Тэтгэлэг горилогсдод тусламж

“Мэргэжил бүхэн сайхан, түүний дотроос сонгосон мэргэжил бүр сайхан” Энэ үг намайг сурагч байхад их моодонд байсан, одоо ямрыг бүү мэд. Үнэхээр сонгосон мэргэжил сайхан уу?

Ямар хүн болох вэ гэдэг асуултад би бүр бага, сургуульд ороогүй цэцэрлэгийн бацкан байхдаа цэцэрлэгийн тогооч гэж бодох юмгүй хариулдаг байлаа. Тэр үед өдөрт 3 аяга уух юм нэг хүүхдэд өгдөг байсан бөгөөд багш нар нь олон дахин 00 оруулахаас залхуурдаг байсан юм уу, үнэхээр цаанаасаа төсөв мөнгө нь болдоггүй байв уу уух юм их бага өгдөг, байнга л ам цангаж байдаг байсан юмдаг. Орой орондоо оронгуутаа “ам цангаадээнэ” гэхээр ээж “шөнө унтаж байхад нь хулгана мөнгөн домботой цай авчирч өгнө, тэрнээс уугаарай” гээд хуга панаалдаад унтулчихдаг, нээрээ ч өглөө нь ам цангахаа болиод босоод ирдэг болохоор тэрүүнд нь итгэдэг байж дээ.

Сургуульд орсоны дараа ТВ-ээр гарч байгаа хүмүүс гоё харагдаад ТВ-ийн сурвалжлагч болох хүсэлтэй болов. Өөрөө ТВ- ээр гарснаасаа хойш харин тэр санаагаа орхисон юм.

Хувцас загвар зохион бүтээгч болно гэдэг хүсэл хамгийн бат, удаан тогтсон нь бөгөөд дунд сургуулиа төгсөхдөө хүртэл энэ бодлоо хаяагүй, конкурсдэж байлаа. Гэхдээ тэр жил энэ чиглэлээр элсэлт аваагүй, бас аав маань “Тэр дизайнер гэдэг хүн чинь Итали, Франц гэдэг хөрөнгөтөн оронд байхаас манайд байхгүй. Чи сайндаа л дэлгүүрт барааны мэргэжилтэн болно, тийм болохоор наад бодлоо хаяад хүүхдийн эмч бол” гэж их ятгасан даа. Би эмчийн мэргэжилд их дургүй байсан. Ээж минь эмч, гудамжинд таарсан хүн хүртэл өвчин зовлон ярьдаг, шөнө дөлөөр ч хамаагүй гэрт ирэд дагуулаад явдаг болохоор их л ядаргаатай мэргэжил санагддаг байсан. Харин ээж минь “энэ ааштай, тэвчээргүй хүн эмч болж чадахгүй” гэж хэлдэг байсан нь үнэний ортой. Ямар сайндаа гудамжинд таарсан хүн ээжээс “Миний толгой өвдөөл” гээд зөвлөгөө авах гэсэн чинь “энэ хүйтэнд малгайгүй толгой нүцгэн явж байгаа юм чинь мэдээж өвдийш дээ” гээд загнаад хаясан гэж миний багийн онигоо байдаг юм. Их л тэвчээртэй, зөөлөн хүн эмч болдог байх даа.

За тэгээд уралдаант шалгалтад эм зүйч болох зорилготойгоор 3-р группээр биологи, хими, орос хэлний шалгалт өгч, биотехнологи гэдэг мэргэжил сонгоод авчихлаа. Тухайн үед нам, засгийн Үнэн сонинд энэ мэргэжлийн талаар ихээхэн бичиж байсан ба хаана ч билээ дөв дөрвөлжин мод биотехнологийн аргаар гаргаж авсан, бас цэнхэр өнгөтэй сарнайны талаар бичсэн нь миний сонирхлыг татаж энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн юм. Түүнээс яг ямар хүн болохыгоо өөрөө ч ойлгоогүй л явсан даа. Надтай хамт их сургуульд сурч байсан хүүхдүүд чиг мөн ижил ойлголттой, анх хичээл эхлэхэд бүгдээрэ цагаан халатгүй очсон гээд лаборатори ажлаасаа хөөгдөж гарч байлаа.

Түүний дараа зах зээл эхлэв. Хөөрхий муу аав минь “зах зээл гээч нь эдийн засаг юм чинь миний охин эдийн засагч бол” гэж хэлж билээ. Тэр үед оюутан хариуцсан Хавх гэж хүн Москвад суудаг байсан бөгөөд “чи нягтлан бодогч бол, нэг газар нябо хийгээд явн”а гэж бас зөвлөж байсан сан. Гэвч нябо гэдэг ажлыг санхүүгийн техникум төгссөн хүн хийдэг байсан тул бас тиймхэн санагдаад эдийн засагч болсон юм. Зарим хүмүүс намайг энэ дипломыг худалдаж авсан гэж хэлдэг ч өдий болтол намайг гадаад оронд сурахад гол үндсэн баримт минь болсоор байгаа учраас би Украйн Улсын 3 шүдтэй сэрээ бүхий гербтэй, украйн, англиш дээр бичигдсэн Украйны Гадаад яам баталгаажуулсан энэ дипломондоо хамгийн их хайртай байдаг. Эдийн засагч мэргэжлийн хамгийн сайхан нь хөрвөх чадвар өндөр бөгөөд нэгэнт бүх зүйл мөнгө, санхүү, эдийн засгийн тооцоолол дээр суурилдаг тул ийш, тийшээ урваж шарвахад хялбар.

Сургуульдөө өмнө Төрийн удирдлагын магистраа хийхдээ эрсдэлийн удирдлагаар тезис бичсэн юм. Өөрийгөө нилээд гайгүй сурчихлаа гээд хөөрсөн амьтан Монголдоо очиж билээ. Гэтэл НҮБ ХХ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төсөлд Олон нийттэй харилцах зөвлөхөөр ажилласнаас өөрөөр энэхүү мэргэшлийнхээ ид шидийг гаргах боломж олдоогүй юм даа. Гэтэл манай сургуулийн санхүүгийн газар намайг хоёр төсөл дээр шинжээчээр ажиллуулж, ур чадварыг дор нь ашиглаж байгаа юм.

Одоо сурч байгаа чиглэл маань тэс ондоо, БОЛОВСРОЛ. Үнэлгээ, тэр дундаа мэргэшлийн үнэлгээ. Манайд эрүүл мэнд, барилга, хуулийн салбар энэхүү мэргэшлийн зэргийн үнэлгээг хийдэг бөгөөд энд ирэхээсээ өмнө барилгын салбарын инженерийн мэргэжил дээшлүүлэх сургалт, үнэлгээг хариуцан ажилладаг байлаа. Монгол Улсын Зөвлөх инженер Ганзориг (техникийн ухааны Др) багш маань энэхүү тогтолцоог бий болгох гэж 90-ээд оноос хойш хүчин зүтгэж, суурийг нь тавьж чадсан юм. Онолын хувьд энэхүү үйл ажиллагааг төр бус, ТББ-ууд хэрэгжүүлэх ёстой боловч манайд аливаа зүйлийг төр хүлээн зөвшөөрөөгүй бол ач холбогдол буурдаг учраас төрийн байгууллага мэдэлдээ авч явуулж байгаа. Бусад салбарын хувьд эмч, багш, хуульч нар ч иймэрхүү зарчмаар явдаг. Төрийн албаны шалгалт авч байгаа үндсэн концепц мөн энэхүү ангилалд багтана. Харин Монголын тогооч нарын холбоо, Урлагын зөвлөл г.м ТББ байгууллагууд идэвхитэй сайн ажиллаж, төрд хүлээн зөвшөөрөгдөж чадсан нь дэлхийн жишигт нийцсэн сайн жишээ юм. 

Харин их дээд сургуулийн аккредитаци, боловсролын үнэлгээ зэрэг нь төрийн мэдэлд байх нь зөв. Манайд эдгээрийг Боловсролын яам хариуцдаг. Мэргэжлийн сургалтын хувьд одоогоор төр анхааралдаа авч мэргэжилтэй ажилчны дутагдлыг ойрын хугацаанд нөхөхөөр ажиллаж, Мянганы сорилын сан ба бус олон улсын байгууллагын хандив, зээл тусламжаар өргөн хүрээтэй үлй ажиллагаа явуулж эхлээд байгаа ба үр дүн нь 2015 оноос гарах болов уу даа. Тэр болтол яаж чиг сурталтаад хятад ажилчид ирээстэй хэвээр байх биз. Гэхдээ энд “ажилгүй иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулж” гэдэг халамжийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой холиод бантан болгох нэг давалгаа явж байгааг анхаарах хэрэгтэй юм. Мөн тэр үй олон ажилчин анги бэлтгэснээс мэргэжлийн сургалтаар дипломтой даамал, техникүүд бэлдэх нь хүний нөөц багатай манай орны хувьд илүү оновчтой хувилбар баймаар санагддаг. Маниас мулгуу амьтан гэж юу байхав, бодлого боловсруулагч, тодорхойлогч мундаг мундаг боловсролтой THINK TANK-ууд мэдэж байгаа байлгүй дээ, тэ???

Comments on: "Мэргэжил бүхэн сайхан…" (3)

  1. sain bn uu ta huuchin БХБНААҮТ iin ССХ-d ajillaj bsan Alimaa geed egch bn sh ee te kkk Tanii blogoor dandaa ordog bsan ch saya l tani laa kkk heregtei medeelleer dandaa duurgej bdagd chin bayarladag shuu ene haviar oroood l erch huch uram zorig nemegddeg yum

  2. bi unshsn gihdee yuuch oilogsngvvvv hahahahahahahah

  3. Сайн уу би юм асуух гэсэн юм биотехнологич болвол юу хийдэг юм бэ

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: