Айхм…
Нөхдөө, манай хайрт эх оронд цоотон шинэ он айлчлан ирсний баярын мэндийг тэнгэрлэг монголчууддаа хүргэе гээд сүртэй эхэлбэл гоё уу, айн?
Шинэ он эхэлсээр бүүр гурван өдөр өнгөрсөн байна. Юу хийснээ тайлагнанаа. Оны төгсгөлд тайлагнасаар байгаад ийм зуршилтай болчих шиг боллоо шүү.
1. Далайн аялал. За энэ тухай өмнөх бичлэгээс уншчих
2. Уншсан ном
Ayaan Hirsi Ali. Nomad. A personal journey through the clash of civilizations.
Сомали гаралтай, уламжлалыг хэт баримталсан лалын шашинтай гэр бүлд төрсөн энэ бүсгүй (http://en.wikipedia.org/wiki/Ayaan_Hirsi_Ali) Голландын Парламентын гишүүнээр Либерал намаас сонгогдож байсан юм. Хүүхэд болон залуу нас нь Африкийн Сомали, Кени, лалын шашинт Саудын Араб, чөлөөт нийгэм Голландад өнгөрсөн бөгөөд 9 сарын 11 террорист халдлагын дараа лалын шашныг хүчтэй шүүмжлэн эсэргүүцэн лалын шашинт эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч болжээ. Одоо American Enterprise Institute-д ажиллахаас гадна өөрийн нэртэй сан (www.theahafoundation.org) ажиллуулдаг байна.
Хамгийн таалагдсан хэсэг ” The biggest disrupter of the Miye (rural, traditional life) is the Magaalo (city, urbanization). Whether that unrbanization comes to the countriside, or the people of the Miye move to the city, the advent of the Magaalo is inevitable and irreparable. Those individuals from the Miye who either instinctively or rationally understand that their traditional order of life is doomed make the transition to modernity, and they thrive there. Those who resisit or move back and forth-one inch forward, one inch back, borrowing parts of modernity but not all of it-are sooner or later confronted with reality. They are only prolonging their pain. Learning the language of modern society, learning hygiene, adopting a modern code of sexual and social conduct-only after individuals have mastered those skills can they thrive in the real world “ (p.260).
3. Үзсэн кино, ТВ
Энэ ТиВо гээд сайхан зүйл байнаа. Гэртээ байхгүй байсан ч хамаагүй, гарах нэвтрүүлгийг нь сонгоод бичээд авчихна. Тэгээд дараа завтай болохоороо үзнэ.
Нэг. Сидней Харборын салют. Энэ жил 5 сая дойлуур агаарт цацагдахыг үзэх гэж, дэлхийн өнцөг булан бүрээс 1, 5 сая хүн ирсэн гэнэ. Ютюбээс үзээрэй. Creation сэдвээр хийсэн нь үнэхээр л гариг дэлхий төрөхөд иймэрхүү тэсрэлт болдог болов уу гэж бодогдсон шүү.
Хоёр. Эдинбургийн Милитари Таттуу
Жил бүр зохиогддог цэргийн хөгжмийн энэ тоглолт их гоё. Анх 1950 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд тоглолтын хамгийн сүүлд эгшигт бүрээ (pipe) үлээсэн хүний аав нь тэртээ 60 жилийн өмнө мөн энэхүү уламжлалт хөгжмийн зэмсэгээ тоглож байсан юм байна. Уламжлалт мөртлөө орчин үеийн өнгө аястай үзүүштэй зүйлийн нэг яах аргагүй мөн.
Хамгийн сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр Хатан хааны торгон цэрэг +Афганистанд алба хаагчид
Хамгийн хөгжилтэй үзүүлбэр Шинэ Зеланд
Гурав.
The King’s Speech. Энэ кино ОСКАР авна.
Дээрхи зүйлсийг заавал үзээрэй. Таньд сэтгэлийн таашаал эдлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Comments on: "2011 оны Намбар Ван" (3)
Sain bna uu ? shine onii mend ! Sonirxoltoi bichleg tavij tsag xugatsaagaa zoriulsand bayarlalaa. Neg zuil lavlay ? Minii tom xuu ene xavar 11 -r angi tugsunu , 11 tugsunguutee australid 100 xuviin tetgelegeer surguulid yavax bolomj xer baidag ve? Ex xunii xuvid amidraliin anxhii bosgoo ireeduitei zuv exeleesei gesendee net bainga ordog yum l daa! Minii xuu ix sain saixan xuu baidag . Minii duu bolomjooroo medeelel uguurei.
surlaga xudulmuriin ixees ix amjiltiig chin setgeleesee xusen eruue!
Хэлэндээ маш сайн, мөн элдэв олимпиадад ямагт дээгүүр давхидаг, бас нийгмийн идэвхи өндөртэй хүүхэд бол найдлагатай. Гэхдээ эндхийн боловсрол 12 жил учраас Их сургууль, коллежийн 1-р курс төгсөж байж эндхийн их сургуульд ордог. Хувь хүний хувьд зөвлөхөд төлөвшөөгүй хүүхдийг гадаадад сургах ер нь дэмий. Бакалаврт “тасархай” мундаг биш л бол тэтгэлэг ер нь найдлагагүй.