Тэтгэлэг горилогсдод тусламж

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Өмнө хийж байсан санал асуулга, блог статистикаас харахад байнгын уншигчдын тоо 170-аас хэтрэхгүй байгаа нь мэдээлэл сайн тарахгүй байна гэсэн үг. Яагаад гэвэл монголын интернет хэрэглэгч 350 мянган хүнээс гадаадад сурах, тэр дундаа хүний мөнгөөр сурах хүсэлтэй хүн 170-аас хэтрэхгүй гэвэл би лав үнэмшихгүй. Ийм учраас уншигч таньд санал тавьж байна.

Энэ 3-р сараас эхлэн сар бүр тус бүрдээ нэг уншигчийг энэ блогийн уншигч болгон элсүүлэх үйл ажиллагаанд уриалж байна. Таньд ямар ашигтай вэ гэвэл хандалтын тоо ихсэх тусам тэтгэлгийн мэдээллийг тодорхой детальчлан жишээтэй тавих болно. Логик нь хандалтын тоо ихэснэ, миний мэдээллийн чанар сайжирна, олон хүн тэтгэлэг хүртэнэ. Бусдыгаа миний өрсөлдөгч гэж харан амин хувьдаа мэдээллийг дарснаар бид улс орон, нийгмийнхээ түвшинд хөгжихгүй учраас байгаа нөөцөө зүй зохистой хувааж байж тэр хөгжил дэвшил гээчид нь хүрнэ дээ. 

Тэтгэлэг хүртсэн хүмүүсээ цааш нь тус бүр таван хүнд мэдээллээ түгээх, цаашдын арга замыг нь зааж өгөх ажилд дайчлан оруулж, шахаж шаардана. Хамаагүй ээ, өөрсдийнхөө найз нөхөд, ах дүүсээсээ эхэл. Тэгээд явцын дундаа энэ хүрээгээр хязгаарлагдах боломжгүй, даяаршсан ертөнцөд бид Монгол гэдэг бүлэг сэтгэхүйг төлөөлж байгаа тул шороон буман хүнтэй Хятад, Вьетнам, Энэтхэгээс нь түрүүлж аль болох олуулаа үүнд хүрэх хэрэгтэй гэдгийг ойлгох болно.  Бидний хувьд үүнийг л эх оронч үзэл гэх байх.

Comments on: "Амь амиа бодоорой?" (14)

  1. urnaa said:

    За мэдлээ даргаа кк. Би уул нь хүмүүст боломжоороо л тараагаад байдийшд. Шинэ бичлэг нэмэгдэх бүрд мэйлээр мэдэгддэг болохоор их аятайхан гээл.

    • Alimaa said:

      Би дарга болохгүй ээ. Найз байхыг хүсчийнаа.

  2. Er ni undergraduate huuhduuded tetgeleg her olddog ym Australia-d?

    • Alimaa said:

      Би мэддэг чиглэл болох постградаараа л юм бичдэг дээ.

  3. saruul said:

    eooe ami amia bodooroi geheer ni l blogoo haah gej bna geel tsus harvah shahaad orood irsen chin shaal goe yum bsan bna. okey tegiyee

    • Alimaa said:

      Хамаагүй харваж болохгүй ээ, Саруулаа. Өрсөлдөгчдөө тэгж баярлуулахгүй шүү. Чичрээл дайраад бай.

  4. jargalmaa said:

    oorin cni blog oh taalgddg shuuu. tsaashdaa humuucn handaltn too ihceh bh gtedegt naidaj bna. tegd bc oorc cni ng ym hucehd bi biologn chigllr curdg ymaa tgd ene chgllr her ih tetgelg irdg bl hnaac ymr shalguurt ntr gd ene tuhai medell tavibl ih bayrlah bna. za tgd oort chni amjilt hucie

    • Shalguur ntr-iig omno zondoo bichsen baigaa. Ylanguya 2009 ony bichleguudiig sain xar. Yag ene chigleleer gej tetgeleg xaisnaas ene tetgelgiin shalguurt bi tentsex uu gej xandval iluu xyalbar baix daa. Gexdee xamgyn exny shalguur bol sain duntei togs

  5. za teed garchigaar Inet marketing, personal branding, reader attraction hiih ednws geed ta chini daraachiin lvl -n blogger bolj amjsan beeshdee hehe.

  6. nandia said:

    hi tanii blog taalagddag shu! bi daatgaliin chigleleer surdag ymaa ene chigleleer masteriin surgaltand tetgelgeer ymar ymar shugamaar yvah bolomj bgaa ve? yu yu shaardlagatai bdag ym bol? mun surguuliudiih n talaar medeelel bnu? bi 2012 onii hawar baklawraa tugsunulduu. tgd erthen ene talaar medeelel tsugluulj baiy gj bodood… Ene talaar medeelel tawibal ih bayarlah bna! tanid amjilt husie!

    • Daatgal orgon shuu dee. Bi bol tetgevryn daatgal, eruul mendyn daatgalaar surval manaid oiriin 5-10jildee mash xeregtei baigaa daa.

  7. munkhuu said:

    Xexe alimaa egchee tanii blogoor orohoor neeh goy setgel sergeed ybchihdag shu bi bas ih olon hund surtalchilj baigaa Australia ybah gej baigaa bol zaabal orj uz geed l ……… he he tanii site goy emh tsegtstei bas uguuj ihtei baidag shuu odoo doctort surj baigaa bizde surlagand chine amjilt bas ajild chine Very bIg Success shuu..

  8. Enkhjin said:

    hehe sanamsargui zochilloo. arvin medeelel olj avlaa bayarlalaa

  9. oyuntsetseg said:

    xeregtei chuxal medeelel ugsund bayarlalaa.olon olon mongol xumuus tetgelegt xamragdaasai.amjilt

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: