Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр манай мужид орон нутгийн засаг захиргааны сонгууль болж, хотын Засаг дарга нар, иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид сонгогдов. Хотын төв бизнес дүүрэг болох Аделайдын Мэрээр миний найз сонгогдсонд үнэн баяртай байна. Хуучин мэр ноён Харбисон Зүүн Бүсийн нутагшил, суурьшил орон сууцны байгууллагын ерөнхийлөгчөөр 2 долоо хоногийн өмнө сонгогдсон юм. Уг байгууллагын бүсийн хурлыг өнгөрсөн жил УБт зохион байгуулсан ба энэ жил 50 жилийн түүхт ойн хурал манай хотод болж өмнөх сар, болон сарын эхээр завгүй байлаа. (Энэ тухай дараа бичнэ).
Стивэн Ярвуд нь Аделайдын түүхэнд тодорсон хамгийн залуу мэр. Түүний тухай мэдээллийг http://city-north-messenger.whereilive.com.au/news/story/bold-bid-for-little-india/
Өнөөдөр багахаан хэмжээний найранд очиж одоогийн байдлаар сэтгэл өндөр байна. Найзтайгаа авахуулсан зургаа нотлох баримт болгоод хийчихье.
Comments on: "Орон нутгийн сонгууль" (6)
aaya nogoo 20 nastan mon w.
Bish xooe
Ter chin’ Xolboony Parlamentiin senator. Ene boloxoor 39 nastai, Adelaide Lord Mayor.
Bux niitiin songuul’ (xolboony bolon mujiin tsug yavdag) oron nutgyn songuul’ xoer tes omnoo zuils.
mer gej odoo yu ve? mayor geh geed bgaa ym uu
Lord Mayor буюу мэр гэдэг гэдэг нь хотын даргыг хэлнэ. Манайхан хотын захирагч гэж орчуулаад байх шиг байгаан.
red eye reduction гэсэн функц кам дээр ч байгаа, эсвэл цонхонд ажилладаг түүл нэтээс амархан олдоно
Баярлалаа