Тэтгэлэг горилогсдод тусламж

http://www.orloo.info/writers/galbadrah/5982-2010-11-26-14-17-04

Миний судалгаа хийж байсан нэг сэдвийг сайн хөнджээ. Үнэхээр үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүүхдийн эрх гэдэг асуудал манайд орхигдсон. Хүүхдийн эрхийн талаар ТББ 300 гаруй байдаг боловч хэсэг бүлэг хүмүүсийн гадны донор байгууллагаас мөнгө саах арга болж хувирсан. Тэр олон байгууллагууд өвчтэй, зовлонтой хандив гуйгаад байгаа хүүхдүүдийн талаар судалгаа хийсэн үү? Хандив тусламжаар тухайн асуудлыг шийдэж гал унтраах бус, системийн хувьд тусламж үзүүлэх талаар хэд нь ажилладаг бол? Миний мэдэхээр Ротари клуб хамгийн өргөн далайцтай ажилладаг. Эвий минь, хөөрхий минь гээд нетээр нэг эвийлээд байгаа хүмүүс Хавдар судлалын төвийн хүүхдийн тасаг ороод олон хоног үрээ сахиж буй эхийн ачааллыг 2 цаг ч болсон хөнгөлөх ажил хийвэл илүү бодитой тусламж болохсон. Эсхүл өөрийн танил тал, найз нөхдийн дунд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нь дагуулаад, түрээд зүгээр л гадуур яваад үзээрэй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах он 2002 онд болсон шиг санагдаж байна. Тэдэнд зориулсан зам, барилгын норм, дүрэм батлагдав. Манай төр сайндаа ч бус НҮБ-д тухайн жилийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнахад нь нэг ширхэг очков болох учраас ШУТИС-ын Гончигоо багш оросын норм орчуулаад хийсэн дээ. Уг нормын сайн мууд биш, агуулгыг хүмүүс ойлгоогүй. Чингэлтэй дүүрэгт Мобикомын хажуугаас Урт цагаан хүртэлх гудамжинд УБ, бүр Монголд анх удаа цагаан таягтнуудад зориулсан тусгай зам тавилаа. Хэн гээч нь ч тендерт ялаад тависан юм бүү мэд. Хятад плита буруу харуулаад л, хоёр эгнээ хараагүй иргэдэд зориулсан таягаараа мэдрээд явахаар 300м зам тавив. Анхны амжилт. Гэтэл уулзвар дээрхи замтай нийлэх хэсгийг стандартын дагуу хийгээгүй учраас хараагүй байтугай, хараатай хүн бордюраас гэнэт хальт гишгэж, өнхөрч унахаар хийсэн байж билээ. Тухайн үедээ хотын удирдлага, эрхтэн тушаалтнууд тууз хайчлаад сүйд. ТВ радиогоор зад сурталчлаастай. ИЧИЖ ҮХМЭЭР.

Дээр дурдсан нормыг баталснаас хойш ашиглалтад орсон барилгууд тэргэнцэртэй иргэдэд зориулсан rampus-тай, лифтны өргөн тэргэнцэртэй иргэн чөлөөтэй орохоор байхуйц хэмжээтэй байхаар БНбД-д заасан байдаг. Гэтэл нүглийн нүдийг гурилаар хуурагчид “35 градусаас илүүгүй налуутайгаар өндөрсөх” гэж заасныг уншилгүйгээр шууд эгц 45, түүнээс их өнцөгтэй налуутай зам хийсэн. Цас орсон халтиргаатай үед ийм тусгай замаар тэргэнцэртэй битгий хэл эрүүл, бүтэн биетэй хүн “хий эргээд” гарч чадахгүй. Тод жишээ, Солонгос Элчингийн хойно байдаг Монголдоо дэлхийн үнээр үйлчилгээ үзүүлдэг Перфект  шүд, гоо сайхны эмнэлэг.

Гол шалтгаан нь олгосон газартаа аль болохоор том байшин барьж, ашиг олох. Тэр барилгыг нь ашиглалтад авчил байдаг байцаагч нар нь ч гэж яачихсан юм. Цаашид барилгын нээлтэн дээр компанийн захирлыг нь тэргэнцэртэй хүн түрүүлээд тэр рампаар нь гаргуулж, ТВ-ээр гаргах хэрэгтэй ш дээ. Манай Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо иймэрхүү нээлт дээр очоод ийм арга хэмжээ зохион байгуулбал бүгд биш гэхэд талын тал нь тэдний зовлонг ойлгох байх гэж боддог.

Хэдэн жилийн өмнө нэг хөл муутай хүн манай төвийн сургалтад сууж, дараа нь барилгын зөвшөөрөл хөөцөлдөөд явж байхтай өглөө бүр тааралдахдаа би тэр хүнээс ямар их ичдэг байсан гээч. Манай офис Баруун 4 замд хуучин барилга. Ялангуяа 2-оос 3 давхарт гардаг шатны өндөр нь ижил биш. Өсгийтэй гуталтай, яарсан үед хальт гишгэж олон удаа өнхөрсөн дөө. Хөөрхий минь тэр хүн өглөө ажил эхлэхээс бүүр 30 минутын өмнө хүнд саад болохгүй гээд тэр эвгүй шатаар догонцон өгсдөг байсан нь миний санаанаас гардаггүй юм. Бидний үед биш гэхэд ядаж бидний дараагийн үед тэдгээр хүмүүс бидэнтэй ижил хүн гэж өөрийгөө хүндлэхүйц нийгэмд амьдраасай гэсэн учраас энэ бүхнийг бичлээ.

Австралийн жишээ. Эндхийн явган зорчигчид зориулсан гэрлэн дохионы удирдлага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэгтэй. Тэр товч нь дуут дохио өгөхөөс гадна чухам улаануу ногоонуу гэдгийг хараагүй хүн мэдэрч болохуйцаар хийгдсэн. Анх 1982 онд зохион бүтээсэн Австрали хүн патентын эрхээ улсдаа өгсөн ба ЗГ маркетинг, менежмент сайн хийснээр дэлхийн өнцөг булан бүрт түгсэн.  http://www.youtube.com/watch?v=LL1YQ7esz48&feature=related Дээр байгаа сумтай хэсэг дээр нь гараараа дарахаар пульсаци мэдрэгддэг тул хүн хурдан явж байгаа юм шиг хурдан цохилоход нь гарах, удаанаар чик, чик гэхээр кнопыг нь дарчихаад хүлээгээд зогсож байна.

Comments on: "Чамд амжилт хүсье.Намираа" (3)

  1. hi Alimaa egchee,

    i left u comment on Gegeen.http://networkedblogs.com/b72nR

  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн web site-р ороод үзээрэй. Та бүхэн эндээс их урам авна.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: