Өнөөдөр Авсралийн Парламентийн сонгууль болж байна. Сар хагасын өмнө Хөдөлмөрийн намын дэд дарга Жулиа Гиллард нь нам дотроо “төрийн эргэлт” хийж, 2007 оны сонгуульд намаа ялалтад хүргэсэн Кевин Радыг түлхэн унагаж намын дарга болсон юм.Эрх барьж буй намын удирдлага солигдсоноор бүх нийтийн сонгуулийг зарладаг хуультай. Мөн аливаа нам 76-аас дээш суудал авч байж дангаар Засгийн газраа бүрдүүлэх боломжтой болно. Гэвч сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын хоёр гол нам болох Хөдөлмөрийн нам, Либерал намын аль нь ч олонхи болж чадахааргүй байгаа тул HUNG PARLIAMENT буюу “дүүжлэгдсэн” Их хуралтай болж, Ногоон нам, бие даагчид ОД болж байна. Яаг одоогийн байдлаар 4 суудлын хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд сонгуулийн эцсийн дүн ирэх долоо хоногт гарах юм.
Сонгуулийн эргэн тойронд:
1. Квинслэнд мужид 20 настай либерал залуу ялж байх шиг байна.
2, Тасманид бие даан нэр дэвшсэн тагнуулч ялалт байгуулав.
3, 1978-оноос хойш нэг л тойргоос “завсаргүй” сонгогдож буй босоо аварга байна
4, Хоёр намын лидерүүдийн хэн нь ч Австралид төрөөгүй, хоеулаа ИБУИВУлсад төрсөн. Жулиа Гиллард Вэльсд, Тони Аббот Лондонд төржээ.
5, Сонгуулийн сурталчилгаа эцсийн мөч хүртэл явагддаг бөгөөд сонгуулийн санал өгөх байрны дэргэд бол дуугарахгүй, зурагт хуудас тарааж болно.
6, Амьдарч буй дүүргийн девтаат тойргийнхоо айлууд руу утасдаад бэлэн бичлэгийг автоматаар сонсгож байсан. Хэрэв та бичлэгийг дуустал сонсвол сонгуулийн штабаас бололтой нэг хүүхэн баярласан талархаснаа ориг хоолойгоор илэрхийлж байсан. Манайд нэвтрүүлбэл боломжтой, цаг хугацаа хэмнэсэн их зүгээр технологи байна билээ.
Сонгуулийн сурталчилгааг харахад манайх шиг шонгийн мод болгон дээр өөрийн патиараа тавих гэж зүтгэхгүй, намынхаа бодлогыг зад сурталчилж байх юм. Мөн сонгуулийн сурталчилгааны материалын ард буух эзэн, буцах хаяг нь тод байлаа. Өглөө оройгүй үүд хаалга балбаад байхгүй, шуудангийн хайрцаганд сурталчилгаагаа хийсэн байна. Уг сурталчилгааны материал нь уншихад хялбар, ойлгомжтой. Манайхан шиг 5 дээд сургууль төгссөн, 12 орны хэлтэй, удам залгасан тайж угсаатай, хүндэт уурхайчин, гуталчин, барилгачин гоо сайханч г.м цол гуншингаа дурдаагүй, гол нь намынхаа бодлогыг сурталчилсан байлаа. Хийсэн ажлууд дотор нь танай хорооны ядуу 20 өрхөд тус бүр нь тал шуудай нүүрс өгсөн, цэцэрлэгийн насны 20 хүүхдэд хятад чихрийн иж бүрдэл бэлэглэсэн, Доржийн гэрийн үүднээс Дулмаагийн хаалга хүртэл гарсан байсан жимийг засаж сайжруулсан г.м өгүүлбэр түй ч алга. Яагаад гэвэл Холбооны Парламентэд сонгогдож, голбаал асуудал ярих гэж байгаа болохоос дүүрэг, хорооны хийдэг аж ахуйн ажил руу ордоггүй.
Бас нэг санаа авууштай зүйл нь хэт их улс төржиж талцахгүй ч гэсэн найз нөхдөөрөө сонгуулийн парти хийдэг бөгөөд миний очсон паати дан Лэйбористууд байж, би ганцаараа либерал болоод “хөөгдөхөө” шахав. Ха ха ха
Ер нь сүүлийн үеийн хөгжингүй орнуудын сонгуулийн дүнг харахад сонгуулийн саналын савлагаа багасч, нэг хоёр суудлын төлөө алалцаж, хүмүүсч илүү консерватив болж байна даа. Үүний тод жишээ нь Америкийн Төлөөлөгчдийн танхим, саяхан болж өнгөрсөн Английн сонгууль юм. Манай ЭБЭ ерөнхийлөгчийн хэлдэг ХААН СОНГОЛТ.
PS: When I told the story of ROYAL CHOICE everyone said it was not a preferable result, cause it affects the policy in large as a party forced into negotiation with independents. For example, to form a Government both ALP and LP shall enter into bargaining with Greens who are for carbon trade, opportunity for assylum seekers, and same sex marriage. Let’s see what happens. Shall we?
Comments on: "“Дүүжлэгдсэн” Их хурал" (2)
Hi Alima egch,
yes i agree, mgl’d bol humuus songuulid oroltsohdoo zovhon ooriigoo reklamdaad bdag, erd tumen ni ch gesen ta manai toirogt yu hiih gej bna, bidend guril budaa taraaah gej bna uu ugui yu gesen tulga toirson yum yariad bdagiiin gesen.
Songogchiin bolovsrol, songuuliin bolovsroliig ard tumen dayaar ni hiih heregtei met.
Songuuliin process ooroo bas aldaatai bdag. bi tand presidential election process herhen bolson tuhai yarisan shuu deeee…. aimshigiiin kinoooooo….
hehe, ter president-n talaar todruulga avyaa.
Plenty Diamond yum u Little Boy yu, esvel bur Naambaa 1 uu hahaha…