Тэтгэлэг горилогсдод тусламж

Одоогийн 25-35 настангууд дотор эх хэлээрээ алдаагүй бичдэг хүн үгүй ээ мөн ховорджээ. Дээд сургуулийн багш нар “Одооны оюутнууд бичгийн хэв муутай, дээр нь монголоор алдаатай бичдэг” гэж үглэцгээнэ. Барбагш нарын бичлэгийн доор бөөн хараал, ерөөл. www.barbagsh.mn

Манай улс зах зээлийн нийгэмд шилжилт хийхдээ боловсролын салбарт олон тооны өөрчлөлт хийсэн. Эхний давалгаагаар хувийн сургуулиуд бий болж, нийтийн сургууль нь цогцолбор  болж нэгдэх, өргөжих ажиллагаа эрчимтэй явагдсан. Харин дараагийн шатанд суралцах жилийг уртасгах, сургалтын агуулгыг олон төрлийн болгох г.м томоохон арга хэмжээ авсан нь өнөөдрийн боловсролын алдаа, завхралд хүргэсэн гэж боддог. Тод жишээ : 1985 онд төрсөн хүүхдүүд уйгаржин монголоор анх бичиж сурсан ба 5-р ангиасаа кирилд шилжсэн. Мөн анги алгасч үсэрч цовхрох туршилтыг хамгийн анх бие дээрээ мэдэрцгээсэн хүмүүс бол тэд.

Болсон явдал: Дүү минь ээждээ өөрийн мэддэг бичгээрээ захиа бичиж үүдэн дээрээ тавьчаад гарсан гэнэ. Ээж нь орос хэлний багш, сургуулийнхаа монгол хэлний багшийн гэрт нь очоод өнөө захиаг нь дуудуулж байна гэнээ. “Түлхүүр хажуу айлд тавьлаа”. 🙂

Маний үед хуулан бичиг гээчийг үхтэл хийлгэж, элементээр бичихэд ихэд ач холбогдол өгдөг байсан бол сүүлийн үед үүнийг ёстой түй тоохоо больсон байна. 1-р сургуулийн тооны анги төгссөн дүүгийн маань бичиг гэж  хулганы мөр шиг.Юун гоё, цэвэр бичигтэн. Багшид нь хэлсэн чинь “Орчин үед компьютерээр бичих юм чинь гээд би ач холбогдол өгдөггүй” гэж авдаг юм даа. Хэлэх үг ч олдоогүй. Энэ зэрэг ч гайгүй. Сүүлийн үед үсэрч цовхроод, бас аав ээж нь хуурамч бичиг баримт бүрдүүлээд хүүхдээ 15 настай байхад нь дээд сургуульд оруулах юм. Хүний хөгжлийн онолоор бол төлөвшөөгүй хүүхдийг алж байгаа байхгүй юу.

2007 онд Аварга тосонд амрахад 20 настай эмч охин байлаа. Би гайхаад “чи чинь яахаараа ийм залуугаараа анагаах төгсдөг байнаа. Вундеркинд үү?” гэж асуусан чинь 15 настайдаа дээд сургуульд орсон байдаг байгаа. Яанаа?. Би ангийнхаа эмч болсон хүүхдүүдэд чиг одоо болтол итгэдэггүй. Тэгэхэд 20 настай хонгор үстэй тэр амьтан хүний амь нас хариуцаж байна.  Чадахгүй гэж байгаа юм биш. Яаж чиг бодсон оюун санааны төлөвшлийн хувьд тэр 20 настангууд хариуцлага хүлээж чадавхигүй.

Австралид 5 настай сургуульд ордог,  12 жилийн сургалттай. 4 настангууд нэг жил прескул гэж бэлтгэл хийнэ. Сургуульд ЗААВАЛ сурах насны хязгаар нь 5-17. Манайд 6 настай сургуульд орно гэсэн боловч дээд хязгаарыг зааж өгөөгүйгээс дээрхи алдаа, завхралууд гарч байгаа юм. Хэдийгээр энд 18 насанд хүрээд сонгуульд оролцдог ч гэсэн 21 насны төрсөн өдрөө австраличууд нижгэр тэмдэглэж, түүнээс цааш жинхэнэ насанд хүрсэн том хүн болсонд тооцогддог.  Аав ээж, хамаатан садан ч тэгж харьцана. Юмны учир мэдэхгүй нялх хүүхдийг дээд сургуульд өөрөөс нь дор хаяж 2 ах хүмүүстэй оруулчихаар чинь ёстой хачин юм болно биз дээ. Та нар өөрсөд дээрээ жишээл дээ. Оюутнууд курсээрээ хэрхэн ялгардаг билээ,тэдний төлөвшил ямар өөр байдаг билээ. Мэдээж нийгмийн харилцаанд идэвхитэй орсноор хүний хөгжил, төлөвшил асар хурдацтай явагддаг боловч угаасаа тэр хөгжлийг хүлээн авах түвшинд боловсорч гүйцээгүй хүүхдийг том хүмүүс дунд оруулчихаар ёстой бантан жонхуу болно доо.

Эцэг эхчүүдийн бас нэг том алдаа хүүхдээсээ хүүхэд насыг нь булаах. Дөнгөж 10 настай амьтныг математик, англи хэл, төгөлдөр хуурь, балет, тэквандо, сумо гээд бөөн дугуйлан секцэнд явуулчихдаг. Уг санаа нь хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулж байгаа байдал. Гэвч нялх балчир оюун ухааныг нь хэт ачаалахаар нийгмийн ур чадвар муутай,  стресс ихтэй, бие султай, адгасан яарсан, шахуулсан, дарамтлуулсан хүн өсч том болж байна. Тэдний юу сонирхдог, юу хүсдэг нь ёстой падлийгүй, зүгээр л хэрэгтэй, хэрэггүй юмаар балчир тархийг нь бөмбөгдөөд байдаг. Тэгээд бас дуугай байхгүй ээ, тэдний хүүхэд сайн, чи гэж мангар тэнэг гээд л нул нулимс, зодоон нүдээнтэй үзнэ шүү дээ. Тэдгээр эцэг, эхүүд хүүхдээсээ хамгийн жаргалтай, тааваараа хүүхэд насыг нь хулгайлж байгаагаа ойлгохгүй, цаашдын сайн сайхан амьдралд нь хэрэг болох зүйл хийж байна гэж итгэцгээдэг. Саяхан даа www.news.mn дээр цэцэрлэгт өнгөрөөсөн нэг өдрийн талаар сурвалжлага нийтлэл байсан. Үнэхээр л бидний хүүхдүүд хэрхэн багаасаа институц тогтолцооны золиос болж байгааг бичсэн байна билээ. Нэгэнт хүүхдээ хараад гэртээ суух эдийн засгийн боломж байхгүй юм чинь ядаж тэдэндээ хэт их ачаалал өгч, академик мэдлэгээр бөмбөгдөлгүй, иргэншсэн хүн болж төлөвшихөд нь илүү их анхаарах хэрэгтэй байна даа.  Тийм болохоор өдөрт хүүхэдтэйгээ дор хаяж 10 минут ярилцах нь тэднийг ойлгоход дөхөм болно гээд суут сурган хүмүүжүүлэгч нар нь онолдоод бичээд байна. Энэ 10 минут нь хүүхдийн юу боддог, мөрөөддөг, юунд санаа зовж буй тухай болохоос хүйтэн хөндий “Хичээлээ хийсэн үү, хоолоо ид, даалгавраа хий” гэдэг зааварчлага, коммандууд биш юм.

Advertisements

Comments on: "Боловсролын үсрэлт, цовхролт" (10)

  1. hehe, perfect huuhedtei bolchih gee l uzeed baigaa n etseg ehiin buruu ch bish bhoo. yahav teed ooroo uzej baij l turshlagajinuu bolohoos yer n’ l ailiin tomuud bol jertv bolohoos argaguishdee…

  2. Түлхүүр хажуу айлд үлдээлээ гэдэг хэсэг татаахнээ хэхэ.

  3. hmm bi ch bas p-rfect huuhedtei boloh geel uzeed bdag nuhdiin neg ni bgaan. Bodoj uzuushtei l yum bn . Evii muu ohin mini …….. hmm ……..sanaa aldah

  4. hehe. ter ch neg tiim yum bolsii shuu. Mongol bichgiin turshiltiin angi. bi 83 oniih. 7 nastai 1r angid orohod iim angi neegdsen geed hamgiin anhnii huuhduud geed l…

    Neg gem ni giiguulegch bolgonii ard yaaj iigeed l egshig gargaj ireed baidag bolchihdog yum bilee. Ovoo olon deeh ni uyiin nom unshaad odoo ovoo zugeer bolson.

  5. gviee ih hetsuu shde,Mongolooroo aldaagvi zov bichij chadahgvi bhoor,Ene tend ochood orgodol tailan tootsoo ogoh geheer buman aldaa bgaa yum chini 😉

  6. Би ч гсн энэ тухай бодоол явдийн. Нэг таньдаг ах бас охиноо 15тайд нь их сургуульд оруулчихсан гээд. Тэгээд би өөрөө 7н настайдаа сургуульд орсон 17тойдоо сургуулиа төгссөн тэгээд одоо бодоход 1 жил ч гсн хүүхэд насандаа бодох санах зүйлгүй явсан бол эсвэл 1 жил ч гсн оюутан гээл амьдралд ажилд санаа зовохгүй гүйгээд явсан бол тухайн үедээ бушуухан сургуулиа төгсөөд ажил хийхиймсан гэж боддог ч яг ажил хийсний дараа оюутан байхад сурагч байхад ямар сайхан байж вэ гэж боддийшд. Хүүхдийнхээ хүүхэд насыг уртасгаж чадахгүй ч ядаж хасахгүй байвал л гэж боддийн

  7. Би ч гэсэн 2 хүүхдээ бас энэ байдлаар сурган хүмүүжүүлж байна гаа хүний нэг байна.

    Манай охин 16 настай дээд сургуульд орсон. Бас л мөн англи хэл математик болон мэргэжлийн олон сургалтуудад мөн шатар, усан бассейн гэх мэт зүйлсээр бөмбөгдөж байна даа.
    Хааяа охиноо харахаараа өрөвддөг юм л даа.

  8. Хэхэ, би 27-той, гэхдээ би болон миний үеийнхэн ховордсон гэж хэлэгдэхээр алдаатай бичдэг гэж бодохгүй байна.

    Харин чиг одоо үеийн хүүхдүүд их алдаатай бичдэг болчихсон юм биш үү, монгол хэлийг нь олигтой заачихгүй байж л орос, англи, хятад хэлний сургуульд оруулаад холион бантан болгоод, бас дээр нь ном уншихгүй,

    Барбагш-ийн хувьд тэндхийн багш сурагчид 2-р сувгаараа багш сурагчид юм ш дээ, харьцаад үзвэл мэдэгдэх болно, блог бичлэг гэдэг бас нэг өөр бичлэгийн төрөл болсон байна,

    Хэдий Та боловсролтой боловчиг бас нэг талаараа баригдмал байгаа мэт санагдав.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: