Тэтгэлэг горилогсдод тусламж

Нээрээ юу юум болаа?

Өнөөдөр сурч буй залуучуудын ихэнхи нь дипломтой болох гэдэг ангилалд багтана гээд шуудхан хэлчихье. Дипломны гол болох.  

Эдийн засаг бүхлээрээ дампуурсан 90-ээд онд манай улсын хүн амын өсөлтийн оргил үе буюу 70-80 оны хүүхдүүд дөнгөж нас биед хүрч байлаа. Жилд 10 мянгаар нь Зөвлөлтөд сургадаг, үлдсэнийг нь дотоодын 6 дээд сургууль, 10 гаруй тооны техникум, аймаг бүрт байх ТМС-д сургаж, “хуваарьгүй хоцрогчид” шууд үйлдвэрлэл дээр гардаг байсан мэргэжлийн боловсролын тогтолцоо нуран унаснаар засаг төрийн эрх баригчдад нэгэн томоохон толгойны өвчин бий болсон нь эдгээр ажилгүй, зорилгогүй ЗАЛУУ иргэдийг яах вэ гэдэг асуудал байлаа.  Хэрэвзээ энэ олон их дээд сургууль байгуулагдан тэдгээр залуучуудыг харъяалалтай болгоогүй бол 7 сарын 1 үйл явдал 2008 онд биш түүнээс өмнө болох байсан гэж би хувьдаа боддог. Хий дэмий зорилгогүй гудамжинд лааз өшиглөж явсанаас ХХХХ дээд сургуулийн оюутан гэдэг нэр алдар зүүгээд, автобусанд хөнгөлөлттэй, алдаг оног ч хичээлдээ явж, хууль, эдийн засагч нябо, маркетингийн менежер, менежерийн маркетинг мэргэжил эзэмшихээр, бүүр сүүлдээ байчихаад хоёр дээд сургуульд зэрэг сурч төгсөж буй залуучуудтай байх нь хүн амынх нь ихэнхи нь залуучууд болох манай орны хувьд тухайн үеийн хамгийн зөв шийдэл байсан биз.  Яагаад гэвэл хувь хүний төлөвшил, үзэл баримтлал нь бүрэн тогтоогүй залуучуудыг өдөөн турхирах, нийгмийн үймээнд татан оролцуулахад хамгийн хялбар байдаг. Та бүхэн санаж байгаа бол талбайн тэмцэлд оролцогчдын тоог нэмэгдүүлэхийн тулд халаас нимгэн оюутнуудад бэлэн мөнгө тарааж зохион байгуулалттайгаар жагсаасан гээд ТВ, сонин хэвлэл бүр бичдэг, ярьдаг. Тийм болохоор Африк, Латин Америкийн орнуудад болж буй төрийн эргэлтийн эхний фронтод залуучууд, эсхүл цэргийнхэн байдаг байна. Цэргийнхэн бол яахав дээ, тушаал авлаа, “гүйцэтгэе”

Эдгээр хүүхдүүд монголын боловсролын үнэ цэнийг ойлгосноор гадаадад сургуульд сурахыг эрхэмлэдэн, чадлийнхаа хэрээр хичээж байна. Зарим нь ч аргаа олохгүй, зарим нь арга залиар гадаадад сурахаар, ажиллахаар явж байна. Аз од нь гийсэн хүмүүс ч тэдний дотор бий. Харин юу сурч, юуг ойлгож буцав гэдэг нь хамгийн чухал болохоос бүгд дэлхийн баячуудын хүүхдүүд сурдаг өндөр үнэтэй сургууль руу алалцах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу??? Чадаж байгаад боломж нь байвал Харвард, Оксфордод сурах хэрэгтэй. Түүнээс алийгаа ч ойлгоогүй байж, хамгийн сайн, шилдэг гэж давхиад байгаа нөхдүүдийг харахаар инээд хүрээд дөгөөмөөр санагдаадээдийн. Вахахаха.

Comments on: "Дээд боловсролын зорилго нь юу юум бэ?" (5)

  1. Taivshiraldaa. Goldoo ortol uursjee.

  2. Pkxny said:

    Асуудалд хэт нэг талаас хандсан байна. Өнөөдөр нийгэм маань 1О-н жилээ төгсөөд Харбард Окспорт бүү хэл Тэмс төгсөөд гараад ажлын байр хомс байна . Байгаа хэдэн ажлын байр маань шалгуур өндөртэй,зөөгч болохын тулд байраг дээд боловсрол харилцааны соёл англи хэлний анхан шатны боловсрол шаардаад байна.

    Залуус маань “номын нь сурахгүй ч номхоныг нь сурах ” шахам зорилгоор ХХХХ дээд сургуульдаа суралцаж байгаа. Үүнд буруу байхгүй.

    Огт мэдлэггүй боловсролын үнэр ч байхгүй нөхдийг харин жагсаал цуглаан Нийгмийн хэв журмыг эвдэхэд ашиглахад илүү амархан байдаг юм. Иргэншээгүй дээрээ төлөвшиж боловсроогүй залуус 7 сарын 1 мэтийн том үйл явдлыг маш аюултай нөхцөл байдалд хүргэж болно.

    Нийгэмд сигнал өгөх бүлэг нь ямагт залуу үе оюутан залуучууд байдаг. Биенээ малтаж хатгаад тавлаж суух биш харин зааж зөвлөөд чиглүүлж өгөх нь эрхэм блогчидйн хийгээд Эх орон иргэндээ санаа тавигчийн журамт үүрэг байх

  3. […] Манай улсад ДОХ-ын талаар бүүр 80-аад оны сүүлээр ярьж эхэлсэн юм. Тэр дуулианаас болж олон охид Зөвлөлтийн их, дээд сургуулиас хөөгдсөн дөө. Анх оюутан болж явахад МҮЭСТО-д бүх гадаадад сурахаар явж буй хүүхдүүдийг цуглуулаад ДОХ-ын талаар ярьсан бөгөөд залуухан царайлаг гэгч нь ах “Харуудтай охид их явалддаг, ДОХ тусна шүү. Энэ аюулт өвчнөөс урьдчилсан сэргийлэхийн тулд та нар бие биенээ сайн гатнуулдаад хар, бор залуучуудтай айлгүйтэж байгаа охин, хүүхэн харагдвал шууд хэлж бай, бид шууд хөөнө. Энэ бол шилдэг МХЗЭ-ийн гишүүний журам үүрэг” г.м утгатай зүйл ярьж билээ. (Журамт үүрэг гэснээс өнөөдөр блогч хүний журамт үүргийн талаар сонины сурвалжлагч болтой хүүхнээс мэдэж аваад ихэд баярлав ш дээ https://alimaa.wordpress.com/2010/11/15/%d0%b4%d1%8d%d1%8d%d0%b4-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81…) […]

  4. […] эргээд нэг уншаарай. Дээд боловсролын үнэ цэнэ: https://alimaa.wordpress.com/2010/11/15/%d0%b4%d1%8d%d1%8d%d0%b4-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81… Манай боловсрол Австрали багшийн нүдээр: […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: