Энэ нээрээ дэндэнээ. Хүмүүс бас жоохон совестьтой, ичих булчирхайтай баймаар юм. Тэтгэлэг горилсон, Австралид сурмаар байвч сургуулиасаа урилгаа авч чадахгүй байгаа туйпуу толгойтой хүмүүс БОЛЬЕО.
Сургуулийнхаа гадаад декан, бас бус хүмүүсийг лоббидож байж, монголоос аппликэйшн бөглөсөн хүн үндсэн шаардлага болох хэлний шалгуурыг хангаж байвал урилга өгүүлэхээр ярьж тохирсон чинь юу вэ амьтад ёстой ашигладаг гэжээнэ ш дээ. Тав дахь өдөр уулзалтад очоод ичиж үхэх шахлаа. Бүр АЙЛТС нь тус бүрдээ 6,0 авч чадаагүй хүмүүс ч байсан юм байна.
Хүмүүс аплайдчихаад оффер аваад тэрүүгээрээ тэтгэлэгт оронгуутаа сургуулиа солино энэ тэр гэж ТОМ тэнэгтдэг гэнээ. Ичиж амьдарцгаа. Би яагаад ёс жудаг гэдгийг мэддэггүй, бүх юмнаас хувийн ашиг хардаг арилсан дотортой балиар юмнуудаас болж сургуульдаа нэр, нүүрээ барах ёстой юм бэ????
Тэгснээ бас юу гэнэв ээ, танай хотод ажил олдохгүй, хөдөө, мяа… танай сургууль муу сургууль. ХУЦ. Та нар тийм овоо юм бол ирээд манай мяа хөдөөний сургуульд ОНЦ байтугай сайн сурахыг чинь харъяа за??? Ёстой басч байна. Чадахгүй л байхгүй юу, пасс, кредитээ аваад, үгээ хэлж үсээ зулгаахаа мэдэхгүй байж. Шал дургүй хүрчлээ.
Нийт 126 хүүхэд Магистрт аплайдаж бүгд урилга авснаас дөнгөж 18 нь сурсан байна. Энд би АЛА, АДС, Индээвор, Монголын ЗГ зээл бүгдийг нь хэлж байна. Би зарим нэг сургууль зуучлагч шиг гол дундаас нь хувь хүртдэггүй, хамгийн гол нь боломж олгочихвол нэг ч гэсэн монгол ирээд хөгжил дэвшил, хууль ёс, нийгмийн байгуулалтын талаар ойлголттой болоод буцвал МОНГОЛд хэрэгтэй гэж бодсоноос энэ бүх ажлыг бөөн дурын үндсэн дээр хийдэг болохоос өөрийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгддөггүй. Тийм байсан бол магтан дуулсаар байгаад хүмүүсийг ядаж хэлний курст авчраад байж чадна. Ёстой хөнгөхөөн хийчихнэ. Өөрөө төлбөрөө хийж байгаа хүүхдүүдийг ажил олдох нь илүү тул Сидней явсан нь дээр гэж хэлдэг. Гэхдээ энд байгаа оюутан, тэдний гэр бүл бүгд ямар нэг ажил хийдэг. УБ шиг хүн амтай хотод ажил олж чадахгүй байгаа бол ХОХЬ нь гэдэг юм.
Ийм увайгүй, жудаггүй байхаар чинь сургуулиас өгдөг тэтгэлэгт Монгол хүн аплайдаад чиг авч чадахгүй ш дээ. Цаашид манай хөдөөний мяа сургуульд аплайдах хүмүүст хэлье. ГОРЬД гэсэн хариу авчихаад над руу мэйл бичиж битгий гуйж гувшаарай. БИ ТУСАЛЖ ЧАДАХГҮЙ. ӨМНӨ ХУЛХИДСАН ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС БИ ИЧИЖ БАЙНА.
Дотоод мэдээллээрээ тухайн сургуулийн урилгатай хүмүүст тэтгэлэг олгохоосоо өмнө сургуулиас нь асууж, супервайзороос нь мэдээлэл авдаг гэдгийг мэддэггүй хүмүүс цаашдаа ийм явуургүй аргаараа сурна гэж бодож байгаа байхдаа. Ичихгүй дараа дахиад сурна гэж бодож байгаа бол санасны чинь гарз. Тэр мэдээлэл чинь аль хэзээ хар дансанд орчихдог юм. Монгол Орос хоёрт л ингэж жижиг заль хэрэглэж болохоос бүх юм нь хууль дүрмийн дагуу, бүртгэл нарийн энэ оронд ёстой хоёр дахь удаа зальдах боломж олдож харагдаач. Тэгээд чиг тэр мэргэжлийн чиглэлийн багш нар нь байнга мэдээлэл солилцдог тул чиний талаархи эвгүй мэдээлэл яаж ийгээд л хүрчихсэн байдаг юм даа.
Та нар ийм хоёрын хооронд зальтай байж монгол хөгжихгүй байгаа нь эрх баригчдын буруу гэж хэлээч??? Ямар ард түмэн байна, тийм төр байдаг юм. Би эдгээр хүмүүсийг зүгээр л өрөвдөж байна.
ЧААВААСДАА.
Comments on: "Нүүрээ ч барлаа л даа" (12)
hehe, dotroo ih hadgalbal hort havdar bolno shw, ingeed saihan gargaad yavaad baih bolomj olgodog blogtoo ih hairtai baihiimdaa.
ta ch bur nadaas davj hulhiduulsan beeshd hehe, bi ch neleen hashir uzdeg bolood bgaashdee, tehdee l hetsuu garuud bol zondoo zondoo.
naad hodoonii surguuliig chini golood baigaa tovarishmaanuud nadtai ch bas neleen tunshiltseed avsoon – nzmongols-n email groups hen baisniig ni harj bolno.
humuus ch hund garuud baidiim bn gedgiig chini ert medej avsoon. tetgelgee avtsan mortoloo l novshrood bgaazdee, tegdiin tegdiin. tegeed l oort ni haluun setgel gargasan buh ulsuudiig jiij moligo unkuulee l, ichihgui ooriin hereg butlee, oogshuulj davruulsand bayarlalaa ch baihgui teed l tom tom bulterch agsarch, delberch ogchaagaazdee hehe..
bi ch 70 garui udaa hii hooson urilga avch ogch uhuulj ehleed l tegeed l odoo yadaj baritsaa eter nehdeg bolson, ugui ee tegeed baritsaalaad ch bas l bolj ohgui l bn. manaihnii neg setgelgeenii barigdmal sonin ontslog yavaad bgaamaa harin.
ooroo saihan bulagnachuut, busdiig ashiglachuut teed l busdiigaa jiigeestei, busad n’ iluu garchih vii gej uhtelee aigaastai neeh sonion. hed heden hunees bolj hangalttai nervteed bn, taniig ch bas ter haviar neleen stressduulj bga boltoi hehe.
Харамсалтай юмаа ингээл нөгөө гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж. Уул нь үнэхээр суръя мэдье гсн зөндөө л хүүхдүүд байгаа байх. Гэтэл тэд нарынхаа замд ингэж саад болж байдаг. Та битий ийм хэрэггүй зүйлээс болж их бухимдаарай өөрт чинь л муу юм чинь. Тэгээд хэцүү юм даа тэр хүмүүсийн хэн нь хэн юу бодож байгааг нь дотор нь ороод харж болохгүй болохоор
Ер нь хаа явсан газар ийм муу санаатай бусадтай садаа болсон хар юмнууд байх юм аа. Ийм хүмүүс яав ч сайхан явахгүй ээ. Тэтгэлэгт хамрагдан сурах чин хүсэлтэй хөтлөгдөн хичээл номоо ажлын хажуугаар, үр хүүхдээ орхих шахуу суун барин шамдаж байгаа над шиг олон хүний цаашдын замд садаа болох юм аа. Арай ч дээ .Ямар арилсан хүмүүс тэгээд явж байна аа. Баярлалаа танд гээд ачийг нь хариулахын оронд бүүр ….
Больёо Ийм хүмүүс ээ…
Энэ хорвоо чинь тэр чигтэй хувийн эрх ашигын төлөө байдаг шдээ. МӨНХИЙН ДАЙСАН МӨНХИЙН НАЙЗ гэж байдаггүй ЗӨВХӨН ЭРХ ашиг байдаг гэж хэн нэгэн хэлсэн шиг санагдаж байна.
Ёс жудаг, хэлсэндээ байх гэдэг чанар нь суурин соёл иргэншлийн үндсэн хэм хэмжээ. Чиний өөрийн эрх ашиг, бусдынхаас давуу гэдэг нь юугаар нотлогдох юм. Яг ижил бодолтой хүнэнцэрүүдээс бүрдсэн нийгэм амьтны аймгийн чадалтай, зальтай нь чадал муутай, номой, даруу, цөөнхөө барьж идэх юм уу тэгээд??? Жоохон юм уншаа дүү хүү.
[…] The busiest day of the year was November 15th with 397 views. The most popular post that day was Нүүрээ ч барлаа л даа. […]
Сайн уу? Энэ өдрийн мэнд! Бухимдлаа тайлж байх хэрэгтэй тайлахгүй бол өөрт болоод ч өрөөлд хортой. Учир юунд хэмээвээс танд болохоор сэтгэлийн тээг бусад хүмүүс дахин иймэрхүү асуудал гаргахгүй байхыг сануулсан анхааруулга юм л даа. Манай хүмүүсийн ямарч сэтгэлгүй, зорилгогүй яваад очсон нь харагдаж байна л даа. IELTS-аа муу өгсөн, эндээс хахиулдсан, очоод сургуулиа голсон, хамгийн чухал нь очих газрынхаа тухай мэдээлэлгүй/хайхрамжгүй/ ийм олон зүйлийг биелүүлээгүй байж явсан нь их сонин. Ер нь гол хэлэндээ муу байхаар чинь очоод юу хийх вэ? айн! Тэгээд болоогүй ээ өөрийнхөө тэр бурууг хүн лүү чихчихсэн тууж явах… Ай юу ч гэх вэ дээ золиг гэж. Тэд нарын дийлэнх нь баячууд, төрийнхний эрх хүүхдүүд л байгаа биз дээ. Хамгийн харамсалтай нь хүний сайхан сэтгэл рүү сэв хийж байгаад юм. Алимаа эгч дахин өөр хэн нэгэнд туслах хүсэлгүй болчихвол тухайн үед тэр л ёстой ХАРАМСАЛ болох байх даа.
Сайн байцгаана уу? Энэ бичлэг нилээд дээр бичигдсэн бололтой сая л хэсч явж байгаад уншиж байна. Сэтгэгдлүүдийг бас уншлаа сэтгэгдэл бичсэн нь бас бичлэг бичсэн нтр гээд л бүгд гадаадад байдаг бололтой. Хүмүүсийг би тийм муухай зан гаргасан гайхаж байна а.Яагаад вэ.Ёстой сурах нэгэндээ саад болжээ.Эсвэл тэнд очихоороо хүмүүсийн зан нь өөрчлөгдчихдөг юм болов уу?
Та нараас юм асууяа. Би бас гарч сурдаг юм бил үү гэж бодож байналдаа.Ер нь гадагшаа гарч сурсан дээр болов уу? Би бүр яахаа мэдэхгүй байна. Би уг нь сая нэг сургуулийг аялал жуулчлалын чиглэлээр сургууль төгссөн. Гэхдээ хэл тааруу болохоор мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа.Тэгээд одоо нэг газар туслахын ажил хийгээд л явж байна. Ирээдүйдээ ингээд л яваад байлтай биш хэл суръя гэж бодоод л байна. Эсвэл арай өөр мэргэжил эзэмшдэг юм билүү гэж бодоод л яахаа мэдэхгүй байна. Надад ямар ч тoefl, ielts өгсөн оноо байхгүй. Энд би хэлний бэлтгэл суух уу.Эсвэл гараад хэл сурах уу. Гарах гэхээр нээх баян биш гэрийнхээ хамаг зүйлийг л зориулах байх. Гарлаа гэхэд хамаг хүчээ дайчлах л байх хамаг юмаа зориулаад явж байгаа болохоор. Эсвэл монголдоо сайн хэл сурах уу дамжаа нтр гэж яваад… гадагшаа гараад зөвхөн хэлний курс гэж байхаар сурсан дээр үү надад зөвлөөч pls. Бас хаашаа явбал зүгээр бол надад шийдсэн юм алга а.Цаг хугацаа яваад л байна.Тэгээд бас хаашаа явахаа мэдэхгүй байгаа болохоор интернетээр багагүй л юм уншлаа. Хүмүүс янз янзаар л хэлэх юм.Канад Австрали зүгээр гэх юм надад Авсрали их таалагдаж байгаалдаа гэхдээ бас сайн мэдэхгүй ээ.
99693583-r yariarai. helee haa bga gazraa suraa. australia chini bayan oron, bolovsrol unetei. http://gegeen.wordpress.com/2008/05/29/book-about-australia-for-all-mongolians/
Хмм… Энийг уншаад үнэн гайхав.. Яаж новширсон болоод хүнийг энгэж уурлуулдаг байнааа
Энийг уншаад тэр зэвүүн новшийн нөхдүүдэд шал дургүй хүрчлээ. Чин сэтгэлээсээ суръя гэсэн чадалтай хүмүүст саад болж, ГАЙ тарихаа боль гэмээр санагдлаа. Болдым бол тэр хүмүүсийн мэдээллийг тэтгэлэг олгодог бүх газар луу илгээчээч. Яадын. Адилхан новшрохгүй юу. хэхэ. Тэгээд чин сэтгэлээсээ сурах гэсэн хүмүүст боломж олдог л дээ. тэр нь шударга
[…] Нүүрээ ч барлаа л даа […]