Тэтгэлэг горилогсдод тусламж

Би гэдэг хүн хөл бөмбөгийн үнэн хорхойтой, МЮ-ийн улаан фэн шүү дээ. Зарим хүмүүс гайхаал байдын. Хөл бөмбөг гэдэг чинь багийн тоглолт, дээр нь хөлнөөс гадна толгой, толгой доторхитойгоо хамт сайн ажиллаж байж ялалтад хүрдэг тул нийгмийн хөгжилтэй төстэй санагдаад байдгийн.

Австраличууд өөрсдийн хөл бөмбөгтэй бөгөөд гар оролцдог энэ тоглоомоо FOOTY гэж нэрлэнэ. Жил бүр лигийн аваргаа шалгаруулна. Мужаасаа шалгарсан мундагчууд нь дээд лигт тоглодог.Өнгөрсөн амралтын өдрүүдээр явж австрали хөл, гартай бөмбөг үзлээ.

Adelaide Crows vs Freemantle Dockers. Энэ удаагийн тоглолт 50 мянган хүний суудалтай ААМИ стадионд болов. Миний танил гэр бүлээрээ энэ багийн мөнгөн гишүүн тул тоглолт бүрийг нь үзэх карттай. Өглөөнөөс эхлэн тоглолт үзэх бэлтгэлээ сайтар базаасны эцэст өвөө, ач хүү, миний танил бид дөрөв нэг баг болон хотын баруун хойд эргийг чиглэн гарлаа. Хэдийгээр стадион хүртэл үнэгүй автобус явдаг боловч машинаар 45 орчим минут явах газар автобус бараг цаг явна.   Миний өмнө огт очиж байгаагүй дүүрэг байсан бөгөөд хямд өртөгтэй орон сууц (public housing) зонхилсон дүүрэг болохыг надад тайлбарлаж өглөө. Тэр нь ч үнэн бололтой. Тоглолттой өдөр айлууд өөрийн хашаандаа машин тавиулж нэг машинаас 5 дойлуур олдог гэнэ. Стадионы гадаа зогсоол нь пиг дүүрэн, ойролцоогоор 8 дойлуур байдаг бөгөөд тэр мөнгө нь стадионы ашиглалтын зардалд нэмэр болдог.

Миний суусан хэсэгт жинкэн улаан фэнүүд буюу клубын гишүүд суудаг юм байна. Сандалны зөөлөвчөөс авахуулаад малгай, цамц, борооны цув, туг далбаа гээд бэлтгэлээ асар сайн базаасан хүмүүс суулаа.

Суудлын зөөлөвч

Тоглолтын дүрэм ерөнхийдөө энгийн. Зэрэгцээ гурван хаалганы голд оруулбал 3 оноо, хоёр захыхд бол 1. Талбай дээр нэг баг 18 тоглогчтой. Хаалгач байхгүй. Талбай нь зуйван бөөрөнхий. Бөмбөг нь мөн тийм хэлбэртэй. Бөмбөгний ойлт нь их эвгүй хаашаа ч байж мэдэх. Бөмбөгөө ойрын зайд гараар, холын зайд хөлөөрөө дамжуулна. Мөн газарт гүйдэл дундаа газарт ойлгон залах, эсрэг талын тоглогчоо араас нь татаж унагах г.м холимог хуурга шиг олон төрлийн дүрэмтэй юм. Харин гоолыг бол хөлөөрөө өшиглөж оруулна. Дайсны талбайн довтлох хэсэгт өшиглөсөн бөмбөгийг шууд хоёр гараараа тосч авч чадвал марк гэх ба энэ нь чөлөөт цохилт хийх боломж олгоно.

Хөгжөөн дэмжигчид өөрсдийгөө 19 дэх тоглогч гэж нэрлэнэ. Тоглолт эхлэхийн өмнө 19 дэхь тоглогчийн тусламж гэдэг ойлголт байх ба багийн тугийг өргөх үед “өнөөдөр бид нар 7 голоор багтаа туслана” гэж ярив. Учрыг лавлавал дайсны тал манай талбайд чөлөөт цохилт хийхэд нь ҮҮҮ гэж орилолдох ба хэрэв уг цохилт амжилтгүй болбол 19 дэхь тоглогч багтаа тусалсан гэж үздэг юм байна.

За ингээд тоглолт эхэллээ.

Тоглолт эхлэхэд багууд цаасан баннер зүсэн гарч ирдэг уламжлалтай. Их салхитай байсан тул айлчин багийн баннер салхинд урагдаад Баруун Австралийн Фриймантэл хотын Докерсууд энэ ёслолыг хийсэнгүй.

Элээнүүд нисээд ирлээ

 Энэ шар хувцастай нөхдүүд талбайн шүүгч. Бөмбөгийг газарт ойлгон тоглолтыг эхлүүлэх ба багууд бөмбөгний төлөө сагсан бөмбөг шиг үсэрнэ. Хэн сайн үсэрдэг нь бөмбөгөнд хүрэх юм байна. Бараг бие биенийхээ нуруун дээр мордчих юмөө. Мөн талбайн захаас бөмбөг оруулахдаа хажуугийн шүүгч буруу харж зогсож байгаад шидэх юм. Энэ нь хэн нэгэн рүү чиглүүлэхгүй гэсэн санаа юм байна.

Тоглолт 30 минут 4 үеэр талбайгаа сольж тоглов. Тоглолтын завсарлагаанаар хүмүүс идэх уух юм эргүүлцгээж, сайхан буу халах юм. Уламжлалт хоол нь meat pie. Мөн спонсор байгууллагын гоожуурын пиав зарж байв. Муу хүн идсэнээ гэж. Сайн хүн болж явснаа үргэлжлүүлэн бичье.

Улаан "элээчин"
 Тоглоод л байлаа тоглоод л байлаа. Манай талынхан гол хийх бүрд нь стадион даяараа туг далбаагаа намируулаад л. Урд эгнээний шар куртикт байн байн босч ирээд ADELAIDE гэж хашгираад гурван удаа алгаа ташиж, хүн бүр дуурайн нэг хэсэгтээ уухайлав. Дуусахаар нь миний цаана зогсож буй алтан гишүүд “GO, GO, CROWS” гээл уянгалуулан дуудах юм. Саравчтай малгайт бол алтан гишүүн буюу бүүр часан улаан фэн. Би бас гайгүй, ягаарч байгаа фэн.
Ар талд бас нэг улаан фэн хүүхэн суусан. “Тэйлороо сайн байна, Малич чи гөлийчөөд хаашаа хараад байна. Гүйгээчээ, гол руугаа дамжуулаач”-аас эхлээд “тэнэг мулгуу, дүнкүү, ичиж үхмээр, мэдрэл муутууд, хуруунуудаа ажиллуулаач…” гээл явж өгчийнаа. ККК.
Ингээд тоглолт дууслаа. Дүн гарав. Элээнүүд нам хожигдов.
Тоглолтын тайлбарыг танилын маань 10 настай ач Заки хийсэн. Мөнгөн гишүүн бөгөөд өвөөтэйгээ ирж тогтмол үздэг, өөрийнхөө сургуулийн багт тоглодог. Сонирхолтой нь Элээнүүд багт баахан инженер, цөмийн физикч, усны хайгуулчин г.м боловсролтой хүмүүс байдаг гэнэ. Агресс буюу уур хилэн, түрэмгий зангаа бүтээлчээр илэрхийлэх боломжийг олгодог спорт гэж мэргэжилтнүүд үздэг гэнээ. Заки-ийн өвөө нь Архи, мансууруулах асуудал хариуцсан газрын дарга байсан бөгөөд фүүти яагаад Австрали соёлын нэг хэсэг болсныг тайлбарлаж өгөв.

Хөл бөмбөг тайлбарлагч Заки

Thank you David, Graham and Zaki for giving me an opportunity to experience Australian footy madness. And wish the Crows last till quarter finals this year. GO GO CROWS!!! 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: