Мэргэжлийн блогчдын туршлагаар төрсөн өдрөө хийнээ. Яадгийн. Уншигч таныг миний блогийн төрсөн өдрийн сайбер паатид урьж байна.
Төрсөн өдрийн эзний мэндчилгээ явлаа.
Миний бие 2009.01.19-ны өдөр Hello world гэсэн анхны бичлэгээрээ сайбер ертөнцөд мэндэлсэн билээ.
“Bodood baisan chin’ bi gedeg noxor joloony kursees oor zuild mongo tolj surch uzeegui yum baina. Tegeed xuny mongoor suraltsaj irsen turshlagaasaa ta buxentei xuvaaltsaya gej bodloo.
Xuny mongoor surax xuseltei xumuust budaa tsagaa ogox zorilgotoi minii blogt TAVTAI MORILNO UU.
Blogoo neegeed ur’j baina Manaid ireerei,
Erxem tanyg ur’j baina. Manaid ireerei”. гэж бичигдсэн нь түүхийн дурсгал болон сайбер орон зайд хадгалагдан үлджээ. Гэгээн анягийнхаа тусламжтайгаар хаалга үүдээ сайтар дэлгэсний хүчинд өнгөрсөн хугацаанд 50 мянган зочин манайхаар орж гарч, 596 удаа захиа бичилцжээ. Нийт 121 бичлэг бичигдсэнээс AusAID Australian Development Scholarship бичлэг 2009.08.03-ны өдөр 1241 удаа уншигдаж ОД болсон бөгөөд тухайн сард хамгийн олон хүн орж, гарсан байна. Уншигчдын тоо 2010 онд өмнөх онтой харьцуулахад бараг 2 дахин нэмэгджээ. Одоогийн байдлаар өдөрт 100 орчим хүн тогтмол зочилдог.
Блогшрох зам дардан байгаагүй ээ. Анх кириллээр бичиж чаддаггүй байснаа юникодоор хөрвүүлж бичдэг болж, өнгөрсөн жил эзний орлого арвин байсан тул шинэ лаптоптой болж, шууд монгол фонтоор бичигдэх бүрдсэн юм. Манай эзний хоцрогдлоос болоод миний бие гэж будаг шунхаа түрхээгүй хүүхэн шиг зураг, дизайн муутай, үргэлжилсэн үг байдаг байлаа шүү дээ. Хэлж ярьсны хүчинд цаадах чинь энэ тэрүүгээр хэсч туршлага судалж, энд тэндхийн товчийг хайр найргүй ашиглан амьд туршилт олон удаа хийлгүүлсний хүчинд сайжралыг олоод дизайныг нь солиод, ютюбээс видео оруулж нтр гангардаг болсон. Одоо Нүүрном, твиттертэй холбоод бусад хүний блогны апдэйт гаргачихдаг болгочихвол манай эзэн “сансарт нислээ” л гэсэн үг.
Миний хамгийн том амжилт нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагсдын тоо эрс нэмэгдсэн, үүнийхээ хэрээр ч тэтгэлэг хүртэгсдийн тоо өсөн нэмэгдэж байгаа явдал гээд баярлаад сууж байна даа. Бас нэг тэмдэглүүштэй сайхан зүйл нь шинэков би 2010 онд шилдэг нийгмийн сэдэвт блогийн финалд үлдэж, уг номинацид тэргүүлсэн хүнээс олон санал авсан гэнэлээ. Мундаг мундаг пронуудтай өрсөлдөнө гэдэг амар байсан гэж та нар бодож байна уу? Ёстой НОҮ шүү дээ.
Нэг нууц дэлгэхэд манай эзэн сайхан ааш нь хөдөлсөн үедээ, эсхүл муухай зан нь хүрэхээрээ бичлэгүүдийг машиндаж өгдөг юм. Сүүлийн үед монгол хэлний дүрмийн алдаагүй бичих гэж ихэд хичээж байгаа боловч хараа муутайгийн уршгаар алдаа гаргаад байгаа. Зарим бичлэгээ нийтлэлгүй хадгалчихаад уншиж байснаа устгаад байдаг юм, бодвол ааш нь хөдөлдөг биз. Ааштай хог ш дээ, цаадах чинь. Сайхан ааш нь хөдлөхөөрөө андашгүй ээ, хүн болгоныг захиаг уншаал, хариу бичээл унадгийн. Гэхдээ энэ нь бас зав зайтай нь холбоотой юм шиг байгаамаа. Сая хэд хоног амарсан чинь зөндөө бичлэг бичсэн. Одоо ажилдаа орсон болохоор долоо хоногтоо л нэг эргэх биз.
Төгсгөлд нь миний төрсөн өдөрт ирсэн та бүхэнд баярлалаа. Урд урдахаа бариарай.
Бүгд унзад хоолойгоор явлаа.Ий…
КОНЕЦ ФИЛЬМА
Comments on: "Төрсөн өдөр" (11)
Feliz Compleacos!
Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Ааш бол хэнд ч байх хэхэ. Гол нь зорьсон санаснаа биелүүлж олон хүнд тус болдогт тань баярлалаа гэж хэлмээр байна. Таниас маш ихийг сонссон билээ.
hahaha, za gegeen anyagiinhanii zugees tomoos tom amjilt husiye daa. aashtaichuud orj irj neg negnee ih baliashiglajiinaa hahahhaa.
za teed ter twitter, FB-d holbuulahaar bol heleerei. cheers
Баяр хүргэе ээ! Пин Пин Пин. Салют буудаж байгаан шүү.
Үүүү баяр хүргэе эээ….
Happy Bday Dear alimaablog.wordpress.com! aygui colourful boltson bna shteee!! cute.
Alimaa egchee, ard tumend ih heregtei medeelel ogdog shuu! keep up the good work! 2uulaa neg tegj bgaad borondoi uuh yumsan teeee… hahaha
Alimaa egch minee yaagaad blog-nhoo backgroundiig solichvoo. urdniih n goe bsiishdee. tehdee torson odort bayar hurgejiinee
tursun udriin chas haluun bayriig hurgey daa.
Гол нь таны энэ сэтгэл шингэсэн бас их зав гаргаж байгаа энэ бүгд хэдэн мянган хүнд мэдлэг болон очиж байгааг би таашгүй ээ. Баяр хүргэе.
Бас баярт мөчөөс нь хамтдаа хуваалцан коммент үлдээж байгаадаа бүүр ч баяртай байна. Хүн болгоны хүсэж буй зорилгодоо хүрээсэй хэмээн ерөөе
Happy birthday to Alimaa.wordpress.com 🙂
ysn hooorhon bichdeg yum be
Tursun udriin mendiig hurgei!
Aashtai bolood ajiltai bol asuudalgui sh de 🙂