Тэтгэлэг горилогсдод тусламж

Манай санхүүгийн мундагчууд энэ талаар тодорхой бичицгээсэн байх гэж найдаад энэ талаар мэддэг жоохон юмаа хуваалцъя.

IPO буюу хөрөнгийн зах зээл дээр анх хувьцаа гаргах үйл ажиллагаа нь бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад зайлшгүй хийдэг нэг арга хэмжээ юм. Нэгэнт АйПО хийгээд хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн бол тухайн компани нь publicly listed company болж хувирдаг. (АйПО гэдэг үгийг орчуулах гэж манай мундагчууд үзээд энүүгээрээ байсан нь дээр юм байна гэж санал нэгдсэн юм).

2005 билүү 6 онд MoneyGram, HK Stock Exchange хөрөнгө оруулалтаар МГЛ-д баахан хурал хийж, орчуулга хийх хэцүү албанд ажиллаж билээ. Нэр томъёо нь үнэн аймаар, синхрон хийх гэж хөлсөө гоожуулж, хөгөө чирсэн дээ. Харин Австралид төгсөгч Сарантунгалаг энэ чиглэлээр мэргэшсэн, топын топын ТОП гэдгээ харуулж билээ. Манай Сараа чинь Мельбурнд МВА хийсэн юм.

Тэр үед л Хонгконгийн Хөрөнгийн биржийхэн (цаашид ХК ХБ гэчихзе) МГЛ-той нэг цагийн бүсэд байдаг болохоор цагийн зөрүүгүй, шууд мэдээллийг хянах боломжтой,  бид мундаг, бидэнд итгээд АйПОгоо хийлгэвэл мөнгөөр бороо оруулна энээ тэрээ гээд үгүй ээ мөн их рекламдаж байж билээ, хөөрхий. Гэсэн мөртлөө орчуулгын хөлс дээрээ бас гар татаастай. Бид нар ярьж байгаад цагийн 200 дойлуур болгоё яадийн, хэрэгцээ нь байна, эд нар мөнгөтэй, тэгээд чиг хэцүү төрлийн орчуулга гэж ярьж байлаа. Гэхдээ нийгмийн хамгааллын сэдэв, эсхүл ТББ-ын зохион байгуулж буй хуралд бол бид үнэрхдэггүй ээ. Би лав Азийн барилгын инженерүүдийн холбоо, АХБ-ны нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн төслүүд, Канадын модон каркасан барилга, хуванцар химийн үйлдвэрлэлийн технологи нтр-т бөөн дурын уран сайханчаар амаа чилтэл, хоолойгоо хаттал орчуулга хийдэг байлаа гэж.

Австралийн хөрөнгийн бирж Сингагийн хөрөнгийн биржтэй энэ жил нийлсэн (merging) нь манайхан болон Хятадууд ХК ХБ дээр их гарч байгаатай холбоотой гэж үздэг. Нийлж байгаад ХК ХБ-ийн эсрэг “үзэх” нь байна ш дээ.

Энэ оны эхээр Австралид Hunnu Coal (http://www.hunnucoal.com/)IPO хийж 20 сая дойлуур босгосон бол одоо Харанга Резорсис (http://www.haranga.com/) гарах гэж байна. http://zaluu.com/. Энержи Ресурс ч бас ХК-ийн хөрөнгийн биржид гарч нилээд мөнгө босгосон дуулдана лээ. Эндхийн уул уурхайн хүнд жингийн дээд лигийн тоглогчид (Rio Tinto, Leighton, McMahon etc) бүгд манайд орд газартай.

Д. Мөнхчимэгийн бичсэн манай ХБ-ийн талаархи бичлэгтэй санал нийлж байноо. http://www.mongolnews.mn/p/13685. Үнэхээр хуулийн дагуу хурааж авсан боловч ирээдүйд эзэд нь нэхэх хүний мөнгийг төсөвтөө нийлүүлдэг улс дэлхийд цөөн байх даа. Энд амьдран ажилладаг хүмүүст дуулгахад таны Superannuation буюу тэтгэврийн дансны үлдэгдэл 10 мянган дойлуураас их бол мөнгөө өөрөө мэдэж байршуулах эрх нээгддэг учраас боломжтой хүмүүс нь дансны мөнгөөрөө монгол компаниудынхаа хувьцааг худалдан авч байршуулж боломжтой. Бүгдийг биш юмаа гэхэд дөрөвний нэгийг нь ингэж байршуулж чадвал таны эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болно. Эдгээр компанийн индексүүд нь веб дээрээ байгаа тул сонирхсон хүмүүс нь мэдээллээ аваад явчаарай. Манай Анод, Ремикон, Витафит өөр юу юу билээ Монголын ХБ дээр АйПО хийж мөнгө босгочихоод тэр мөнгөөр нь сонгуульдаад, хаус худалдан авч,  морь уралдуулчихдаг хүнд гаруудтай зүйрлэлтгүй. ОУ-д хөрөнгийн биржид гарахын тулд тухайн компанийн бүх мэдээлэл нь ил тод байдаг, буруу зүйлд зарцуулах магадлал маш бага тул итгэж болно.

Австралийн уул уурхайн төв нь Баруун Австрали, Пертэд байдаг. Манай зарим нэг сэргэлэн гарууд овоо хэдэн жилийн өмнө орчуулагчийг нь хийж гүйж байснаа шагналд нь “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гээд том жип авч унаад байсан шүү. Би байсан бол хувьцааг нь авна. Бас нэг өөр төрлийнхөн нь болохоор МГЛ-д очоод уул уурхайн компани байгуулаад өөрөө босс болох гээд давхиж чиг байх шиг. Хүн юм бүрийг чадахгүй юм чинь чаддаг чаддагаа хийгээд харилцан ашигтай байвал барав. Энэ бизнесменүүдийг харахад зөвхөн өөртөө ашиг харахаар бизнес нь тухайн үедээ болж буй мэт боловч удаан хугацаандаа уналтад орно гэж ойлгох хүртлээ нилээд хэд дампуурч, үхэж сэхдэг юм шиг байгаам, зайлуул.

Алтны шороон ордны лицензийг хураах сургаар хөдөлгөөн байгуулагдаад сүйд гэнэ. http://economy.news.mn/content/43612.shtml . ОТ гэрээ муу болсон давуу эрхийн хувьцаагаа гаргавал манай эзэмших хувь хэмжээ багасна нтр гээд л Н.Батбаяр тэргүүтэйгээр тэмцлийн галыг хөгжөөгчид их байна даа. http://economy.news.mn/content/43616.shtml. Тэр гэрээг өмнө умшаагүй байсан гэж худлаа даа, худлаа. Тэгчихээд давуу эрхийн хувьцаа энэ тэрийн учрыг мэдэхгүй байсан гэж бүүр худлаа. Алтны уурхайн лиценз хураах сургаар л өрсөж нүүж байгаа царай нь гэж бодож байна. Байгаа жоохон юмаа булаацалдаад хэрэлдчих юм, өнөөхийг нь сонин сэтгүүл дэвэргээд, хүмүүс тэгэнгүүт бөөн эх оронч хөдөлгөөн өрнүүлэх юм даа. Нөгөө муу Зоригтыг маань бүүр Уго Чааваас болгож үзээд чиг байх шиг (http://munkhbayasgalan.niitlelch.mn/content/2668.shtml) , Баярцогтын томилолтыг хэлэлцээд чиг байх шиг (http://www.mongolnews.mn/i/13748). Дээр нь бас Мон-Атом гэж ураны ордоор бөөн холион бантан (http://economy.news.mn/content/43462.shtml)

Гэнэт идэх гэдсэнд цөвтэй, гэнэт баяжих насанд цөвтэй гэж. Түүхэндээ байгаагүй мөнгөтэй болох сургаар алаагүй баавгайн арьсаа хуваах гэж талцаж өгөх юм. Хэлсэн ярьсандаа байж чадахгүй, хувь хүний эрх ашгаа дээгүүр тавиад өнөөдрийн уушиг хөөгөөд байвал дэлхий нүүрээ бууруулах вий дээ. (Аймаар хүндээр санаа алдав…)

Comments on: "Initial Public Offering" (1)

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: