолтыг оюутны холбооноосоо аваад, эсхүл тодорхойлох захиан дээрээ энэ талаар дурдсан байж болно. Нийгмийн ажил гэдэг нь академик ур чадварыг үнэлэх биш тул олимпиад, уралдаан тэмцээний шагнал, медалиа хавсаргах хэрэггүй юм.

За ингээд болоод явчихаж байгаа юм. Харин мэргэжил сонгох тухайд бол уг мэргэжлээрээ ажиллаж байсан бол магадлал өндөртэй. Гэхдээ дараахи чиглэлээр сурвал манай улсад их хэрэгтэй байгааг бодож үзээрэй.

1. Онгоц, галт тэрэг,тээврийн хэрэгслийн техникч, засварчин, механикч

2. Уул уурхайн мэргэжил

3. Хөдөө аж ахуйн мэргэжил

4. Хоол, хүнсний технологи: бяслагачин, виночин, нарийн боовчин г.м

5. Холбоо дохиолол, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн

6. Гагнуурчин, цахилгаанчин, засалчин,

7. Хуванцрын үйлдвэрийн техникч

8. Ландшавт дизайн, цэцэгчин, модчин

Эдгээр нарийн мэргэжлээр Австралийн мэргэжлийн сургууль нь адвансед диплом буюу бакалаврын арай өмнөх боловсролыг олгоно. Адвансед дипломтой хүн дахиад нэг семестэр сурахад л бакалавр болдог.

Амжилт хүсье

Comments on: "VET Endeavor-Мэргэжил сонгох нь" (7)

  1. Sain baina uu

    Colleged sursanii daraa dahin neg semester surval shuud bakalavriin diplom avdag gesen uguu?

    khundetgesen
    ork

  2. Baagii said:

    Sain bnu Alimaa egchee
    Victoria university giin VET iin surgaltand Accounting and finance gej bn hervee ene surgaltand apply hiivel endeavor iin tetgeleg avch chadah oor zaaval tanii orchuulsan mergejleer tetgeleg avah bolomjtoi yuu.
    thanks a lot

    • Болно байх. Гэхдээ Их сургууль ВЕТ сургалт явуулна гэж байхгүй дээ. Их сургуулийн дэргэдэх коллеж байж болох юм. Сайн лавлаарай

  3. munkhuu said:

    hi alimaa egchee bi ieltsin 5 onootoi /Tus bur 5 harin writing 4 baigaa/ 11 tugssun tegeed horticulture chigleleer Endouver Vet iin tetgelegt hamragdah gesen ymaa. 2010ond Horticulture chigleleeree Mongoliin emegteichuudiin fermeriin holboond suraad sertificate absan ymaa bas niigmiin ajild sain oroltsson baigaa zurag bolon busad zuils baigaa. Bi adistataa orchuulaad notariataar batalgaajuulsan baigaa bas passportoo. odoo Surguuli aa studyintafe ees harj baigaad Ryde colleged elseheer burtguulsun buren bugluugui baina. Referencee bi1. Surguuliinhaa zahiral 2.nuguu fermerin zahiral 3.Sain duriin ajil hiij baisan olon ulsiin baiguullagiinhaa zahirlaas abii gej bodoj baian boloh uu zubluguu uguuch pls joohon ch bai hamaagui ih heregtei baian. Endavouriin Vetin tetgelegt bas burtguultsen baigaa gehde material dutuu baigaa baga bagaar hiigeed ybj baian.

    • Negent xuch gargaj baigaa yum chin’ advanced diploma kurs xaisan n’ deer bish uu. Mon angli xelny onoo band tus bur 5.0 (Yalanguya writing reading xoer ix chuxal) baix estoi. Tiim boloxoor surguul’daa apply xiixdee tailbar sain gargax, aldaagui bichij yavuulax chuxal.
      Reference bolj baina. Zaxiral darga gexeesee iluutei yag chamtai xamt ajillaj baisan tosliin zoxitsuulagch n’ arai deer baix. Surguuliin zaxiral ter olon xuuxduud dotroos chamaig taniad dugnene gedeg unemshil muutai.

  4. Munkhuu said:

    za teguul zahiral bish zohitsuulagch niigmiin ajiltnuudaas referencee abii. Minii ieltsiin onoo bolno gesen uguu Listening 5
    Writing 4
    Speaking 5
    Reading 5
    baigaa. Advanced diploma minii surah gej baiga chiglel 2iin ylgaa yu be Alimaa egchee.

    Regards
    Munkhuu

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: