Монгол хэлээр утга найруулгын хувьд би тийм ч сайн биш. Гэхдээ ямар ч байсан зөв бичгийн дүрмийн алдаагүй бичиж чадна. Мэдээ уншихаар “өөрөөр хэлбэл” гэдэг хэлцээр эхэлсэн өгүүлбэр их элбэг байх юм. Англи хэлэнд үүнийг tautology гэдэг ба өөр үгээр нэг санааг давтан, нуршихыг хэлнэ. http://en.wikipedia.org/wiki/Tautology
“Маань” гэдэг хамаатуулах үг ч бүүр учир замбараагаа алдсан, дээр нь”өөрөөр хэлбэл” нэмэгдээд хачин “гоё” эрлийз хурлийз болж байна даа.
Эрүүл мэндийн сайд байхдаа эрхэм гишүүн Л. Гүндалай алдарт “Бэлгэвч, бэлгэвч, бас дахин бэлгэвч”-ээ хэлсэн хэвлэлийн бага хурал дээр ДОХ-ын тархалтыг тайлбарласан ину: “ДОХ маань нэгэнт бэлгийн замаар хамгийн их тархаж байгаа тул”.
Дүгнэлт: ДОХ, ГҮНДАЛАЙ хоёр ойр дотны хамаатан садан, эсхүл салж хагацашгүй найз нөхөд. Ход, ход, ход…
Энэ блогоор айлчлаарай: http://mongoliantranslation.blogspot.com/
Comments on: "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл мину зэ…" (1)
тиймээб санал нэг байнаю