Тэтгэлэг горилогсдод тусламж

Reference letter

Аливаа тэтгэлэгт хүсэлт гаргахад тодорхойлох захиа хэрэгтэй байдаг.

3 төрлийн тодорхойлох захиа байдаг.

1. Академик тодорхойлолт

Тухайн хувь хүний суралцах чадварыг тодорхойлох зорилготой энэхүү захиаг чиний дипломын удирдагч багш, судалгааны багийн ахлагч гэх мэт ямар нэг эрдмийн цол, зэрэгтэй хүн гаргана. Энэ захианаас гарах гол санаа нь чи өмнө хэр зэрэг сайн суралцаж байсан нийт оюутнуудтай харьцуулахад аль хавьд явсныг нийт оюутнуудын топ 5%-д орохоор сурч байсан, эсхүл нийт сайн оюутнуудын 25%-д багтана гэх мэдээр хувиар илэрхийлсэн байх нь элбэг. Дүнгийн хуудсан дээр байгаа дүнтэй бас ямар нэг байдлаар уялдсан байх ёстой. Баахан В үнэлгээтэй байж ангийн топ 5% гэвэл бас жоохон үнэмшил муутай байх.

2. Хувь хүн тодорхойлох захиа

Чамайг хэн бэ гэдгийг тэтгэлэг шалгаруулах комиссынхны нүдэнд харагдаж чихэнд сонсогттол бичигдсэн байх ёстой. За загвар өмсөгчөөр зүйрлэвэл 176 см өндөр 90-60-90 харьцаатай, тайзан дээр 600 цаг алхсан, бэлтгэл сургуулилтыг долоо хоногийн 8 өдөр хийдэг гэдэг шиг л юм байна шүү дээ. Энд явж байсан дугуйлан, хобби, цуглуулга, гэх мэт зүйлээ дурьдаж болох юм. Өөрийн хамгийн сайн найз, бас өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч, аав ээж, багш нараасаа аваад дундаж нь гарна.

3. Чиний амжилт, бүтээлийг тодорхойлсон захиа эсхүл ажил олгогчийн захиа

Энэ их төвөгтэй яг ийм гэж хэлж болохгүй боловч тэтгэлгийн зорилготой нийцсэн байх нь чухал.  Жишээлбэл АЛА тэтгэлэгт ТББ эсхүл даргаасаа чиний удирдан зохион байгуулсан ажил, санаачлага, нийгмийн сайн сайханд чиглэгдсэн үнэгүй хөдөлмөр эрхэлсэн байдал зэргийг бичнэ. Бүүр юм олдохгүй бол хамаатан садныхаа хэдэн хүүхдийн төрсөн өдрийг зохион байгуулж өгч байсан түүхээ бичнэ. Хэрэв аливаа үйл ажиллагаа чинь амжилтад хүрээгүй бол яагаад хүрээгүй талаараа бичиж болно. Хамгийн гол нь тэтгэлгийн зорилго хангаж чадахуйц хүн юм байна гэдгийг комисст төрүүлэх юм.

Хэдийгээр тодорхойлолт сайн боловч тэр мундаг сундагийг баталгаажуулах баримт материал хангалтгүй бол хэцүү. ТББ авч байсан талархлын бичиг, Шилдгийн шилдэг ХЗХ гэдэг цом шиг юмнуудаа сайхан зураг хөргийг нь аваад дипломыг нь орчуулаад нотариатлаад хавсаргана даа.  Хэдийгээр хувь хүнийхээ хувьд Шилдэг хүүхэд, оюутан гэх мэт хүнийг ялгаварлан ангилсан зүйлд би хувьдаа дургүй боловч тэтгэлэг хүсч буй үед эдгээр өнгөтэй цаасууд нотлох баримт болоод явчихдаг юм. Гэхдээ аль наян хэдэн оны цэцэрлэгийн шилдэг цасан охин болж байсан дипломоо хавсаргана гэсэн үг биш. Тэр олон шагналаас чинь ач холбогдол өндөртэйгээс нь сонгох нь байна. Улсын олимпиад, ТВ-ийн АХА, урт өндрийн харайлтын хорооны аварга шалгаруулах тэмцээн ч байдаг юм уу оролцож байсан бол тэр тухайгаа тодорхойлолтоо хавсаргах нь чиний нийгмийн идэвхи, өрсөлдөх чадварыг харуулах юм.

За ингээд ер нь болоод явчихаж байна гэсэн үг. Гэхдээ тэтгэлгийн зорилготой нийцэхүйцээр чамайг тодорхойлсон байх нь хамгийн чухал болохоос элдэв олимпиад, тэмцээнд тасралтгүй 10 төрүүлсэн гэдэг үзүүлэлт зөвхөн чиний академик чадварыг нотлохоос яг ямар хүн бэ гэдгийг илэрхийлэхгүй гэдгийг анхаарна. Дандаа тас онц сураад элдэв уралдаан, тэмцээнд маш сайн давхидаг боловч нийгмийн ур чадвар сул бол чиний нэр хүнд доошилно. Гэхдээ бас дандаа нийгмийн ажил хийгээд явдаг “хэнхэг” боловч сайн сураагүй бол нэгэн зэрэг олон ажил хийх чадвар сул гэж дүгнэгдэж болно. Аливаа юм хоёр талтай тул дооз, тунг нь тааруулах нь чухал юм.

Ихэнхи тохиолдолд өөрөө бичээд бэлэн зүйлээ өгч гарын үсэг зуруулах хэрэгтэй болдог тул эхлээд нилээд хэдэн хүнээс амаараа асууж байгаад голыг нь олж хараад бичээд сайн найздаа, багшдаа, нэг их сайн харилцаатай биш ч таньдаг хүндээ уншуулж саналыг нь аваад бичихэд гол нь босно. Бүүр болохгүй бол хөөрхөн царайлаг, эелдэг, даруу гэх мэт баахан тэмдэг нэр жагсааж байгаад хүмүүсээр чамд тохирохыг нь сонгуулахад гол дүр зураг гардаг.

Дараахи линкээс будаа идээрэй.

http://www.examples-help.org.uk/parts-of-speech/personality-adjectives.htm

Бас Билгүүнээс будаа идэж болно http://bilguunu.blogspot.com/2010/06/apply.html#more

Comments on: "Reference letter" (7)

  1. Sain baina uu? Alimaa egchee!
    Delgerengui medeelel ugsund mash ikh bayarlalaa.
    Ta edgeer endeavour tetgeleg bolon Ala tetgeleg mun oor tetgeleguud hezee zarlagdakh, yag hedii ued materialuudaa burduulchikhsen baikh talaar medeelel oruulj uguuch.
    Ene jil tetgeleguud zarlagdah yum boluu?
    Khundetgesen
    ORK

  2. Alimaa egchee neg asuuh zuil bna.Mongold huviin deed surguuli bachelor-d tugssun bol mastert australia yvah bolomj bii yu.Humuus ulsiin surguuli avdag geh yum.

    • Xuv’ xuv’sgal xamaagui bakalavryn diplomtoi bol bolno. Kollej togsson ch baij bolno.

      • Hi, heregtei medeelel ogsond bayrlalaa. heden asuuh zuil bna. bi turk-d tosson yuma, baklavriin golch maani tiim sain bish, ene teteglegt nolooloh uu, odoo turiin baiguullagad 3 dahi jilee ajillaj bna, teteglegt hamragdahad zawal tosson surguuliin akademik todorhoilolt baih shaardlagatai yu. bayrlalaa

        • Ямар мэргэжлээр сурахаас л хамаарна даа.Шинжлэх ухааны чиглэл бол гайгүй дүнтэй байхгүй бол бас асуудалтай л байх. Эхлээд аль нэг сургуульд апплай хийгээд сургуульдаа элсэж орж чадах эсэхээ үзэх хэрэгтэй байх. Хэд хэдэн сургуульд хүсэлт гаргаад үз. Тэгээд нөхцөл заагаагүй урилга өгч байвал тэтгэлэгт бөглөөд үз. Түүнээс яг ийм тийм гэж хэлэх боломжгүй юм.

  3. […] нэр томъёоны алдаа их байх юм. Нийтлэг дутагдал нь referee буюу чамайг хэн бэ гэдгийг хэлж чадах хүмүүсийн нэр, […]

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: