Тэтгэлэг горилогсдод тусламж

Өчигдөр мэйл хүлээн авлаа. Зохион байгуулж буй маркетингийн компанийн захирал Мэнд-Орших миний энэхүү блог хоёрдугаар шатанд шалгарсан талаар мэдээлээд АйЛофтод болох ёслолын ажиллагаанд урьжээ. Хоёр дахь өдрөө толгой өвдөөд баахан эм уусан учир “шулуун” бодож чадалгүйгээр хариултыг нь бичээд явуулчихлаа. Шууд үзэх гэсэн боловч хэвлэлийн бага хурлын бичлэг нь тасраад олигтой ч зүйл болоогүй тул дахин 2 ш кодейн уугаад унтахаар хэвтэв.

Өглөө босоод горьдлого царайлан мэдээ хайж яваад http://www.lexitive.com/blog/?p=347#more-347 өөрийгөө нийгмийн сэдэвт блогдоо нилээд дээгүүр орсныг мэдэв.

Хамгийн сайхан нь Австралид төгсөгчдийн блог их сайн “давхижээ”.

Шилдэг бизнес блог Ванчингийн ГАНЗОРИГ, Нотр Дамын Их сургууль төгсөгч www.vganzorig.blogspot.com

Шилдгийн шилдэг блог Бүүвээбаатарын БУЛГАНМАА, Гриффит Их сургууль төгсөгч www.gegeen.com  www.gegeen.wordpress.com

Ганзоо, Булгаа хоёртоо баяр хүргэе. Дашрамд дурдахад энэхүү блогийг эхлэх суурийг Булгаа тавьсан юм. Өмнө банжигамаа царайлсан боловч тэрхүү АйДи яг ийм төрлийн блог хөтлөхөд итгэл үнэмшил төрүүлж, амжилт олохоор маркетинг хийхэд тохиромжгүй байлаа. Манай Булгаа “хойно гарсан эвэр” болохоороо энэ блогийн маркетинг, менежментийг сайн хийсний хүчинд байнгын тогтмол уншигчтай болсон юм.

Хоёр жилийн хугацаанд нийт хандалтын тоо 40 мянгад дөхсөн нь наддаа том амжилт. Мөн шилдэг нийгмийн сэдэвт блог http://aanxaa.niitlelch.mn-аас олон санал авсандаа ихэд урамшив. Миний бодлоор ЛЕХ блог их сайн давхих байсан. Үндэслэл нь:

1. Монгол хэлний найруулга, дүрмийн алдаагүй бичдэг. (Миний ойлгосноор энэ хүн хасаг үндэстэн байх магадлалтай. Хэдийгээр монгол сургуулиар явсан ч гэсэн төрөлх хоёр дахь хэлээрээ ингэж сайн бичнэ гэдэг нь монгол хэлний улсын олимпиадад 3-т орж байсан намайг ичээдэг юм).

2. Маш сайн асуудлыг хөндөж тавьдаг, нийгмийн харилцааг ажиглан оюун дүгнэлт хийх чадвар маш өндөр. Би лав 20-хэдтэй байхдаа ийм лаг байгаагүй.

3. Бусдад мэдсэн, дуулснаа харамгүй түгээдэг, хүний материал, санааг хулгайлж баяжилт хийдэггүй.

Миний байнга эргэдэг блогууд:

www.damdaa.blogspot.com

www.alex-mishaa.blogspot.com

www.gankhuyag.wordpress.com 

http://www.doshgin.blogspot.com/

http://itsme.blog.gogo.mn

www.barbagsh.mn

Дээр нь www.baabar.mn дээрхи нийтлэлүүд

Өмнө явуулсан блог санал асуулгын дүнгээс харахад алимаашка блогт өдөрт 100 гаруй хандалт тогтмол бүртгэгддэг ба тэтгэлгийн талаар мэдээлэл тавигдахад ачаалал ихэсдэг, прагматик бодит зүйл бичихээр сэтгэгдэл ихэсдэг, онолдсон, “тархи толгой” ажиллуулах чиглэлийн бичлэг ямар ч сээгийгүй байдаг чиг хандлага ажиглагдав. Эндээс харахад уншигчдын ихэнхи нь 80-аад оныхон байдаг юм уу гэж дүгнэлээ.

Блогчдын хувьд залуучуудын блог гоүгоү, банжиг дээр их байдаг ба сүүлийн үед банжига ажиллахаа болид хүмүүс ийш тийшээ их нүүдэл суудал хийсэн юм шиг байгаам. Цаашид блогчиддоо тавих санал гэвэл жилийн 25 дойлуурыг нь төлөөд чиг болтугай тэр цэг. эмэн экстеншнийг авах хэрэгтэй болов уу.

Ямар ч тохиолдолд би сэтгэл хангалуун байна. Миний балиашигласан хүүхдүүдээс тэтгэлэг хүртсээр яг өнөөдрийн байдлаар тоо нь 20 гарчээ. Тэдгээр залуучууд загас барих аргаа сурахад нь бага ч болтугай нэмэр болсон бол миний хувьд болох нь тэр. 

Шинэ оны босгон дээр хүн бүр ажлаа дүгнэж байна. Бас дараа жилийнхээ ажлыг төлөвлөж байна. Тийм болохоор би ч мөн адил 2011 онд блогтойгоо холбогдуулан хийх ажлаа тоймлохыг хичээе.

1. Тархины фитнес сэдвээр бичихдээ хүмүүст асуудлыг өөр өнцгөөс харах сэдэл төрүүлэхүйцээр бичих. Энэ нь цаашид тэтгэлэг горилогсдод Action plan, Research proposal- бичихэд нь туслах зорилготой юм.

2. Тэтгэлэг хүртсэн хүүхдүүдийг “дарамталж” байгаад өөрсдийнх нь “түүхийг” бичүүлэх. Одоогийн байдлаар Булган, Отгонжаргал хоёр бичсэн байгаа.

3. Нийгэмдээ хэрэгтэй хүн байх чиглэлээр санаа авахуйц “будаа” бүхий нийтлэлийг ажиглалт, туршлага дээрээ үндэслэн бичих.

4. Сардаа нэг удаа АНГЛИШ-ээр эссе бичих. (Тоймтой сэдэв одоогоор алга байна, гэхдээ аль болохоор target audience late 20s, early 30s -д чиглэсэн байна)

5. Үг үсгийн алдаагүй бичлэг хийхийг чармайх.

Таван төгөлдөршил гэдэг шиг юм болчиховоо. 😉

Энэ блогийн төлөө саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Цаашид улам хичээх болно. Мэдлэг, мэдээллээ харамгүй солилцвол тэр hомунизм hээч нь юу байхав дээ, тиймээ?

PS: Шилдэг блог 2010-ыг зохион байгуулагчдад бүртгүүлж, саналаа өгсөн хүмүүсийн АйДи нууцлалын талаар асууж, цаашид телемаркетинг-д ашиглахгүй гэсэн баталгааг шаардаж имэйл бичихэд агентлагийн захирал Мэнд-Амар захиа ирүүлсэн бөгөөд имэйл хаягийг ашигласан тохиолдолд unsubscribe хийх боломжтой байхаар тохируулна гэж амласныг дуулгая.

Comments on: "Шилдэг блог 2010" (7)

  1. Амжилттай оролцсонд баяр хүргье! Магтаалд мөн баярлав. Монгол Блог 2010-аар ер нь их олон үр өгөөжтэй блогуудыг мэдэж авсны нэг нь энэ байлаа.

  2. Hehe, Congrats! supa dupa happy blogging!

  3. manai blogspot deerh bish wordpress deerh ni shalgarsiim shig bailee shw – http://gegeen.wordpress.com/ bolgoj zasaarai. cheers. tnx

  4. ymar ch bsn uls toriin talaar dor hayj tsuhas durdagdjiishuu heheh

  5. tumuruu said:

    Congratulation. blogiig chine bi end darkhand ih olon hund helj ugch baigaa shuu. Australia ybahg ej baigaa humuus enenguier orohgui bol bolohgui geed l mun ih heregtei medeelel tavidag geed zunduu yridag bas tanii ajild ih amjilt husiy ushuu ih ym hiigeeree. mun tend yu bolj baigaag sain haritsuulj bichih ym bol ushuu ih ym oilgoh baih gej boddog za za mash tom amjilt udahgui tanii web terguund ni orh ch ym biluu who cares?

  6. нэргүй said:

    МАШ НОЦТОЙ
    Саяхан монгол эх орноо тамгалах гэж төрөөс санхүүжүүлэн дөрвөн суварга босгосны нэг нь Баян-Өлгий аймагт бий болсныг нутгийн казах иргэд нураан дээр нь “көт, тасак” буюу “хошного, бөлдөг” зэргээр бичиж хажууд нь жорлон барин монголчуудын шүтээнийг гутаан доромжилсон билээ. http://www.Guren.mn Ийнхүү хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх гэгчээр нэгэн цагт газар оронгүй байсан казахуудыг эх орныхоо баруун хязгаар буюу “зочин хойморт” урин орогнуулсан нь эргээд монгол түмнийг гутаан доромжилоход хүрлээ гэж үү.
    Үүгээр ч барахгүй энэхүү хасаг иргэд ирэх 6 сард тус аймгийн Буянт суманд болох Монгол туургатаны гол шүтээн “Атаа таван тэнгэрийн тахилга” хэмээх монголчуудын тахилга тайллагын арга хэмжээг эсэргүүцэн очиж хийх монгол хүмүүсийг “ална, хядна” хэмээн сүрдүүлсэн байна. Ийнхүү цөөнхийн дундах цөөнх, ямаан дундах хэдэн хонь шиг цөөхөн монголчуудыг хяхаж хавчих нь ихсэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах байхаа хэмээн бодож байна.
    Бичсэн “Нэт ухагч Нэргүй”

  7. hi wordpress deer blog neesen ymaa bi odoo blogoo uuriin hussen zagvaraar uurchilmuur bna zuvulguu uguuchee

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: