Тэтгэлэг горилогсдод тусламж

Recognition

Бүгдээрээ сайхан шинэлцгээсэн үү. Манай үүгээр сар шинэ өргөн дэлгэр сайхан боллоо. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц. Жамбалдорж гуай ирж, Өмнөд Австралийн монголчуудтай сар шинийн баяр тэмдэглэв.http://www.canberra.mfat.gov.mn/ 

Элчин сайдтай хийсэн уулзалт, ярианаас дараахи мэдээллүүдийг олж авлаа.

Ерөнхий сайд С. Батболд ойрын үед шадар сайд нараа дагуулан Австрали Улсад айлчлал хийх гэж байгаа юм байна. Энэ үеэр Боловсролын сайд ирэх бөгөөд манай талаас тавих гол асуудлууд нь

1. Технологийн нарийн мэргэжлээр Австралид бакалаврт оюутан тэтгэлгээр сургах асуудал

2. Цашид Австралид тэтгэлгээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх,  ялангуяа мэргэжлийн сургалт, диплом, адвансд дипломын сургалтад олон хүн хамруулах

3. Нарийн мэргэжлийн ажилчдыг дадлагажуулах ажил.

Та бүхэн бүгд мэдэж байгаа. Тэтгэлгээр суралцагчдын ихэнхи нь нийгмийн ухаан, менежментийнхэн болсон. Яагаад гэхээр эдгээр хүүхдүүд шинжлэх ухаан, технологийнхнийгоо бодвол хэл сайтай байдаг тул аливаа тэтгэлгийн гол шалгуур болох АйЭЛТС-ийн 6.5 оноог түрүүлж авдаг.

2009 онд замаасаа “бултдаг” С. Баяр Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудлыг манай Австралид төгсөгчдийн холбооноос  тавьж байсан бөгөөд ажил хэрэг болж байгаад нь би хувьдаа их баяртай байна. Тийм болохоор шинээр эхлэх МАСП хөтөлбөрийн хүрээнд хүний нөөцийн чиглэлд нь өөрчлөлт орох байх гэж бодож байна.

Иймд гадаадад сурмаар байгаа хүмүүс, үүний дотор дараахи мэргэжлийнхэн Австралид суралцах боломж өндөрсөх нь байна шүү.

1. Уул уурхайн инженер, техникийн ажилтан. Өнөөдрийн байдлаар Өмнөд Шинэ Вэлс мужийн амбан захирагчийн тэтгэлгээр хоёр хүүхэд Сиднейд бакалаврт сурч байгаа юм байна.

2. Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, технологич

3. Байгаль орчны нөхөн сэргээлт, газар зохион байгуулалт

4.  Гагнуурчин, цахилгаанчин, кранчин,

5. Хүнд машин механизм, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин, техникч

Үүний дараа хүнс, хүнсний аюулгүй байдлын асуудал дэлхий дахинд чухлаар тавигдаж байгаа тул

6. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний технологи

7. Хүлэмжийн тариалалт. (Энэ юуг хэлээд байгааг дараа сайн тайлбарланаа)

8. Загас, шувуу, тахиа, гахай, туулай г.м тэжээвэр амьтны аж ахуй

9. Малын эмч, үржил селекц, дархжаалуулалт,

10. Ургамал судлаач, селекц

Үүнийгээ дагаад биологи, химийн технологийн мэргэжилтнүүд (микробиолог,биохими г.м), лаборант, техникчид маш их хэрэгтэй болохнээ.

Хэдийгээр яг дээрхи мэргэжлээр суралцаагүй боловч хөрвөх боломжтой мэргэжлээр төгссөн, суралцаж буй хүмүүст илүү боломж байх бөгөөд хамгийн чухал англи хэлний шалгуурыг хангасан байх явдал юм. Мөн өмнө нь өөр мэргэжлээр дээд сургууль төгссөн, гэхдээ дээрхи мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхдүүдэд бас боломж байна. Хамгийн гол нь эссе дээрээ үүнийгээ сайн гаргах хэрэгтэй юм.

Өмнө тавигдсан “Ямар мэргэжлээр суралцах вэ” мөн “Австралид суралцах боломж” презентацуудыг эргүүлээд нэг харчихаарай, хүүхээд. Тэтгэлэх хүртэх магадлалтай мэргэжлийн чиглэлүүд тов тодорхой байгаа.

Энэ постын дор гарах асуултад уйгагүй хариулах болно.

Зургийн тайлбар.

Манай хотын цагаан сарын арга хэмжээн дээр бар жилийн Аделайд хотын онцлох үйл явдлаар энэ блогийг тодруулж  “With compliments to Alimaa’s Cyber Space for its positive contribution to future of young people. Adelaide. 2011″  гэсэн цомоор шагнасан шүү. Хурай, хурай, хурай. 🙂

Comments on: "Цаашид Австралид мэргэжлийн сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлнэ." (17)

  1. Сар шинийн мэнд хүргэе. Хэт хурц ч гэсэн Монгол үндэстэндээ хайртайд чинь ард түмэн, Бурхан баярлах болно. Ерөөл оршиг.

    • Баярлалаа. Хурц биш мөлийчөөд байгаа байдал нь ш дээ. Тэгэхээр жадны ир мохоогүй л байгаа юм байна даа тэ? Болтугай, болтугай.

      • Гоё юмаа баяр хүргэе бас сар шинийн мэнд!!!
        Би баклавраа мэдээллийн сүлжээний инженер мэргэжлээр төгсөх гэж байна.Цаашлаад гадаадад энэ чиглэлээр мастерт сурмаар байна. Тэтгэлэгт энэ тэр …. гээд ер нь яах бэ туслаач!!!!

        • Дохиолол мэдээллийн аюулгүй ажиллагааны чиглэлээр суралцах боломжтой юм. Дэд бүтцийн байгууламжид энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэрэгтэй.

  2. hi alimaa egchee chihend chimegtei saihan medeelel oruuldagt chine bayarladag shuu gadaadad ter dundaa Australid surah gej baigaa oyutnuudad bol tanii medeelel alt l gesen ug Amjilt. by the way alimaa egchee odoo ene tetgeleg chine nuguu Endaviour awards iin bureldhuun boloh VET mun bizdee alimaa egchee. Nuguu 4 sard neegdeh.

    • Гурван өгүүлбэрт гурван удаа миний нэр гарчээнэ. Нэг өгүүлбэрт хоёр удаа тууж явна. За, би ч ОД болох замдаа орсон хүн байна гэж ихэд биеэ тоолоо.
      Индээвороос өөр тэтгэлгүүд байгаа болохоор бичээд байна даа

  3. eronhii said Shadar said naraa daguulaad gdg heseg ogulber marzan ymaa,

  4. AUS.d bishee, Seoul:D
    AUSiig halit sonirhoj l bgaa

  5. Дохиолол мэдээллийн аюулгүй ажиллагааны чиглэлээр суралцах боломжтой гэж…. зөвөлгөө өгсөнд баярлалаа.Тэтгэлэгт хамрагдахын тулд
    1рт ямар байгууллагад хандах хэрэгтэй бэ
    2рт Миний зүгээс өөрийгөө хэрхэн бэлдэх бэ ямар шаардлага тавигддаг юм болоо

  6. Энэ жил MASP хүний нөөцийн чиглэлээ өөрчилнө гэдэг нь сайхан сонсогдож байна. Сайхан мэдээ олж уншлаа. Мэдсэн сонссоноо уйгагүй хуваалцаж байдаг Алимаа эгчдээ бусдынхаа өмнөөс талархснаа илэрхийлье.

  7. HI Alimaa… Onoodor blogiiig chin anh unshlaa. Australian iim olon tetegeleg baidag gedgiig eroosoo sonsoj bgaagui yum bainaa. Bidend medeelel ogsond mash ih bayrlalaa.. Tegeheer asuuh zuils bainaa. Bi bacheloroo IT gaar togsson l doo. Gehdee odoo mergejleeree ajillahgui baigaa, tegeheer nadaa managementeer mastert tetgelegteigeer suraltsah bolomj baigaa bolovuu? Tegeed hicheegeed daraa jil edgeer tetgeleguuded apply hiine gewel endeavor, Alas geed 3 uuland ni ogch bolohuu? Turuunii tetgeleg awah schedule-iin chin daguu ajillamaar sanagdaad.. za zaw garhaaraa hariu bicheerei.

  8. hi heregtei medeelel bn tanid bayrlala tanitai yaj holbogdoj boloh we asuuh yum ih bn o

  9. hi heregtei medeelel ogosnd tanid mash ih bayrlala tanias asuuh yum bn a holboo yaj barih we

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: