Тэтгэлэг горилогсдод тусламж

Who has not been diagnosed with helicobacter pylori or has had gastritis, a common disease among students? The answer is all of us. An Australian scientist Barry Marshall together with Robin Warren received the Noble prize in 2005 for their discovery of the bacterium which causes smotach ulcers and gastritis. To prove that it is the case Dr. Marshall took a cocktail of helicobacteri pylori then treated it with antibiotics.

Хэликобактери эсхүл оюутнуудын нийтлэг өвчлөл болох ходоодны өрөвсөл тусч байгаагүй хүн байна уу? Бид бүгд гэж хариулах байна. Австралийн эрдэмтэн Барри Маршал ходоодны шарх, өрөвслийг өдөөгч энэхүү бактерыг нээснийхээ төлөө Робин Варрены хамтаар 2005 оны Нобелийн шагналыг хүртсэн юм. Өөрийнхөө таамаглалыг батлахын тулд Др. Маршал уг бактерийн коктэйлийг ууж өвдсөний дараа антибиотиок хэрэглэн өөрийгөө эмчилжээ.

Elizabeth Blackburn has discovered the secret to keeping cells forever young and became Australia’s first female Noble Prize winner for her work in chemistry and genetics in October 2009 sharing the prize with her US-based colleagues Carol Greider and Jack Szostak. Talomerase, the enzyme that provides replenishment to DNA is the key to importal life. Caps at the end of the chromosomes called telomeres protect DNA and stop it from unravelling. Dr. Blackburn says “Think of telomeres like the tip at the end of a shoelace. If you don’t have that tip, the end of the shoelace frays away. It’s like the end of a chromosome- the ends of DNA. If it doesn’t have an intact tip on it, the telomere, it will fray away” . (2010, Immortal)

Элизабет Блакбёрн амьд эсийг мөнх залуу байлгах нууцыг нээж, хими, генетикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээрээ 2009 оны Нобелийн шагнал хүртсэн анхны австрали эмэгтэй болсон юм. Уг шагналаа Америкийн эрдэмтэн Карол Грэйдер, Жак Шостак нартай хамт хүртжээ. ДНХ шинэчлэх гол үүрэг бүхий тeлoмераз энзим нь үхэшгүй мөнхийн амьдралд хүрэх гол түлхүүр юм. Хромосомын үзүүрт байдаг теломер бүрхэвч нь ДНХүчлийг элэгдлээс хамгаалдаг. “Хромосын үзүүр  нь гуталны үдээс гэж төсөөлье. Үзүүрийг нь бөхлөөгүй үдээс сэмэрдэгтэй ижил  хромосом, ДНХ үзүүр нь мөн элэгддэг юм. Тийм болохоор бөхөлгөөний үүрэг гүйцэтгэдэг теломер байхгүй бол ДНХ, хромосом, эс элэгдэх болно шүү дээ” гэж Др Блакбёрн өгүүлэв.

Нийт 11 австрали хүн энэхүү нэр хүндтэй мундаг шагналыг хүртсэн бөгөөд ихэнхи нь шинжлэх ухаан, үүний дотроос анагаахын шинжлэх ухааныхан их байдаг аж. Дашрамд дурдахад дэлхийн мундаг, сундаг их сургуулиудыг шалгаруулахдаа шинжлэх ухааны ийм том шагнал хүртсэн эрдэмтэн ажилладаг, судалгааны ажил, нээлт хийсэн гэх мэт үзүүлэлтийг харгалздаг юм. Тийм болохоор манайхны юугаа ч мэдэхгүй байж дэлхийн топ сургууль гээд давхилдаж, “том” юм ярихыг харахаар хөх инээд өөрийн эрхгүй хүрдэгийн ш дээ. 🙂

Comments on: "Australian scientists" (2)

  1. Мэдээлэл таалагдлаа. Үнэн л юм бас бодууштай.

  2. Сонирхолтой мэдээлэл байна. Бас ингэж нийтэлсэн нь их таалагдлаа. Над шиг англи хэлээ сайжруулах гэж оролдож байгаа хүнд ингэж орчуулж тавьсан нь их таалагдлаа. Баярлалаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: