Тэтгэлэг горилогсдод тусламж

12 сарын 1

Манай улсад ДОХ-ын талаар бүүр 80-аад оны сүүлээр ярьж эхэлсэн юм. Тэр дуулианаас болж олон охид Зөвлөлтийн их, дээд сургуулиас хөөгдсөн дөө. Анх оюутан болж явахад МҮЭСТО-д бүх гадаадад сурахаар явж буй хүүхдүүдийг цуглуулаад ДОХ-ын талаар ярьсан бөгөөд залуухан царайлаг гэгч нь ах “Харуудтай охид их явалддаг, ДОХ тусна шүү. Энэ аюулт өвчнөөс урьдчилсан сэргийлэхийн тулд та нар бие биенээ сайн гатнуулдаад хар, бор залуучуудтай айлгүйтэж байгаа охин, хүүхэн харагдвал шууд хэлж бай, бид шууд хөөнө. Энэ бол шилдэг МХЗЭ-ийн гишүүний журамт үүрэг” г.м утгатай зүйл ярьж билээ. (Журамт үүрэг гэснээс өнөөдөр блогч хүний журамт үүргийн талаар сонины сурвалжлагч болтой хүүхнээс мэдэж аваад ихэд баярлав ш дээ https://alimaa.wordpress.com/2010/11/15/%d0%b4%d1%8d%d1%8d%d0%b4-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81%d1%80%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d0%bb%d0%b3%d0%be-%d0%bd%d1%8c-%d1%8e%d1%83-%d1%8e%d1%83%d0%bc-%d0%b1%d1%8d/#comment-708)

Манайд ДОХ-ын анхны халдвар тээгч нь гэй байж, одоогийн байдлаар нийт тохиолдлын бараг 70 хувь нь бэлгийн цөөнх чиг хандлагатай хүмүүс болоод байна.(http://www.unicef.org/mongolia/activities_2589.html)

2004 оноос тархалтын гол суваг тодорхой болсон тул бэлгийн чиг хандлага нь цөөнх (дотроо гомо, лесби, трансжендер, бисекс г.м-ээр өөр өөр тул нийтэд нь ингээд нэрлэчихвэл арай хялбар санагддаг) болсон иргэдттэй ДОХ-той тэмцэх өртөг өндөртэй төслийн хүрээнд “тулж” ажиллаж эхэлсэн юм. Үүиий үр дүнд тэдгээр иргэд өөрсдийгөө нийгэмд мэдүүлэх талаар өргөн фронтоор ажилласны нэг жишээ нь блогууд. Ялангуяа, гадаадад байгаа МОГО хүмүүс(өөрсдийгөө ингэж нэрлэдэг юм байна лээ www.patatepatata.blogspot.com http://2046fan.blogspot.com www.alex-mishaa.blogspot.com). 

Хүний эрх талаасаа ч тэр эдгээр иргэд бидэнтэй ижил ЭРХТЭЙ ХҮН, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН юм. Пээ, паа балиар заваан гэхээсээ өмнө та өөрийгөө тэдгээр хүмүүсийн оронд тавих гээд үз дээ. Шууд НОҮ гэхээсээ өмнө ядаж ойлгохыг хичээгээд үзээрэй. Хүний бэлгийн сонирхол нь төрмөл бөгөөд капиталист ч бай, социалист ч бай, ядуу баян үл хамааран аль ч нийгэмд нийт хүн амын 10 хувь нь ижил хүйсийн хүнээ хайрладаг хүмүүс байна. Үүн дээр байгалийн бодгалийн хувьд эрэгчин боловч өөрийгөө эмэгчин, эсхүл эсрэгээрээ сэтгэдэг хүмүүс дахиад 5 орчим хувь байдаг гэнэ. Яг үүнтэй ижил хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа нийгэмд мөн тодорхой тооны байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөөрхий минь, эвий минь гэж хайрлан тэтгэдэг мөртлөө хөөрхий бэлгийн цөөнхийг хэлэхгүй муухай үгээр хэлж, хараах юм.

25-ын ТАНАЙД ХОНОЁ-гоор Ганбуушийнд очиж хоноход хүмүүс тэр хөтлөгч залуугийн увайгүй үйлдэлд их дүргүйлхэж байсан нь надад их таалагдсан. Дүрдээ итгэсэн гар чинь хачин асуулт тавьж, харин Ганбууш гуай их тэвчээртэй хүн байна лээ. Би байсан бол үхтэл нь доромжлоод, нүүрийг нь маажаад хаяна🙂. Дашрамд хэлэхэд Ганбууш гуай их алиа хүн байна лээ ш дээ. Яагаав нөгөө “Сүргийн манлай” ККК.

Саяхан Ялалтын, (нээрээ Эрх чөлөөний нэртэй болсон ш дээ) талбайд арга хэмжээ болсон гэж сонссон.  Нүүрномоор урилга ч их ирсэн.

Австралид ч мөн саяхан буюу 80-аад оны үеэс эдгээр иргэдээ хүлээн зөвшөөрч эхэлсэн юм байна. Гэхдээ тэр хүртлээ хатуу, хүнд замыг тэд туулсан, туулсаар ч байна. Ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийг албан ёсоор бүртгэхийг дэмжсэн хуулийн төсөл одоо болтол Холбооны Парламентаар батлагдаагүй, хэлэлцэгдсээр. Бие даагчид болон Ногоон намынхан энэ асуудлыг дэмждэг тул миний найз нөхөд, хамт ажилладаг цөөнхүүд ихэд найдлага тавьж байгаа тухайгаа ярьж байсан. Миний найз сэтгэл засалч эмч бүсгүй лесби түүний хайртай хүн нь багш. Тэр хоёр 4 жилийн өмнө хурим хийсэн ба өнгөрсөн жил Макс гэдэг мантгар цагаан хүүтэй болсон. Гайхах хэрэггүй, эрүүл мэндийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн учраас донорын үр суулгаж хүүхэдтэй болсон юм. Энд нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэнд хурц асуудал учраас psychotherapist-уудын эрэлт их, тэр хирээрээ ч орлого маш өндөр.

Хүний хорвоод сайн муу өдрүүд ээлжлэн хөвөрсөөр. Ижил хүйсийн хүнээ хайрласных нь төлөө хэн нэгнийг ад шоо үзнэ гэдэг нь 21-р зуунд 19-р зууны сэтгэхүйтэй амьдарч байна гэсэн үг юм даа.

ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөрт зориулав. Мөн гэр бүлийн амьдралын нартай, сүүдэртэй, бороотой, шуургатай бүх өдрүүдийнхээ тухай хуваалцдаг байсан миний хамгийн анхны гэй найзууд болох Маурисио, Аби хоёрыгоо дурсан бичив.

Comments on: "12 сарын 1" (3)

  1. Australia-d bgaa Gay miss Enkhriimaa ene chigleliin bichleguud neleen hiilgesen bailee. Youtube-s uzsen. Laag hoorhon huuhen eregtei hooloigoor yarisan chini tsochson gej hehe. FB, blog -r ni bas haaya orj hardiin. Hoorhii mongold DayarMongoliinhond huchirhiiluulj baisan daramtluulj baisan gay-chuud neleen baidag boltoim bailee. USA-d baidag, europe-d baidag mgl gay, lesbians end tend neleen l gomdol tsohroliin yum temdegletsen bailee.

    BTW ter anhnii AIDS-n haldvar avagchiig bur neleen sn medeh yum shig sanagdaad bgaan. Nogoo tomoroo bishw.

  2. Alimaa said:

    Дугай, дугай. Хэн нь хамаа юу. Энхриймаагийн блогийг умшдаг. Виз нь гараад яваад ирсэн нь болоо ш дээ. Гэхдээ бас өөр бодол бий…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: