Тэтгэлэг горилогсдод тусламж

Монгол ардын зүйр цэцэн үгэнд сургасан ёсоор гэр орноо засий даа энэ чэнь. Утаат Улаанбаатар шигээ манантаж сааралтсан блогоо жоохон тордох санаа төрсөн ч угийн өнгөрсөн зууны хүн болохоороо учир начрыг нь олохгүймөө. Хэт эрээн мяраан биш, гэхдээ бас өнгөлөг цовоо блогтой болмоор байна. Та нар комментоор санаа, оноогоо үлдээчихээрэй. ШАГНАЛТАЙ. Викэндээр загасчлахаар явлаа. Надад чиг хамгийн жижиг, гостуу, сүргээсээ төөрсөн, эсхүл илүү үгтэй жараахай л баригдах байх дөө.

Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг үнэн алдарт шашинтны шинэ жил болж байгаа юм байна. Старый Новый год буюу Грегорийн тооллоор 2011 он чинь маргаашнаас эхлэх нь байна. Манай билгийн тооллоор бол дахиад бараг нэг сар байна даа. Дэлхий нийт нэг тоололтой болоогүй бол ёстой балрах нь байна ш дээ. Жишээлбэл би цахиур Төмөр агааг дуурайгаад зуны дунд сарын шинийн 15-ны марал голлохоор уулзая гээд болзоод хаясан чинь Монголд байгаа хүмүүс 6 сарыг хүлээгээд суучихна байна. Гэтэл энд зун болоод дундаа орох гээд явжээдэг. Эсхүл Афинд амьдардаг найздаа Улаан өндөгний баяраар айлчилж очно гээд хэлчихээр давхцаагүй жилд их л будлиантай байгааз?

Та нартаа шинэ оны мэнд дахин хүргээд миний хамгийн дуртай зүйлийн нэгээр мэндчилгээ дэвшүүлье. Алдарт Марийнскийн театрын 90-ээд оны гоцлол бүжигчин Лариса Лежнина. Цөмөөхэй-Щелкунчик-Nutcracker бүжгэн жүжгийн хамгийн гоё найруулга, тайз засалт Орос улсын эдийн засаг сүйрэн унаж, дампуурч байсан 92 онд мэргэжилдээ үнэнч, хөдөлмөрч жүжигчид, ажилчдынх нь хүчээр тайзнаа дахин амилсан юм. Уг театрын жүжигчдийн цалин тэр үед сард 23 ам. доллар байсан гээд боддоо. Эх оронч хүн гэж үүнийг хэлэх бус уу.   

Манай ээж хэрэв би Европт төрсөн бол уран гулгагч болох байсан гэдэг шиг надад хэрэв боломж олдсон бол би балетчин болох байсан. Гоцлол бүжигчин, примадоннагаа больёо гэхэд Хунт нуурын нийтийн хэсэгт бүжиглэх ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Миний найз Монгол Улсын гавъяат жүжигчин балетчин  бүсгүй намайг хэт том толгойтой тул боломжгүй гэж мохоосон ч гэсэн гандан буурахгүй бүтэн жил хичээллэсэн шүү. Олон цаг компьютер нүддэг хүмүүс хуян шар усаа тараахад балет, усан сэлэлт хоёр их тустай.

Advertisements

Comments on: "…Гэрээ засаад төрөө зас…" (7)

  1. Одоо ч сонгодог урлагийг их үнэлдэг болж байна шүү. Манай Дуур Бүжгийн Эрдмийн Театр маань гоцлол эрэгтэй бүжигчдээ дандаа гадагш нь алдчихаад ганц хүнээ овоо цалинжуулж байж байлгаж байгаа гэсэн. Сая ёолкоор Щелкунчик үзэх гэсэн чинь билет нь дуусчихсан үзэж чадаагүй. Өнгөрсөн жил ч гэсэн бас л билет нь дуусаад чадаагүй шүү.

  2. Өө нээрээ үндсэн юмандаа хариулаагүй байна шдээ. Алимхан эгч минээ, би даанч энэ wordpress-ийг чинь мэдэхгүй юм, blogspot байсан бол мааш дэлгэрэнгүйгээр туслах байлаа.

  3. Ethopiad odoo yu bilee 2003 on bolj bga geluu dee, bas neg tiimerhu gsn, shine jiliig 9sariin 11nd ugtdag. gehde terrorist 9/11tei ymar ch holboogui gsn ugasa ymar ch holbo bhav.

  4. huuh bayr hurgey . Ymar goe boloo ve. Unshihad ulam goe uramtai boljee.

  5. WordPress-н цаанаас өгдөг бэлэн загварууд ингэж жоохон тиймхэн байдаг л даа. Таны таалалд нийцсэн дизайныг нь хийгээд өгч болж байна. ганц бэрхшээл нь та сар бүр 3 доллар төлнө. надад өгөхгүй л дээ. ямар нэг сервер дээр вебээ байршуулах түрээсийн мөнгө гэсэн үг. бас 11 ногооноор жилийн эрхтэй домайн хаяг авна. жишээ нь http://www.alimaa.com, http://www.alimaa.org, http://www.alimaa.mn гэх ч юм уу. ингээл нийт өртөг нэг жилээр тооцвол 50-60$ гэж тооцох ба. дизайнаа хийж кодыг нь бичсэн хүндээ бас хөлс өгөх хэрэгтэй болно.

  6. гээд бодхоор блог хөтөлхийн тулд мөнгө зарлагадана гэдэг шал дэмий санаа хуучнаараа байсан нь дээр юм шиг байгаа биз.

  7. wordpress-н ганц давуу тал гэвэл. блогоо яг веб сайт шиг янзалж өөрчилж болдог. ганц дутагдал нь та өөрийн хийсэн болон гадны ямар нэг загварыг ашиглахын тулд тусдаа сервер дээр л хуулж ашиглах хэрэгтэй болно. тэр нь нөгөө сервер түрээслэх буюу сарын 3 долларын server hosting. нэмж домайн хаяг авах гэх мэт.

    WordPress-н тансаг загварууд

    http://www.premiumwp.com/

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: