Тэтгэлэг горилогсдод тусламж

Хүн бүр өөрийн гэсэн амьдралын түүхтэй. Хэдийгээр А-аас Я хүртэл, нэг, хоёр, гурав гэж дугаарлаад бичих нь хүнд боловч ерөнхий агуулгаараа хүний заяагдмал орчин, хувь хүний зан төлөв, амьдралын сонголт гэсэн гурван зүйл чамайг тодорхойлдог.

Everyone has his/her own life history. Although it is hard to catergorize from A to Y every human being can be defined in a framework that directly covers one’s  life context, personality attributes, and life choice.

1. Заяагдмал орчин– үндэс угсаа, нийгэм эдийн засгийн байдал, шашин шүтлэг, гэр бүлийн бүтэц, айлын хэд дэх хүүхэд болох, нас, хүйс, биеийн өндөр, нүүр царай

2. Хувь хүний зан төлөв-ааш араншин, хандлага, давуу тал, хязгаарлагдмал шинж, үнэлэмж, сэдэл

3. Амьдралын сонголт-боловсрол, амжилт, цэрэгт алба хаасан эсэх, карьер сонголт, гэр орон, амьдралын хэв маяг, хувийн харилцаа холбоо, шашны зан үйл, амрах тайвшрах чиг хандлага

Life context-country of origin, economic background,religious orientation, family composition, birth order, age-gender, physical attributes

Personality attributes-personality traits, aptitudes strengths and limitations, motivations

Life choices-education, attainment, military service, career choices, domicile/home, personal relationships, religious practices, leisure pursuits.

Эдгээр үндсэн хэсгүүд нь хоорондоо харилцан хамааралтай. Айлын хэддэх хүүхэд, аав ээжийн боловсролоос аваад хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, мэргэжлээ сонгосон байдал нь тухайн хүн хэн бэ гэдгийг тодорхойлох нь байна.

These key areas are closely interrelated . Everything from life contexts like number of children, parents education level to self confidence and a profession defines who we are.

Жишээлбэл: Айлын ганц хүүхэд гэдэг заяагдмал өгөгдөл түүнийг зожиг, бусадтай нийцгүй, амиа хичээсэн, дураараа хувь хүн болгох нөхцөл болох бөгөөд гэрийн суурь хүмүүжил нь тусгаарлагдмал, нийгэмшихэд нь чиглэгдээгүй, бүх боломжит хямрал, аюулаас аав ээж нь хэт хаацайлж өсгөсөн бол жинхэнэ дарангуйлагч болоход маш хялбар. Яг энэ асуудал өнөөдрийн Хятадын нийгэмд тулгараад байгаа. Эдийн засгийн боломж нэмэгдэх тусам аав ээж хүүхдийнхээ хүсэлтийг дор нь гүйцэтгэх ба тэр материаллаг хэрэгцээг хангахын тулд шаргуу хөдөлмөрлөж хүүхдэд нийгэмших ур чадвар төлөвшүүлэх ёстой харилцаа хязгаарлагдмал болдог. Ах дүү олуулаа өссөн, эсвэл насны зөрүү багатай ах дүүтэй хүмүүс маш нийтэч, хүнийг сонсож сурсан байх нь элбэг бол айлын томууд командлах дуртай, багууд хүссэндээ хүрэх арга заль ихтэй байдаг гэнэ.

Үргэлжлэл бий

Comments on: "Мэдлэгт хүрэх зам" (1)

  1. […] энэ сэдвээр  онол талаас нь бичиж байсан бол энэ удаа практик талаас нь […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: