Тэтгэлэг горилогсдод тусламж

http://gangaa.niitlelch.mn/content/2446.shtml

Сүүлийн үед олж уншаагүй их сонин сайхан нийтлэл байна. Үнэхээр л миний үеийн тоондоо сайн байсан хүүхдүүд одоо их амжилттай сайн амьдарцгаадаг. Нэг үе хэл гэж хошуурсан боловч яг сурсан юм уу гэхээр тэдэн дундаас гадаадын дээд сургуулийн хэлний шаардлага хангах хүүхэд их цөөхөн байх юм. Харин одоо хүмүүс тоог их сонирхож, хүүхдүүдээ тооны гүнзгий ангид оруулж байгаа нь баярламаар дахиад 5-6 жил өнгөрөхөд боловсролын илүүдэл, доголдол зөв гольдиролдоо орно гэж төсөөлдөг.

Гадаад орнуудын тэтгэлгийн агуулгыг харахад тухайн орны ард түмний үнэлэмж, нийтлэг философитой ямар нэг хэлбэрээр хамааралтай байдаг. Жишээлбэл:

Герман: логик сэтгэлгээ, бүтээлч чадвар

Япон: дүрэм журмын дагуу юмыг тас хийдэг, академик онц сурлагатангууд

АНУ: Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, хүчтэй бие хүн

Англи: Нийгмийн эмх замбараа, үндсэн онол постулатад суурилсан гаргалгаа гаргах чадвар

Австрали, Шинэ Зеланд, Голланд, Скандинавын орнууд: нийгмийн шударга ёс, нийгмийн сайн сайханд чиглэсэн сэтгэлгээ, алтруизм

Орос, Солонгос, Хятад: Академик боловсрол, мэдлэг, тухайн орны иргэдтэй нийтлэг зан үйл

Манайхны хэлээр хулигаандуу гэж болохоор хүчтэй бие хүн Япон руу сургууль хөөцөлдөөд бүтэл муутай. Бүтсэн ч гэсэн очоод соёлын шоконд их гүнзгий орох нигууртай, тухайн нийгмийн сайн сайхныг бус, болж бүтэхгүйг нь хамгийн түрүүнд харах болно. Тас онц сурдаг, зөвхөн дүрэм, зааврын дагуу ажилладаг хүн Австралид ирвэл бас л хэцүү. Чухам юу нь зөв, юу нь буруу вэ гэж бодсоор байгаад ядаргаанд орох магадлалтай. Тийм болохоор гадаадад сурах хүсэлтэй хүмүүс эхлээд өөрийгөө би хэн бэ гэж ойлгох нь чухал байгаа биз?

Гэхдээ дасан зохицох, хөрвөх чадвар өндөртэй хүмүүс бол аль ч оронд газардахгүй. Африкийн Мозамбик орсон ч нутгийнхантай найзлаад сурах зүйлээ сураад ирнэ дээ.

Comments on: "Тоо юу, хэл үү?" (2)

  1. naraa said:

    сайн уу, Алимаа эгчээ. манай шугамаар нэг ийм 2 янзын PhD fellowship санал ирсэн юмаа. би блоггүй болохоор хаана тавьж олны хүртээл болгохоо мэдэхгүй байна. та блогтоо тавиад өгч болох уу. сонирхсон хүмүүс нь материалаа явуулаад үзнэ биз. http://asia-pacific.undp.org/practices/HDRU/fellowship.html Хүний хөгжлийн чиглэлээр нэг нь media нөгөө нь climate change тал руугаа судалгааны тэтгэлэг байгаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: