Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Арван нэгдүгээр сар, 2010

Дээд боловсролын зорилго нь юу юум бэ?

Нээрээ юу юум болаа?

Өнөөдөр сурч буй залуучуудын ихэнхи нь дипломтой болох гэдэг ангилалд багтана гээд шуудхан хэлчихье. Дипломны гол болох.  

Эдийн засаг бүхлээрээ дампуурсан 90-ээд онд манай улсын хүн амын өсөлтийн оргил үе буюу 70-80 оны хүүхдүүд дөнгөж нас биед хүрч байлаа. Жилд 10 мянгаар нь Зөвлөлтөд сургадаг, үлдсэнийг нь дотоодын 6 дээд сургууль, 10 гаруй тооны техникум, аймаг бүрт байх ТМС-д сургаж, “хуваарьгүй хоцрогчид” шууд үйлдвэрлэл дээр гардаг байсан мэргэжлийн боловсролын тогтолцоо нуран унаснаар засаг төрийн эрх баригчдад нэгэн томоохон толгойны өвчин бий болсон нь эдгээр ажилгүй, зорилгогүй ЗАЛУУ иргэдийг яах вэ гэдэг асуудал байлаа.  Хэрэвзээ энэ олон их дээд сургууль байгуулагдан тэдгээр залуучуудыг харъяалалтай болгоогүй бол 7 сарын 1 үйл явдал 2008 онд биш түүнээс өмнө болох байсан гэж би хувьдаа боддог. Хий дэмий зорилгогүй гудамжинд лааз өшиглөж явсанаас ХХХХ дээд сургуулийн оюутан гэдэг нэр алдар зүүгээд, автобусанд хөнгөлөлттэй, алдаг оног ч хичээлдээ явж, хууль, эдийн засагч нябо, маркетингийн менежер, менежерийн маркетинг мэргэжил эзэмшихээр, бүүр сүүлдээ байчихаад хоёр дээд сургуульд зэрэг сурч төгсөж буй залуучуудтай байх нь хүн амынх нь ихэнхи нь залуучууд болох манай орны хувьд тухайн үеийн хамгийн зөв шийдэл байсан биз.  Яагаад гэвэл хувь хүний төлөвшил, үзэл баримтлал нь бүрэн тогтоогүй залуучуудыг өдөөн турхирах, нийгмийн үймээнд татан оролцуулахад хамгийн хялбар байдаг. Та бүхэн санаж байгаа бол талбайн тэмцэлд оролцогчдын тоог нэмэгдүүлэхийн тулд халаас нимгэн оюутнуудад бэлэн мөнгө тарааж зохион байгуулалттайгаар жагсаасан гээд ТВ, сонин хэвлэл бүр бичдэг, ярьдаг. Тийм болохоор Африк, Латин Америкийн орнуудад болж буй төрийн эргэлтийн эхний фронтод залуучууд, эсхүл цэргийнхэн байдаг байна. Цэргийнхэн бол яахав дээ, тушаал авлаа, “гүйцэтгэе”

Эдгээр хүүхдүүд монголын боловсролын үнэ цэнийг ойлгосноор гадаадад сургуульд сурахыг эрхэмлэдэн, чадлийнхаа хэрээр хичээж байна. Зарим нь ч аргаа олохгүй, зарим нь арга залиар гадаадад сурахаар, ажиллахаар явж байна. Аз од нь гийсэн хүмүүс ч тэдний дотор бий. Харин юу сурч, юуг ойлгож буцав гэдэг нь хамгийн чухал болохоос бүгд дэлхийн баячуудын хүүхдүүд сурдаг өндөр үнэтэй сургууль руу алалцах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу??? Чадаж байгаад боломж нь байвал Харвард, Оксфордод сурах хэрэгтэй. Түүнээс алийгаа ч ойлгоогүй байж, хамгийн сайн, шилдэг гэж давхиад байгаа нөхдүүдийг харахаар инээд хүрээд дөгөөмөөр санагдаадээдийн. Вахахаха.

Австрали амьдрал:Эмнэлэг

Энэхүү нийтлэлийг уншаад эмнэлгийн чиглэрээр өөрийн бодож явдаг зүйлээ бичихийг хүслээ. Юуны өмнө Монголын эрүүл мэндийн үйлчилгээг Австралийнхтай харьцуулах гэсэн юм. Өөрсдөө дүгнэлтээ гаргана биз?

http://news.gogo.mn/r/77071

Дээрхи үйл явдалд Одгэрэл гэдэг эмч 18 цаг болсон болохоор ажлаа тарж байсан юм байна. Та нар өөрсдөөрөө жишээл дээ. Орой ажил тарахаа дөхөхөөр бүгд “догдолж” эхэлдэг биз дээ. Сэтгэл судлаачид ажлын цаг дуусах дөхөхөд анхаарал төвлөрөлт, эрч хүчээ алдсан байдгийг аль дээр судлаад нотолчихсон.

1. Монгол эмч нар авилгач

Өвчтөнүүд нь танил талаараа эмнэлэгт хэвтдэг. Дээр хэлсэн тохиолдолд чиг гэсэн өөрийн хамаатнаараа “яриулж байгаад” Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байгаа биз? Гэтэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэх хүүхдийн ор хязгаартай тул яг тухайн үед уг тасагт хэвтэх “болзол” хангасан хүүхэд тухайн үйлчилгээг авч чадахааргүй байсан байгаа биз? Би ингэж хэлснээрээ төрүүлсэн үр нь үхэл амьдралтай тэмцэж буй эхийг буруутгах гэсэнгүй. Буруу тогтолцоо, систем, хүмүүсийн хандлага хэрхэн гамшигт хүргэж байгааг харуулах гэсэн юм.

Аль ч оронд өвчтөнүүд талархсан сэтгэлээ илэрхийлж эмч нарт гарын бэлэг өгдөг юм байна. Цалингийн хувьд Монголтой харьцуулшгүй Австрали эмч нар ч гэсэн “авилга” авдаг гэвэл та нар итгэх үү?Миний найз Австрали хүүхэн нойрсуулагч эмчээр ажилладаг. Анх эмчийн эрхээ аваад GP буюу манайхтай зүйрлэвэл өрхийн эмч гэх юм уу даа тийм ажил хийж байхдаа вино худалдаж авч үзээгүй гэж байсан. Мөн саяхан түүний өвчтөн нь хайрцаг Шандон Моё өгч, бид сайхан найрласан. Хэрэв эмч нарыг бүхэлд нь авилгачаар нь дуудаад байгаа хүмүүс үүнийг уншвал юу гэж хэлэх бол гэдэг нь их сонин байна.

Монголдоо алдартай гавьяат эмчээр эмчилгээ бичүүлээд эмийн хордлогод орж эмнэлэгт хэвтэж байлаа. Хэрэв эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон би заргалдсан бол юунд хүрэх байсныг мэдэхгүй. Миний эрүүл мэнд эрхтэн системд гарсан хохирол, сэтгэл санааны хохирол, эдийн засгийн хохирол г.м-ээ мөнгөн дүнгээр хэмжээд заргалдсан бол заргаа авах байсан байх. Гэхдээ нэгэнт мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоо байхгүй үед гавьяат эмчийг эмчлэх эрхгүй болголоо гэхэд тэр хүний цаашид эмчилж чадах хэдэн хүнийг хохироох байсан бол? Дараа нь тэр эмчтэй уулзахад уучлал гуйсан бөгөөд би чамайг тийм эмний аллергитэйг мэдээгүй, асуугаагүй миний буруу гэж хэлж байсанд нь талархаад өнгөрсөн.

Энд нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гэдэг дор хаяж 4 сар оочерлодог. Нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд би лав одоогийн байдлаар 7 дахь долоо хоног дээрээ хүлээж байна. Эндхийн стандартаар амь насанд тулаагүй үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд 3 даваа давна.

1. Өрхийн эмчдээ үзүүлж, нарийн мэржлийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаа нотолсны дараа уг эмчээс захиа авснаар дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжинэ. Манайх шиг шууд ардын эмчийн үүдэнд нь зад оочерлож байгаад орно гэсэн юм байхгүй. Хүлээх дундаж хугацаа 4 сар

2. Тэр эмчтэйгээ уулзаад асуудал шийдэгдэхгүй, баахан шинжилгээний бичиг авах ба тэр шинжилгээний хариу гарахад бас 7-10 хононо. Тэгээд нөгөө эмч дээрээ дахиад цаг аваад очиход чиний шинжилгээний хариу тэр эмчид электрон хэлбэрээр очсон байна. Хэрэв мэс засал хийх шаардлагатай гэвэл дахиад хэдэн сар эмнэлгийн ор хүлээнэ. Энэ бол нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ.

Хэдийгээр эрүүл мэндийн даатгалтай боловч даатгал 100 хариуцахгүй, 80%-ийг нь даагаад байх шиг байгаа юм. Хувийн эрүүл мэндийн үйлчилгээ авбал тэрнээс 3-4 дахин үнэтэй. Харин үйлчилгээ нь чанарын хувьд ярих юм байхгүй.

Нэг эмчийн нэг өвчтөнтэй тулж ажиллах хугацаа өрхийн эмч 30 минут, нарийн мэргэжил 45 минут. Гэтэл манай эмч нар ханиад томууны дэгдэлттэй үед өдөрт дунджаар 30 хүн үздэг. Тэр эмч ардаа гэр бүл, үр хүүхэдтэй, хөгшин хөвөөтэй ХҮН. Тэдэндээ ханиад томууны вакциныг нь ч хийж өгч чаддаг үгүйг мэдэхгүй. Миний ээж эмч хүн тул аливаа ханиадны сургаар хамгийн түрүүнд хүрч хөөрхий аав минь “чи өөрөө үргэлж вирус дунд байсаар байгаад дархлаатай болчихсон, бид хэлмэгдэж байна” гэж гомдоллож суудагсан.  Тангараг өргөсөн гэдэг сайхан нэрийн дор хамгийн хүнд нөхцөлд ажиллуулдаг. Та нар гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр очоод 1 цаг ажиглаад суугаад үзээрэй. Яагаад мэс заслын эмч нар архичин болдогийг ойлгоход нэг их ухаан хэрэггүй.

Би хэн бэ???

Соёлын хоёрдмол шинжийн тухай жижиг судалгаа хийх явцад энэхүү асуултад хариулах нь хувь хүний өөртөө итгэх итгэл, цаашид амжилтад хүрэхэд маш их чухал үүрэгтэй гэж үздэг болох талаар нилээд их зүйл уншиж мэдэв.

Соёлын антропологи чиглэлээл МУИСургуулийн Нийгэм, соёлын сургуулийнхан их судалгаа хийдэг бөгөөд саяхан Д. Бум-Очирын бөө мөргөлийн талаар хийсэн ярилцлагыг уншиж байсан. Их юм уншиж судалсан хүн цорын ганц үнэн гэж байхгүй гэдгийг ойлгодог учраас Бумаагийн хариулт бол өөрийгөө таньсан хүний хариулт байна гэж дүгнэв. Гэтэл коммент үлдээсэн хүмүүсийн сэтгэгдэл намайг үнэн гайхшруулав. Ихэнхи хүмүүс “Ийм юм мэдэхгүй, тодорхой хариу өгөхгүй” гээд ихэд эгдүүцэцгээсэн нь миний анхаарлыг ихэд татаж энэ талаар бичихэд хүргэлээ.

Өөрийгөө таниагүй, хэн болохоо мэдээгүй хүн нийгмийн идеаль руу тэмүүлдэг ба тэр нийтлэг хэмжүүрээр бусад хүмүүсийг дүгнэдэг боловч өөрийгөө тэр хэмжүүрт хүрч буй эсэх талаар сайтар бодож тунгаах нь ховор байдаг байна. Үүний тод жишээ нь хэн нэгэн амжилтад хүрсэн хүнийг үгүйсгэдэг, тэгсэн мөртлөө өөрөө тэр хүний хийсний 1%-д тэнцэхээр ч зүйл хийгээгүй байх нь бий. Тэрийгээ зөвтгөхдөө миний хувь заяа, бид өөр хүмүүс, тэр хүнд илүү боломж байсан, надад байгаагүй гээд зүсэн зүйлийг тайлбар хэлцгээдэг юм. Бүүр ойрын жишээ авъя. Ихэнхи хүмүүс надад “чи хэл сайтай юм чинь тэтгэлэг хүртэхэд амархан” гэж хэлдэг бөгөөд би ийм хүмүүст “чи ч бас хэлээ сураад тэтгэлгээр сурч болно ш дээ” гэхээр “өө бүтэхгүй, зав байхгүй, хөгширсөн, мөнгө байхгүй, хүүхдээ л сайн сургая бла-бла- бла” гэнэ. Хэрэв анзаарвал эдгээр хүмүүс сурах эрмэлзэл байхгүй байгаа биз? Тэгээд яагаад энэ муу дандаа хүний мөнгөөр сурдаг юм бэ гэж атаархаад байдгийг нь би ойлгодоггүй. Би тэдний жаргах замд садаа болоогүй баймаар юм.

Дараагийн бүлэг хүмүүс бол шууд “одоо сурч боллоо ш дээ чи”.  Яагаад гэвэл тэдгээр хүмүүс зөвхөн өөрийн ертөнцдөө амьдардаг, цалин мөнгө хүрэхгүй, хэцүү байна гэж гомдоллох боловч түүнийгээ өөрчлөх талаар ямар нэг алхам хийдэггүй, нийгмийн хар массыг бүрдүүлэгчид. Энэ хүмүүс өөрсдийгөө огт таниагүй, хэн болохоо мэдээгүйчүүд бөгөөд мэдэхийг ч хүсдэггүй. Ном зохиол, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олж авсан мэдээллээр тархиа зад угаалгагчид учраас энэ муу авилгачдаас болоод жаргаж чадахгүй байгаа эх орончид юм. Тэдгээр хүмүүсийн хувьд гадаадад гарсан хүмүүс бол амиа бодогчид, урвагчид, бузар булай амьтад. Өөрөөр сэтгэж болно гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Гэхдээ гадаадаас бэлэг авах дуртай, мөнгө явуулаач гэж хамаатан саднаа дарамтлагчид.

За дараагийн бүлэг бол өөрчлөлтийг хүсэвч аргаа олохгүй байгаа хүмүүс. Гэхдээ эдгээр хүмүүс дотроо бас хоёр янз. Өөрсдийгөө таньсан буюу яах гээд англи хэл сураад байгаа, яах гэж Австралид сурах гээд байгаа зорилгоо ойлгосон нөхдүүд. (Эх орноо хөгжүүлэх гэж л хэлэв дээ, KKKK). Тэдгээр хүмүүст энэ блог зориулагдсан бөгөөд юмыг яаж мэдэхэв хэрэг болж магадгүй гэж бодоод эргэлддэг хүмүүс ихэнхидээ нэг асуултаа мянга давтан асуух ба зөвхөн өөртөө зориулж хариулахыг хүсэцгээдэг. Хэрэв өөрийгөө таньсан хүн эдгээр бичлэгийг уншвал авахаа аваад, хаяхаа хаяж, өөрт ашигтай хувилбарыг гаргаж ирдэг. Түүнээс ам руугаа бэлэн хоол хийлгэх гээд би Австралид сурмаар байна, яахуу гэж байгаа хүмүүс бол өөрсдийгөө таниагүй, яах гэж ийшээ ирж сурах гээд байгаагаа ч ойлгоогүй нөхдүүд юм. Ийм хүмүүс гадаадад гарахаараа жинхэнэ нусаа хацартаа наадаг бөгөөд нээх их гомдол бухимдал болсон этгээдүүд гүйгээд байдаг. Өөрөө сонголт хийж ирчихээд хэнд эрхлээд, тунирхаад байдаг нь ёстой ойлгомжгүй шүү дээ.

“Жохари цонх” онолыг удирдлага, менежмент, боловсрол, сэтгэл зүй, социологиор сурсан хүмүүс үзсэн байдаг. Уг онолд суурилан хүний хөгжлийн онолыг тайлбарлавал мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүс;  мэдэхгүйгээ мэддэг боловч мэдэхийг хүсдэггүй хүмүүс нийгмийн хөгжилд хамгийн их саад болдог юм.  Харин мэдэхгүйгээ мэддэг, мэдэхийг хүсдэг;  мэдэхгүйгээ мэддэг түүнийгээ хүлээн зөвшөөрдөг хүмүүс нь нийгмийн давхаргад зонхилвол хөгжил хурдасдаг байна. 

Ерөнхийд нь хэлбэл бусдын  “өөрийг” хүлээн зөвшөөрч, хэн нэгний эрх ашгийг хөндөхгүйгээр зэрэгцэн оршиж, харилцан ашигтай, бие биенээ дэмжиж амьдардаг учраас дов жалгын хэмжээнд сэтгэн, дороо дэвхцэх бус, урагшаагаа ирээдүйгээ харж чаддаг юм.

Баруунтан vs зүүнтэн

Либерал vs Социал демократ

Хөрөнгөтөн vs масс ард

Улаантан ба цагаантан

Ху ба А нам

Манайхан ба дайсныхан г.м талаар

http://www.mongolnews.mn/i/12620

Нүүрээ ч барлаа л даа

Энэ нээрээ дэндэнээ. Хүмүүс бас жоохон совестьтой, ичих булчирхайтай баймаар юм. Тэтгэлэг горилсон, Австралид сурмаар байвч сургуулиасаа урилгаа авч чадахгүй байгаа туйпуу толгойтой хүмүүс БОЛЬЕО.

Сургуулийнхаа гадаад декан, бас бус хүмүүсийг лоббидож байж, монголоос аппликэйшн бөглөсөн хүн үндсэн шаардлага болох хэлний шалгуурыг хангаж байвал урилга өгүүлэхээр ярьж тохирсон чинь юу вэ амьтад ёстой ашигладаг гэжээнэ ш дээ. Тав дахь өдөр уулзалтад очоод ичиж үхэх шахлаа. Бүр АЙЛТС нь тус бүрдээ 6,0 авч чадаагүй хүмүүс ч байсан юм байна.

Хүмүүс аплайдчихаад оффер аваад тэрүүгээрээ тэтгэлэгт оронгуутаа сургуулиа солино энэ тэр гэж ТОМ тэнэгтдэг гэнээ. Ичиж амьдарцгаа. Би яагаад ёс жудаг гэдгийг мэддэггүй, бүх юмнаас хувийн ашиг хардаг арилсан дотортой балиар юмнуудаас болж сургуульдаа нэр, нүүрээ барах ёстой юм бэ????

Тэгснээ бас юу гэнэв ээ, танай хотод ажил олдохгүй, хөдөө, мяа… танай сургууль муу сургууль. ХУЦ. Та нар тийм овоо юм бол ирээд манай мяа хөдөөний сургуульд ОНЦ байтугай сайн сурахыг чинь харъяа за??? Ёстой басч байна. Чадахгүй л байхгүй юу, пасс, кредитээ аваад, үгээ хэлж үсээ зулгаахаа мэдэхгүй байж. Шал дургүй хүрчлээ.

Нийт 126 хүүхэд Магистрт аплайдаж бүгд урилга авснаас дөнгөж 18 нь сурсан байна. Энд би АЛА, АДС, Индээвор, Монголын ЗГ зээл бүгдийг нь хэлж байна. Би зарим нэг сургууль зуучлагч шиг гол дундаас нь хувь хүртдэггүй, хамгийн гол нь боломж олгочихвол нэг ч гэсэн монгол ирээд хөгжил дэвшил, хууль ёс, нийгмийн байгуулалтын талаар ойлголттой болоод буцвал МОНГОЛд хэрэгтэй гэж бодсоноос энэ бүх ажлыг бөөн дурын үндсэн дээр хийдэг болохоос өөрийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгддөггүй. Тийм байсан бол магтан дуулсаар байгаад хүмүүсийг ядаж хэлний курст авчраад байж чадна. Ёстой хөнгөхөөн хийчихнэ. Өөрөө төлбөрөө хийж байгаа хүүхдүүдийг ажил олдох нь илүү тул Сидней явсан нь дээр гэж хэлдэг. Гэхдээ энд байгаа оюутан, тэдний гэр бүл бүгд ямар нэг ажил хийдэг. УБ шиг хүн амтай хотод ажил олж чадахгүй байгаа бол ХОХЬ нь гэдэг юм.

Ийм увайгүй, жудаггүй байхаар чинь сургуулиас өгдөг тэтгэлэгт Монгол хүн аплайдаад чиг авч чадахгүй ш дээ. Цаашид манай хөдөөний мяа сургуульд аплайдах хүмүүст хэлье. ГОРЬД гэсэн хариу авчихаад над руу мэйл бичиж битгий гуйж гувшаарай. БИ ТУСАЛЖ ЧАДАХГҮЙ. ӨМНӨ ХУЛХИДСАН ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС БИ ИЧИЖ БАЙНА.

Дотоод мэдээллээрээ тухайн сургуулийн урилгатай хүмүүст тэтгэлэг олгохоосоо өмнө сургуулиас нь асууж, супервайзороос нь мэдээлэл авдаг гэдгийг мэддэггүй хүмүүс цаашдаа ийм явуургүй аргаараа сурна гэж бодож байгаа байхдаа. Ичихгүй дараа дахиад сурна гэж бодож байгаа бол санасны чинь гарз. Тэр мэдээлэл чинь аль хэзээ хар дансанд орчихдог юм. Монгол Орос хоёрт л ингэж жижиг заль хэрэглэж болохоос бүх юм нь хууль дүрмийн дагуу, бүртгэл нарийн энэ оронд ёстой хоёр дахь удаа зальдах боломж олдож харагдаач. Тэгээд чиг тэр мэргэжлийн чиглэлийн багш нар нь байнга мэдээлэл солилцдог тул чиний талаархи эвгүй мэдээлэл яаж ийгээд л хүрчихсэн байдаг юм даа.

Та нар ийм хоёрын хооронд зальтай байж монгол хөгжихгүй байгаа нь эрх баригчдын буруу гэж хэлээч??? Ямар ард түмэн байна, тийм төр байдаг юм. Би эдгээр хүмүүсийг зүгээр л өрөвдөж байна.

ЧААВААСДАА.

Endeavor Award results

Индээворын дүн гарчээ.

2011 оны хичээлийн жилд 6 хүн мэргэжлийн сургуульд, 5 хүн постград сурахаар шалгарсан юм байна. Мөн АЛА тэтгэлэг давхар хүртсэн хүмүүс энэ  дотор байгаа юм байна.http://www.deewr.gov.au/International/EndeavourAwards/EndeavourAwardHolderAlumni/Documents/2011_EndeavourAwardHolders.pdf

2010 онд постград, мэргэжлийн сургууль, судлаачаар тус бүр нэг хүн, 2009 онд 2 PhD, 2008 онд нэг PhD, 2007 онд мэргэжлийн сургуульд нэг оюутан сурахаар энэ тэтгэлгийг хүртэж байсан юм байна.

http://www.deewr.gov.au/International/EndeavourAwards/EndeavourAwardHolderAlumni/Documents/EndeavourAwardHolders.pdf

Та бүхэн чадлаа, мундаг байлаа. Дүнгээс харахад мэргэжлийн сургуульд манайханд хамгийн их боломжтой гэдэг миний таамаг зөв болж байна. Ялангуяа уул уурхай, техник технологийн мэргэжлийнхэн ирэх жил үзээд алдах хэрэгтэй. Энэ улс цаашид Монголоос постградын тоогоо бууруулах байх гэсэн бодолтой байна.

Боловсролын системийн ялгаа

Сайхан тайлбарлажээ. Харин тэр PhD 30-тай хийдэг гэдэг ч арай дэндэнэ. Үг, үсэг андуурсан гэж бодье

http://baabar.niitlelch.mn/content/2590.shtml

Шошгон цуваа