Тэтгэлэг горилогсдод тусламж

Ойрд бичлэг хийлгүй удлаа, уучлаарай. Манайхан Сүхээ ахын хөшөөнөөс болж талцаж хэрэлдээд, Африкийн хойд эргээр  ардчилал “мандан мандраад”, Японд газар хөдөлж, гамшиг болоод юм юм л болж өнгөрчээ.  Энэ бүхнийг уншаад, ажиглаад, хямраад сууж байхад бодогдсон зүйлсээ та бүхэнтэй хуваалцъя.

1. …Хөшөө тийш очих ардын зам баларна… Түүхийг хэн бичсэнээс хамааран өөр өөрөөр уншигдана.

Сүх гэдэг хүү байжээ, СҮҮЛДЭЭ ТЭГЭЭД баатар болжээ хө гэж дуулдаг санаанд орчихлоо.

Бидэнд байгаа нийтлэг баримт: Үнэхээр тийм хүн байжээ, цэргийн жанжин сэлэм эргүүлэхдээ гарамгай,өндөр биетэй хүн байсан

Баабарын талынхан буюу баримтад тулгуурлагсад. СҮХ нь ардын хувьсгалыг оройлон хийгээгүй, оролцсон, сүүлд коминтерны бодлогоор хувьсгалын удирдагч болсон хүн. Өвөрлөгч хошуунаас гаралтай

Со гавъяатын талынхан: Удирдагч байгаагүйн бол хөшөөг нь нүүлгэе. Оронд нь парк барьчихъяа. Гоо зүйн хувьд чиг талбай чинь сайхан зохицолтой болно

Эсрэг талынхан: Ориг жинхэнээсээ хувьсгал хийсэн ориг жинхэнэ монгол хүн. Хөшөө нь байжээг. УБ-ын бэлэг тэмдэг. Та муусайнууд газрыг нь ашиглах гэж тэгжээнэ. Бидний түүх ийм л юм чинь юундаа өөрчлөх гээд байгаан. Судлаад гаргаад ирсэн түүхэн баримтууд байгаа.

Би бол Сүх гэдэг цэргийн залуу хүн байсан.Харин түүнийг баатар болгосон түүх бол зохиомол. Хөшөөг нь нүүлгээд яах вэ, нүүлгэхээр чинь талбайгаа юу гэж нэрлэх юм гэх мэт асуудалтай. Онгоцны буудлын нэр одоо болтол миний чихэнд хоногшдоггүйтэй ижил юм болно.

2. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх капитализм. Социализм задран унасан шиг механизм явж байгаа юм болов уу даа. Харин дараа нь шилжилтээ яаж хийх нь миний хувьд маш их сонин байна. Тэр их баялаг дээр дахин хуваарилалт хийгдэхэд хувьсгалыг гардагсад нь биш, хутгагсад нь хожих биз.  Египет, Марокко аялал жуулчлалаар овоо юм олдог байсан нь энэ жил лав будаа. Тэгээд жижиг үйлдвэрлэлүүд нь зогсоод, хэдхэн баячууд нь тулалдана. Гэхдээ том баячууд нь Англи, Америк, Европт амьдарцгаадаг.

3.  Цунами боломж. Японы зогсонги эдийн засгийг хөдөлгөх боломж, жирийн ард олныхоо хувьд эмгэнэл. Суралцах сайн зүйл их байна. Дэг журамтай, тэвчээрэй, уйгагүй. ТВ ярилцлага өгч буй хохирогч инээмсэглэнэ. Яагаад гэвэл тэр амьд.

Тэгэхээр юмыг аль талаас нь харахаас нь хамаарч сайн, муу гэж хэлж болохнээ. Үнэн түүхээ олж мэдсэн бид азтай, олон жил төрийн эрхийг барьсан этгээдүүдийг хөөж явуулсан арабууд азтай, хэцүү цаг үеийг шүд зуун давж гарч, япон хүний бахархал гэдгийг дэлхий дахинд бодитоор нь таниулсан япончууд мундаг. Хэрэгтэй цагт, хэрэгтэй газарт байж, хэрэгтэй үед нь үхэж чадсан тул түүх болон үлдсэн Дамдины Сүх, жуулчны тэмээ хөтлөн олон эхнэр, өрх гэрээ тэжээдэг цөлийн нүүдэлчин бедуины үр хүүхдүүд, гэр орон нь нүдэн дээр нь урсан одохыг харсан сайн сайхан ирээдүйдээ итгэн үнэнчээр хөдөлмөрлөгч япон загасчин хүн тус бүрийн түүх эмгэнэлтэй.

Comments on: "Сайн уу, муу юу аль нь вэ хө?" (1)

  1. Japanchuud.iig neeh sain medehgui ch bas mundag humuus ym shig bgaan. Tsever usand yaaj emh tsegtstei oochirloj bn, getel haiti.d tuslamjiin hool und irsen chine jungleiin huuli bolj bh shig bsn.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: