Тэтгэлэг горилогсдод тусламж

Куинсланд мужийн аялал жуулчлалын бүс нутгаар Яси нэртэй далайн хар салхи “айлчлах” тул “угтан авах” бэлтгэл ажил маш сайн хийгдэж байна. Хоёр хоногийн өмнөөс анхааруулж эхэлсэн бөгөөд тус газарт амьдардаг гадаадын иргэд рүү Элчин сайдын яамнаас нь аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан захидлууд дараалан очиж байна гэнэ. (Манай Элчин яам сураггүй ээ). Мөн ТВ, гар утсаар дохио хангинаастай, байдал түгшүүртэй байгаа юм байна.

Хэдийгээр манай улсад далайн хар салхи, шуурга болдоггүй ч гэсэн хаврын цагт хүчтэй цасан болон шороон шуурга тогтмол шуурдаг. Манай цаг уурчид малчдад анхааруулга сайн өгдөг. Харин хотынхонд байгалийн гамшигт үзэгдлийн үед амь нас, эд хөрөнгөө хэрхэн хохирол багатай авч гарах талаар зөвлөж байхыг нь сонсоогүй юм байна. Онцгойгийнхон хэлдэг байж магадгүй. Веб дээр нь лав энэ талаар юм алга. Юмыг яаж мэдэхэв гээд энэ үед ямар арга хэмжээ авбал зохилтой талаар сонссон дуулснаасаа хуваалцъя. Авч буй арга хэмжээний хамгийн гол зорилго нь нэвт салхилалтыг аль болох багасгах, салхины хүчнээс үүсэх эвдрэл, гэмтэл, гал авалцахаас урьдчилан сэргийлэх явдал юм.

1. Цонхондоо хэрээс гарган скоч наах. Цонхоо ингэж бэхжүүлвэл хагарах нь бага хагарсан ч шил нь бутарч унаж, нэвт салхилахаас сэргийлдэг. Хөшгөө хаах.

2. Шүүгээ, шкафны хаалгыг хооронд нь уяж, бэхлэх. Шүүгээний нүдийг онгойхоос сэргийлж скочдох

3. Гадаа ил хийсч ирээд цонхыг чинь хагалчихаар дэл сул жижиг зүйл байвал зайлуулах

4. Цахилгаан хэрэгслүүдийг розеткнээс нь салгах. Цахилгааны шийтээ бүрмөсөн унтраах

5. Хоорондоо зай завсартай эдлэл хэрэгслүүдийн хооронд орны даавуу, хувцас, зөөлөн тоглоом г.м чигжих. Энэ нь савлалтын хүчнээс болж хоорондоо үрэгдэж эвдрэхээс сэргийлнэ. Мөн өлгөж тогтоосон хүнд тавилгын доор бэхэлгээ зөөлөвч хийх, унасан ч аль болох хохирол багатай байхуйцаар арга хэмжээ авах

6. ТВ-ээ шалан дээр буулган зөөлөн буйданд нүүрээр нь тулгаж тавих. Тогтвортой муутай овор, жин ихтэй зүйлсийг аль болох булан руу шахах, шалан дээр буулгах

7. Өрөөнүүдийн хаалгыг сайтар хааж, хаалга савахаас сэргийлэх арга хэмжээ авах

8. Уг газраас дайжих боломжгүй бол ариун цэврийн өрөөндөө орж амь хоргодох.

Ер нь болзошгүй тохиолдол гээд гэртээ гар чийдэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хайрцаг г.м-ийг гарын дор байлгах хэрэгтэй юм. Мөн чухал баримт бичгээ нэг дор байлгаж шууд аваад гарахад бэлэн байвал секундээр тоологдох онцгой үед хамгийн чухал зүйл. Өмнө газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар бичиж байсныг эндээс уншина уу.

https://alimaa.wordpress.com/?s=%D0%93%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80+%D1%85%D3%A9%D0%B4%D0%BB%D3%A9%D0%BB%D1%82

Байгалийн хүчний өмнө хүмүүн бид хүчин мөхөс боловч урьдчилан бэлтгэлтэй байвал хохирол төдий чинээгээр багасна.

Comments on: "Байгалийн гамшиг-Natural disaster" (1)

  1. Сайн байна уу.Би Монгол Улсын Их сургууульд Экологийн чиглэлээр сурдаг оюутан байна.Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар таниас дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юмаа.Mail id.гаа өгч надтай холбоо тогтоож болох болов уу?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: