Манайхан бөөн баяр. Францын АРЕВА-гийн охин компани Кожсговь ураны олборлолт уусгадаг аргаар хийнэ гэнэ.
http://zaluu.com/economics/index.php?id=952
Одоогоос 3-4 долоо хоногийн өмнө Францын улсын мэдлийн компани Арева Хятадын талд ирэх арван жилийн хугацаанд 20 мянган тонн ураны баяжмал нийлүүлэхээр Ху даргыг Францад айлчлах үеэр гарын үсэг зурав даа. http://www.pennenergy.com/index/power/display/8901900187/articles/pennenergy/power/nuclear/2010/11/areva-seals__3_5b.html
Тэрний өмнөхөн Хурцыг Хитроуд баривчлав. Дээрхи үйл явдлууд бүгд холбоотой юу?
Цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгааны багийн ахлагч нь хэрэв ийм станц барьчихвал бид чинь үнэгүй цахилгаантай, бүүр хужаа нарт зараад баяжиж үхэх юм байхаа. Дэлхий дахинд одоогийн хэрэглэж буй түвшин, технологиор тооцоход өндөр чанарын ураны баяжмалын нөөц нь зөвхөн хэдхэн арван жил хүрэлцэнэ. (Diesendorf, 2009). Цөмийн эрчим хүчний цахилгаан станцад шаардлагатай ураны баяжмалын концентрацыг гаргаж авахын тулд мянга түм дахин илүү их хэмжээтэй чулууг бутлах ба энэхүү үйлдвэрлэл нь fossil fuels буюу нүүрс, байгалийн хийг хэрэглэж, энэ нь эргээд хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулдаг байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн технологийн дараалал (nuclear chain) нүүрс, байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ул мөрийг байгаль орчинд үлдээдэг. (Van Leeuwen, 2008). Үйлдвэрлэлийн хаягдлын асуудал бас бөөн толгойны өвчин. Радиоактив элементүүдийг (плутони) цэвэрлэх технологи нь маш өндөр технологи бүхий химийн үйлдвэрлэл шаарддаг тул бас эргээд байгаль орчинд аюултай, өндөр өртөг бүхий үйл ажиллагаа болно. Өнөөдрийг хүртэл цацраг идэвхит элементийг бүрэн цэвэрлэх технологи дэлхий дээр байхгүй байгаа юм.
Миний ойлгосноор бол ЦЦС барих төсөл их урт настай байдаг юм байна. Жишээлэхэд, Австралид улс төрийн шийдэл болчихоод байгаа ийм төрлийн төсөлтэй холбоотой зөвхөн дэд бүтцийг барихад 15 жил шаардлагатай гэнэ. ct requires long planning and construction time. Энэ хугацаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулаагүй тохиолдолд (ARPS, 2010). (Өнөө өглөөхөн энэ төсөл нь Парламент дээрээ унах шиг болов. ЕС Жулия барайв).
Монголын олон нийт энэ асуудлаар мэдээлэл муутай байгаа тул одооноос эхлэн олон нийтийн санаа бодолд эерэг сэдэл төрүүлэх компанит ажлыг явуулж эхэлж байгаагийн нэг жишээ дээрхи ярилцлага. X-ray хийхдээ бас зүйрлэчихжээ. Гэтэл дэлхийн хөгжингүй орнуудад жирэмсэн эмэгтэйг рентген хардаггүй бөгөөд “Please, tell them I am here” плакат дүүрэн. Манайх харин жирэмсний хяналтад оруулахдаа рентген хийлгэ, тэгэхгүй бол бичиг өгдөггүй, бичиггүй бол мөнгөн тэтгэлгээ авч чаддаггүй ч гэл үү нээх хөгийн юм яриад байсан шүү. Больмоор юм. 90-ээд оны эхээр нэг эмч бүсгүй Чернобыль болон Мардайн уурхайн үр нөлөөний талаар судалгаа хийж Др хамгаалахаар Москвад сурч байсан. Тэр хүний судалгааны тайланг олж үзвэл бас л сонин байх даа. Судалгаа гэлтгүй Украйнд хамт сурч байсан найз бүсгүйчүүдийн үс их унадаг ба нэг маань “Энэ ер нь Чернобылиэс болсон байх. Тийм болохоор Украйны ЗГ-аас нөхөн олговор нэхье” гэж санал гаргаж байсан сан. Тэр үедээ урдаас ХУЦ гэж хэлэх биз гээд инээлдэж байсан ч үнэхээр тэр гамшгийн дараа сурч байсан, ямар аюултай юманд явж байгаагаа мэддэггүй байж дээ.
Онигоо: Киевийн зах дээр эмээ “Чернобылийн төмс аваарай, Чернобылийн төмс аваарай”. Нэг залуу өрөвдөөд эмээд дөхөж очоод “Эмээ минээ, та ядаж Харьковын төмс гэж хэлээч, Чернобылийнх гэхээр хэн таны төмсийг авах билээ дээ” гэхэд “Харин ч үгүй шүү, хадам ээждээ зориулаад залуучууд сайн авдаг юм”. Вахаха.
Өнгөрсөн жил албан тушаалаасаа буухаасаа өмнө Олон Улсын Цөмийн Энергийн аген тлагийн дарга Эль Барадей Монголд улсад айлчилсан нь нэгийг хэлээд байх шиг. Бас ДБ-ны суурин төлөөлөгч байсан нөхөр Пибодигийн Монголын салбарын захирлаар томилогдоод ирэх юм. Тэр үед нь манай төр засгаас одон медалийг нь өгөөд БАЯРТАЙ, САЙН яваарай гээд үдсэн гэж бодсон үгүй юм аа.
Тэгсэн чинь салхины эрчим хүч ашиглах төсөл гээд нээх жижигхэн зүйл манайд байнаа. Эдийн засгийн үндэслэлийг нь бодвол хамгийн боломжтой хувилбар энэ баймаар юм. http://www.eurasianet.org/node/62296
Энэ бичлэгийн материалыг саяхан хуралд тавьсан илтгэлээсээ ишлэн бичлээ. Зүүн бүсийн төлөвлөлт, нутагшил, суурьшлын байгууллагын хуралд тавьсан What future holds for us? The price of economic prosperity гэдэг өгүүллэг их амжилт олж одоо удахгүй хэвлэгдэх гэж байгаа баяртай мэдээг дашрамд дуулгая. Гэхдээ “Меньше знаешь, крепче спишь” орос ардын зүйр үг ямар үнэн бэ?.
Comments on: "Uranium vs Байгаль орчин" (4)
Хоёр гараа өргөн дэмжлээ. Вшд, вшд!!!
http://economy.news.mn/content/42971.shtml
Тээр бас нэг ядмаг “толгой угаалт” http://zaluu.com/economics/index.php?id=1070
[…] Миний байр суурь гэвэл энэ :https://alimaa.wordpress.com/2010/12/03/uranium-vs-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b3%d0%b0%d0%bb%d1%8c-%d0%be%… […]
[…] нь үүдэнд жирэмсэн бол хэлээрэй гэсэн бичиг байв. Өмнө нь жирэмсний хяналтад ороход заавал рентген зураг […]