Тэтгэлэг горилогсдод тусламж

Миний нэг найз, танил 2 хүн ALA тэтгэлэг хүртэж байгаа юм байна. Би их баяртай байна. Энэхүү блогийг нээж ажиллуулснаар олон хүнд хүртээмжтэй мэдээллийг түгээж, заасан замаар явсан хүмүүс амжилтад хүрч эхлэхэд цэцэгчин хүн тарьсан цэцгээ арчилж ургуулсаар цэцэглэхийг нь үзэж баярладаг шиг л би ихэд хөөрөн баясч байна.

Хамгийн гол нь эдгээр хүмүүс мундаг боловч хоёр толгойн орд, уул уурхайн ашиг сонирхолоос үүдэн манай орны иргэдэд тэтгэлэг ихээр олгож байгаа гэдгийг ойлгож, эх орондоо “өртэй” гэдгээ сайтар ухамсарлан эргэж очоод амжилт бүтээлтэй ажиллана гэдэгт итгэж байна. Үүнээс гадна надад баярлаж талархахаасаа өмнө миний дэмийг цааш нь улам олон хүнд түгээн дэлгэрүүлж, мэдлэг мэдээллээ хуваалцах аваас бид бүгд хөгжин дээшилж, тэр хэрээр Монгол хөгжих болно.

Мэдлэг, мэдээллээ хүнтэй харамгүй хуваалцана гэдэг нь эрдэмтэй, боловсролтой хүний үндсэн шинж чанар гэдэгт итгэдэг.  Арван жилийн дараа гэхэд хуучин шиг мэдээлэл цөөн тооны хүмүүсийн хүрээнд бус, нийтэд ил тод байж, олон дундаас авхаалжтай самбаатай, чадалтай хүмүүс нь үр шимийг нь хүртдэг болохын ерөөлийг тавья. Ардчилсан шударга ёс, зах зээлийн шударга өрсөлдөөн гэдэг нь үүнийг л хэлээд байгаа юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Comments on: "Бас дахин баяртай мэдээ" (4)

  1. naraa said:

    Баяр хүргэе.

  2. amaraa said:

    sain baina uu? Alimaa egchee bayrtai medee avaad bayrlaj baigaad chini ih saihan baina. olon hund tus hurgej baigaad ih saishaaltai baina. ta harin nadad ALA tetgelegt surguulid yaj oroh talaar helj, zaaj tuslaach. tantai mail-eer haritsaj baiy tand amjilt husie. hariu yavuulaarai.
    hundetgesen amaraa

    • Alimaa said:

      Amaruushka meen!!! (Их сайхан ааштай байнаа би)
      Бусад бичлэгийг умшаа.
      АЙЛТС шалгалт дор хаяж 6.5 өгөө
      Австралийн сургуулиас ямар нэгэн нөхцөл заагаагүй суралцах эрхийн бичиг аваа
      Бусад шалгуурыг хангаа: Мэргэжил, ажлын туршлага, нийгмийн идэвхи, манлайлал

      За тэгээд дараа жил http://www.ausaid.gov.au/scholarships/ala.cmf
      зарлагдангуут онлайн бөглөөд хүлээ. Тэгээд 9 сард тэнцлээ гэсэн имэйл, эсхүл шуудангаар СОРРИ гэсэн захиа хоёрын нэгийг авна даа.

      ОДООНООС ЭХЛЭЭД БЭЛДВЭЛ 2 жилийн дотор бол ямар нэг тэтгэлэг хүртэж байна даа гэж. Ля-ля-ля.

  3. Alimaa egchee,

    uneen medleg medeellee busadtai haramgui huvaaltsah heregtei. gehdee zarim ard tumen huvaaltsdagggui tegeeel gantsaaraaa l neeeh saihan amitan yavah yum shig bodood bdiiin…. bugdeeree niilj baij l ene eh oroniig chin hogjuulne biz dee. hahahaaha….

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: