Өчигдөр SBS сувгаар энэ киног үзэж уйлаад, шөнөжингөө амьдралын үнэ цэнэ, хэрэв туулсан амьдралаа эргэж харах ийм үйл явдал тохиолдвол амьд байх сэтгэлийн тэнхээ хүрэх эсэхийг эрэгцүүллээ.
Миний нэг найзын ах нь олон жилийн өмнө бөөрний дутагдалд орж, бөөр шилжүүлэн суулгах мэс засал Бээжин явж хийлгэсэн юм. Зөвхөн хагалгааны зардал нь 50 мянга орчим доллар болсон санагдаж байна. Үүний дараа арчилгаа, эмчилгээнд нь сард сая орчим төгрөг ордог байсан. Тэдний гэр бүлийн бизнесийн орлого нь зөвхөн тэр ахынх нь эмчилгээ, арчилгаа, эмэнд зарцуулагдаж байсан бол таван жилийн дараа ах нь нас барахад манай найз нэг бизнесээ зарж байж өр ширээ дарж байсан сан. Үүнтэй агаар нэгэн нетээр ч бай, хамт олон, найз нөхдийн хүчээр ч бай эмчилгээний зардлаа босгосон хүмүүс гадаад оронд хийлгэсэн өртөг өндөртэй эмчилгээний дараагийн арчилгаа, эмийн зардалдаа байдгаа барах нь бий. Энэ тохиолдлыг бичих болсон гол шалтгаан үхэгсдээсээ илүүтэй үлдэгсдээ бодох хэрэгтэй учраас хэрэвзээ хэзээ нэгэн цагт би бөөрний дутагдалд орвол яршиг морфиндож, архидаж байгаад үхнэ шүү гэж гэрийнхэндээ захидаг байлаа. Эмчилгээ үйлчилгээ ядмаг, ядуу орны иргэн болж төрсөн надад гэр бүл, найз нөхөд, ойр дотныхноо санхүүгийн болон сэтгэлийн хямралд оруулах эрх байхгүй учраас би энэ бодлоосоо одоо ч ухраагүй байгаа.
Дээр дурдсан киноны гол баатар нь францын ELLE сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байсан Jean-Dominique Bauby юм. Ид хийж бүтээх 43 насандаа энэ алдарт сэтгүүлч цус харваж, 20 хоногийн дараа ухаан орохдоо ганц нүд, тархинаас бусад бүх эрхтэн нь парализ болсон байжээ. Анагаах ухаанд locked-in syndrome гэж нэрлэгддэг ховор тохиолдол бөгөөд өөрийн сэтгэлийн тэнхээ, уйгагүй хөдөлмөр, тэвчээрийн үр дүнд дээрхи нэртэй номыг бичжээ. Худалдаанд гарсан эхний өдрөө 25 000 хувь борлогдсон ба борлуулалтаараа Европд тэргүүлж, сая орчим хувь зарагдсан байна. http://en.wikipedia.org/wiki/The_Diving_Bell_and_the_Butterfly .
Түүний эмчлэгч эмч нь франц хэлний цагаан толгойг олон хэрэглэгдэх дарааллаар нь жагсаан бичиж, тэр дарааллаар нь дуудах бөгөөд хэрэгтэй үсгийг дуудахад Жан Ду нүдээ цавчин хэлж өгч уг номыг бичжээ.Нэг үг бичихэд ойролцоогоор хоёр минут, ном бүхэлдээ 200,000 орчим удаагийн нүдний цавчилтаар бичигдсэн байна. Бооби уг номоо хэвлэгдэн гарснаас хоёр хоногийн дараа уушигны хатгаагаар насан өөд болсон юм.
Уг номын кино хувилбар 1998 онд Оскарт нэр дэвшиж байсан ба Канн, Алтан бөмбөрцөг, ВАФТА гээд олон шагнал авчээ. Киноны зураг авалтын хувьд Жан Дугийн өрөөсөн нүдээр харвасан хүний өдөр тутмын амьдралыг дүрсэлжээ. Хамгийн өрөвдмөөр хэсэг нь 92 настай аав нь хүүтэйгээ утсаар ярьдаг хэсэг. Ямар ч эцэг эхийн хувьд үрийнхээ дараа орно гэдэг хамгийн эмгэнэлтэй, зүрх зүсэм үйл явдал. Миний хоёр ах энэ хорвоогийн хамгийн хатуу энэхүү цээрлэлийг ээж аавдаа эдлүүлсэн тул энэ хэсэг надад хамгийн ойр байсан байж чиг болох юм. Уг зохиол нь хүмүүн бидэнд өвчтэй хүнийг таних, тэдний амьдралыг ойлгоход асар тустай. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнууд, халамжийн ажилтнууд, өөрсдийгөө бусдаас ямагт өндөрт тавьдаг “дээгүүр толгойнууд” үзээсэй гэж хүсэж байгаа тул энэхүү бичлэгийг хийлээ.
Le scaphandre et le papillon
Comments on: "The diving bell and the butterfly" (6)
amidrald hetsuu zuil ih olon taarah ym ter buhniig haran daban tuulj baigaa humuusiin tebcheer zutgeliig bodohod mun uursudtuiguu haritsuulahad bid mash zalhuu bas ajilgui met sanagdah ym.
Миний хоёр ах энэ хорвоогийн хамгийн хатуу энэхүү цээрлэлийг ээж аавдаа эдлүүлсэн?
rainy days fund huraah sanaatai sain bayan hun bolj boldguim baihdaa.
Эмчилгээ үйлчилгээ ядмаг, ядуу орны иргэн болж төрсөн надад гэр бүл, найз нөхөд, ойр дотныхноо санхүүгийн болон сэтгэлийн хямралд оруулах эрх байхгүй учраас би энэ бодлоосоо одоо ч ухраагүй байгаа.
bitii iim ym bodoo, ovchin helj irdgui ch amnii beleg gj bas neg ym bnshu dee. tanii tusalj bsn ter olon tetgeleg hurtegchid, nz nohod, ger buliinhen tani HERVEE tiim ym tohioldvol tanii heljaga shig garguund ni gargana gj heze ch bhgui uchraas tiim ym bodood hereggui bha l gj bi heleh bn.
[…] том ах маань эцэг, эхдээ энэ дэлхийн хамгийн хатуу зовлон болох үрийнхээ хойно орох шийтгэлийг эдлүүлсэн одсон. […]
[…] том ах маань эцэг, эхдээ энэ дэлхийн хамгийн хатуу зовлон болох үрийнхээ хойно орох шийтгэлийг эдлүүлэн одсон. […]