Тэтгэлэг горилогсдод тусламж

Хүн ам, орон сууцны тооллого өчигдөр эхэллээ.

www.toollogo2010.mn

Маш их хөрөнгө, хүч зарж хийж байгаа учраас гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй Монгол Улсын иргэд өргөнөөр хамрагдана уу. Тооллогын ач холбогдол:

1. Манай улсын хүн амын тоог нас, хүйсийн бүтцээр олж тогтоосноор нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөлт хийхэд үндсэн тоо баримттай болно.

2. Гадаадад яг хэдэн хүн байгааг олж тогтоосноор нийгмийн шинэ үзэгдэл болоод байгаа цагаачлалын асуудлаар судалгаа хийх бодлого боловсруулах үндсэн өгөгдөлтэй болно.

3. Орон сууцаа тоолсноор нийгмийн дэд бүтцийн хөгжлийн цаашдын төлөвлөлт, цаашдын хөрөнгийн бүртгэлийн бодлого боловсруулахад чухал юм.

Эхний алхам: Интернетээр тоолуулахдаа эхлээд өөрийн имэйл хаягаа бүртгүүлэн бүртгэлийн хэсэгт орох нууц үгээ сонгоно. Үүний дараа бүртгүүлсэн мэйл хаягаар census@… гэсэн хаягнаас мэйл ирж уг мэйлд байгаа линкээр дамжин бүртгэлийн сайтад орж баталгаажуулна.

Хоёрдугаар алхам: Имэйл хаяг, нууц үгээрээ өөрийн мэдээллийн хэсэгт орж, регистрийн дугаараа оруулна.

Гуравдугаар алхам. Регистрийн дугаараа баталгаажуулснаар Бүртгэлийн ерөнхий газрын системээс таныг хайж ийм хүн байдаг эсэхийг тодорхойлно. Энд жоохон хугацаа зарах юм шиг байгаа юм.

Дөрөвдүгээр алхам. Бүртгүүлсэн мэйл хаягаар таны мэдээллийг системд олсон тул бүртгэлийн асуулга бөглөнө үү гэсэн мэйл ирнэ. Д

Веб хуудас руугаа мэйл хаяг, нууц үгээрээ нэвтэрч орохоор 4 алхмын хэсэг идэвхижсэн байгаа. Тэрийг нь бөглөөд тэгээд болж байгаа юм шиг байна.

Анхаарах зүйлс: Ирж буй мэйлүүд спам дотор орсон байх нь их тул давхар спам боксоо шалгаарай.

Шүүмжлүүштэй нь гэвэл

1. Амьдарч байгаа улс, орны нэр, яс үндэс гэхэд цагаан толгойн дарааллаар бус олонхиос цөөнх гэсэн зарчмаар дроп даун цонхонд жагсаасан нь бас сайн анхаарч уншихгүй бол болохгүй юм байна билээ.

2. Өрх тусгаарласан гэдэг ойлголт нь нэгдмэл тайлбаргүй учраас гэр бүлээсээ тусдаа байгаа хүн бүртгүүлэхэд шууд өрх толгойлсон гэдэг цонх идэвхижих мөртлөө дээр нь өрх тусгаарлаагүй гэж бөглөхөөр байх г.м жижиг сажиг зүйлс байна.  Миний ойлгосноор өрх тусгаарласан гэдэг нь гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүст илүү хамааралтай юм уу гэж ойлгосон шүү. Түүнээс гадаадад амьдарч байгаа бүх хүмүүс л гэр орноосоо “өрх тусгаарлан” амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

3. Мэйл ирэхдээ бүлэг бүлгээр нь явуулж байгаа тул нэлээд олон хүмүүсийн мэйл хаяг олж авахаар юм байна. Үүнийг нь системийн админ-ууд цаашид зохицуулах биз.

Comments on: "Тооллогондоо" (5)

  1. Хишигт said:

    Энд бүртгүүлэх гэж зөндөө олон удаа оролдсон. Ерөөсөө болохгүй юм байна лээ. Ийм ажилладаггүй юм хийчихээд хүмүүсийг бүртгүүл гэж уриалах нь утгагүй байна.

    • Өөрөө туршиж үзээд болж байсан учраас уриалсан юм, Хишигтээ.
      Нэг зэрэг олон хүн хандаж байгаа тул систем нь ачааллаа дийлэхгүй байгаа байж болно. Тэвчээртэйгээр дахин оролдохыг хүсье.

  2. Alimaa said:

    Асуулт гарвал toollogo_2010@yahoo.com хандаж болохоос гадна Яахуу Мессенжер ажиллаж байгаа юм байна шүү хүмүүсээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: