Тэтгэлэг горилогсдод тусламж

Хувь хүний ертөнцийг үзэх үзэл өөр өөр, тэр нь хүрээлэн байгаа орчноосоо хамаардаг тул (http://www.lexitive.com/blog/?p=312) өөрийн мэддэг зүйлээ бусадтай хуваалцаж, үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд мэтгэлцэх хэрэгтэй болдог байхнээ.

Одоогоос жилийн өмнө (цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрчээнаа) Гэгээн ТББ Англиш клубын нэг хичээлийг удирдан явуулах боломж олдож, тодорхой сэдвээр хоёр баг болж хэлэлцүүлэг зохион байгуулав. Сэдвийг нь яг тодорхой санахгүй байгаа боловч нөгөө тал бол улаан, цагаан дайраад байх юм. Манай тал асуудлын давуу тал болон сул талыг хэлээд байлаа. Нөгөө тал биднийг огт сонсохгүй л дайраад байлаа. Би бүүр гайхаад “яагаад ингээдээнаа?” гэсэн чинь мэтгэлцээний клубт явж байхад нь нөгөө талын хэлж байгааг ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй, зад няцаагаад л өөрийнхөө санааг “зүтгүүлээд” бай гэж заасан гэдэг юм даа.  Хэрэв нөгөө талынхаа хэлж буйг ойлгохыг хичээхгүйгээр, зөвхөн миний зөв гээд зүтгээд байвал нэг ижил тэгш түвшинд мэдээлэл солилцдог хэлэлцүүлэг биш, үзэл санаагаа уралдуулдаг мэтгэлцээн бол бүүр ч биш, ХЭРЭЛДЭЭН болчихож байгаа юм.

Би хаяа боддийн, энэ УИХ-ын гишүүд дээр хэлсэн Хэрэлдээний клубт явсан байхаа гэж. Хэлэлцэж буй асуудлаас тас хөндлөн сэдвээр шүүмжлээд. Буян Жагаа үйлдвэржилтийн бодлого, хөрөнгөтний үзлээ ярьж байхад тэрний ясан толгойтой, туранхай гуалиг нь ямар хамаа байнаа?. Эсхүл дуучин Баясгалангийн Эх нялхсын эмнэлэг ажиллуулж байгаа нь тэрний хийлгэсэн гоо сайхны мэс засалтай түй ч падлийгүй.

Аливаа асуудлаар үзэл бодлоо уралдуулахдаа тэр хүний пялсоофийг ойлгочихвол мэтгэлцэхэд маш хялбар байдаг. Баабарын Ардчилсан намын ойн хурал дээр хэлсэн үг http://baabar.niitlelch.mn/content/2689.shtml, хариуд нь ИЗН-ын Г. Ганбатын бичсэн нийтлэл http://www.ireport.mn/read/1146.shtml

За хүүхдүүдээ эхлээд энэ хоёр нийтлэлийг сайхан умшаад, пялсооп талаас нь үнэлэх гээд үзээрэй,. Баабарын барзгар нүүр, Ганбатын урт үс энд огт хамаагүй шөө. Нийтлэлийн доор сээгийчидтэй бол бүүр падлийгүй.

Алимаа

Advertisements

Comments on: "Мэтгэлцэх чадвар" (1)

  1. Молор-Эрдэнийн ярилцлага
    http://sonin.mn/?p=105365

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: