Сүүлийн үеийн интернэтийн хит болж байгаа нэг асуудал нь оюутан солилцоогоор Америкт очсон хүүхдүүд хэрхэн “зовж, зүдэрч” байгааг харуулсан нэвтрүүлэг, нийтлэлүүд байна. Хөтөлбөрийг зохион байгуулсан компаниудыг “шоронд хийж, шонд өлгө” гээд комментээр таашаал хүртэгчид ихэд дайрч давшжээ. Компаниуд ч гар хумхилгүй хэд хэдэн сонинд ярилцлага өгчээ. “Гээндээ ч, гоондоо ч” гэдэг шиг аливаа юм хоёр талтай хойно энэ жишээ гадаадад гарч хэл сураад мөнгө олоод амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст сайн сургамж болж байгаа байх гэж найдъя. http://www.orloo.com дээр тавьсан нэвтрүүлэг үзсэний дараа төрсөн миний бодол гэвэл эдгээр хүүхдүүдийн ихэнхи нь:
• Хөтөлбөрийн зорилгоо ойлгоогүй
• Бие даах чадвар сул, хүнтэй харилцах чадвар муу
• Бэлтгэлээ муу базаасан.
Хэдийгээр Монголд хэлний курсэд сурсан боловч Англишээ зарим нь сайн, зарим нь дунд зэрэг янз бүр сурсан байх. Гэхдээ хэлний мэдлэгээс гадна эдгээр хүүхдүүдэд соёлын шокны асуудлыг сайтар тайлбарлаж өгөөгүй бололтой. Нотолгоо: ярилцлагын үеэр хэд хэдэн оюутан “Би Америкийг киногоор төсөөлж байсан”, “компани биднийг ажилд оруулж өгөөгүй”, “хүн тосоогүй, шинээр ирсэн намайг харж үзээгүй” гэх үг өгүүлбэрүүд их элбэг байлаа. Шинэ орчинд ороход соёлын шок гээч зүйлийг заавал дайрдаг бөгөөд хэн тэр шокноос хурдан гарч, дасан зохицож чадна тэр хүн маш хурдан хөлөө олдог юм шүү.
Хүүхдүүд өөрсдөөс хамаарах хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. Америкт очсон хүүхдүүдээс ганцхан хүүхэд хөнжилтэй, цаашилбал элчинтэй холбоо барих утас, газрын зураг г.м зүйлсээ бэлдэлгүй ёстой “харанхуй” бууцгаасан байнаа. Ядаж Монголоос явахдаа 2-3-аараа нийлж билетээ захиалах, онгоц өглөө буух г.м-ээр зохицуулах боломж олдоогүй гэхэд би лав итгэхгүй. Нэгэнт тэнд очоод амьдарна, бүх зүйлийг тэгээс эхлэх учраас ядаж хөнжил, гудас, дэр, алчуур гээд олон зорилгоор ашиглаж болохуйц томхон шиг ванны алчуур аваад явах хэрэгтэй. Мөн А төлөвлөгөө ажиллахгүй бол Б төлөвлөгөөндөө орно гэсэн хувилбартайгаар гадаадыг зоривол хөлөө олох нь хавьгүй хурдан байдаг. Зарим хүүхдүүд танил талтайгаа холбоо бариад өөр хот, муж руу ажил хийхээр явсан байсан нь Б төлөвлөгөө ажиллаж байгаагийн хэлбэр юм.
Соёлын шокны нэг хэсэг байж болох чиг ярилцлага өгч буй зарим хүүхэд үнэн ууртай, биеийн хөдөлгөөн нь хүртэл сөрөг, хялав, цэхэс хийгээд нэг л их уур бухимдал байна. Хэрэв та бүхэн анзаарсан бол өөрийгөө зөв илэрхийлчихдэг, сэргэлэн, яриа хөөрөөтэй хүүхдүүдэд хүмүүс шууд туслая гэсэн, харин нэг их уур бухимдал, гомдол болсон нөхдүүдийг бол тавласан, даапаалсан өнгө аястай коммент их үлдээсэн байгаа. Тийм болохоор гадаадад гарахыг хүсч буй залуучууд эндээс зөв сэтгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай монголоор орчуулбал “нүүрний буянтай, аман панаал сайтай, хөөрхөн ааштай, эвдрээгүй” байвал арай хялбар байхнээ гээд ойлгочих хэрэгтэй.
Эдгээр хүүхдүүд гэрээсээ анх гарч бие дааж сурч байгаа бөгөөд юм бүхэн хэцүү, хатуу байгаа гэдгийг сайн ойлгож байна. Гэхдээ Америкт очих, өөр амьдрал байдгийг үзэх, мөнгөний үнэ цэнийг ойлгох боломж олгосон дээрхи компаниудад баярлах хэрэгтэй. Мэдээж шинээр эхэлж байгаа тул алдсан зүйл тэдгээр компанид байгаа. Ямар нэг шүүлтүүргүйгээр хэт олон оюутан явуулсан, эрсдэлийг тооцоолоогүй, зохион байгуулалтын алдаа гаргасан гээд шүүмжилбэл хэлэх зүйлс олон байна. Цааш цаашдаа аль аль талдаа сургамжтай явдал болж улам чамбай ажиллах байх. Харин уг асуудалд хамааралгүй боловч ажиглаж байсан хүмүүсийн хувьд хүний амалсан бүрт итгэж, зөвхөн мөнгийг нь төлчихвөл болно гэдэг сэтгэлгээнээс салж, өөрөөс хамаарах зүйлсээ сайтар бэлтгэн, зорилготой, чамбай, няхуур, тэвчээртэй байвал боломж бол байдаг юм байна гэдгийг ойлгож авсан байх гэж найдаж байна.
Comments on: "Гадаадад сурах нь СУРГАМЖ" (6)
Za ingeed daraa daraagyn xuuxduuddee shavar bolj baigaa yum daa
http://sonin.mn/2010/07/23/%d1%8d%d1%80%d1%85-%d0%bd%d1%8c-%d0%b7%d3%a9%d1%80%d1%87%d0%b8%d0%b3%d0%b4%d1%81%d3%a9%d0%bd-%d0%be%d1%8e%d1%83%d1%82%d0%bd%d1%83%d1%83%d0%b4-%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%81%d1%8f-%d0%bd/
“Дараагийн хүүхдэд шавар болж байна” гэх юу гэсэн үг вэ? Энэ жил явсан хүүхдүүдийн 1/4 нь гэмт хэрэг хар тамхичид, бие үнэлэгчдийн үүр болсон хотод 15-20 цаг ажиллаж, хүнд хөдөлмөр эрхэлж, өлсөж цангаж, хүчирхийлэлд өртөж, зарим нь бүр сэтгэцийн эдгэшгүй эмгэгтэй болоод энд эмчилгээгүй гээд буцсан. Үнэндээ зарцуулсан мөнгө хөрөнгө, цаг хугацаа мөн бие сэтгэлийн болон эрүүл мэндийн хувьд бодоход энэ хөтөлбөр соелын солилцоо гэдэг зорилгоо биелуулж чадаагүй.
Иймээс энэ хөтөлбөрийг зөв гольдрилд нь оруулахгүй бол дараа жил дахиад л оюутнууд хохирох болно. Үүнийг хүн бүр ойлгоно. Гагцхүү оюутнуудыг хоосон амлалт өгч хуурч мэхэлсэн компаниуд л ашиг орлого олох зам нь хаагдах вий гэхээс “Дараагийн хүүхдүүдээ бодооч” гэж хашхичиж яваа.
Үнэндээ тэд хүүхдүүдийг бодсон гэж үү дээ????
i’m in u.r shoes.
From: http://gegeen.com/?p=6413
Хэл няад, Мөнгө нөү Незнайканууддаа
Нийтлэгч: http://gegeen.com gegeen@yahoo.com | 07/17/2009 | Уншсан: 85 | Имейлдэх Имейлдэх | Хэвлэх Хэвлэх
Za neg iimerhuu yum zuragdsan pyanz met baingiin yavagdaastaimaa. Yadahad oird buur ch ih shiruusch baina geech hooyo. Hel baihgui, mongo baihgui, gehdee Australia yum u America, Angli yavchih sanaatai, yadahad deerees ni tendee tanih hungui gejugaa, hehe. Yaj iijaagaad irchiheed baihiin muu zolignuud chini, tegcheed irseniihee id shidiig uzeh geheer nyad, yaanaa odoo. Mongoldoo ch boltugai Ajil hiih gedgees ni amsaj uzcheed daraa ni GADAADAD ajil olj hiine miine gej oorsdiigoo ood ni tat l daa. Hel bol buur MUST. Heneer yugaa yariulna gej bodood irchdiin baigaan zarim ni neeree, hehe. Ednuusiig olood unshchihaj baigaarai:
https://alimaa.wordpress.com/2009/07/18/xel-nyad-no-elch-tarvaga/
http://gegeen.wordpress.com/2009/07/11/answers-for-students/
http://gegeen.wordpress.com/2009/05/24/no-ielts-any-chance/
http://gegeen.wordpress.com/2009/05/19/no-english-no-australia/
http://gegeen.wordpress.com/2009/05/13/australian-english-course/
http://gegeen.wordpress.com/2009/05/12/australia-new-zealandiig-sonirhogchdod/
http://gegeen.wordpress.com/2007/09/18/3-english-in-australia-2/
http://gegeen.wordpress.com/2009/03/21/amjiltand-hureh-gal-ermelzel-ba-australia-uls-divaajin-mon-eseh/
Шинээр ирэгсэдийн Сэтгэгдэлүүдээс – http://gegeen.wordpress.com/2009/06/05/funny-story-of-new-comers/
Энд бас бодох л зүйлийг дурджээ.
Гэхдээ энэ бол оюутнуудыг зуны улиралд Америкт аваачиж ажиллах аялах боломж олгодог хэдхэн сарын соелын солилцооны хөтөлбөр болохоос биш олон жилээр суралцах, бас ажиллах гэсэн зорилготой бишээ.
Оюутнуудыг хэт буруушаасан байдлаар хандаж байгаад зарим нэг коммент өгье гэж бодлоо:
“Би Америкийг киногоор төсөөлж байсан” —үнэндээ Монголд төдийгүй бусад оронд Америкийн имижийг хамгийн ихээр бүрдүүлж байгаа зүйл бол кино шүү дээ. Очиж үзээгүй газрын тухай мэдээлэл авах хамгийн хялбар арга болчихоод байгаа. Мартин Лютер Кинг гэж мэдэхгүй атлаа Брюс Виллис, Анжелика Жолиг бол андахгүй. Тиймээс оюутнуудыг энд буруутгах аргагүй л болов уу?
“Kомпани биднийг ажилд оруулж өгөөгүй” –хөтөлбөрийн журам есоор оюутан заавал ажиллах естой. Монгол компаниуд ч тэр ажлыг хариуцна гэж оюутнуудаас мөнгийг нь аваад гэрээ байгуулаад бас ажлын санал өгсөн байгаа. Америкийн спонсор байгууллагаас ч тэрнийг нь баталж урилга ирүүлсэн байгаа. Харин тэр ажил нь хуурамч гэдгийг оюутнууд ирсэн хойноо л мэдсэн хэрэг. Ингэхээр энд оюутны буруу биш харин тэд Америкийн спонсор байгууллагын адил, Элчингийн ажилтны адилаар хууртагдсан.
“Xүн тосоогүй, шинээр ирсэн намайг харж үзээгүй” —Компаниудын амлаж байсан нэг зүйл бол очиход онгоцны буудал дээр тосож авна гээд бас утас өгсөнбайгаа. Харамсалтай нь олон оюутныг буухад нь тосоогүй, утсаар ярихаар авахгүй байсан гэж байгаа. “инээр ирсэн намайг харж үзээгүй” гэж харин огт сонсоогүй юм байна.
Бие даах, хүнтэй харилцах чадаврын хувьд бол манай монгол оюутнууд бусад 18-19 настнуудтайгаа ижил, харин ч зарим нь бүр илүү сайн чадвартай байсан гэдгийг тэмдэглмэмээр байна. Харин ингэж шүүмжилж байгаа та өөрөө 18 насандаа анх удаа хилийн дээс алхаж үзсэн бол ямар байх тухай бас бодоорой.
Алчуур, дэвсгэр гээд бол дийлэнх нь авчирсан байна лээ. Тэр бүү хэл цаасан салфетк, ариун цэврийн хэрэгсэл, саван оогоо ч 3 сар хэрэхлэхээр бодож авчирсан байхыг харсан.
Ингээд эцэст нь хэлэхэд энэ хөтөлбөрийн талаар сайтар ойлгоогүй байж оюутнуудыг хэт муучлах буруушаах хэрэггүй л болов уу? Тэд угаасаа маш их хохирсон, тэднийг хохироосон компаниуд сая $$$ доллар олж харин оюутнууд виз харлаад, сэтгэлийн хүнд дарамттай, өөртэй, эрүүл мэндийн асуудалтай болоод буцсан.
“Гэхдээ Америкт очих, өөр амьдрал байдгийг үзэх, мөнгөний үнэ цэнийг ойлгох боломж олгосон дээрхи компаниудад баярлах хэрэгтэй”.— Энэ өгүүлбэр компаниудын “виз чинь гарсан баярлах хэрэгтэй, боллоо юм биш үү” гэж оюутнуудыг загнаж байсантай маш их дүйцэж байна. Үнэндээ олон сайн оюутнуудын хувьд хуурамч ажлын саналтай ирээд тэрнээс болж виз нь харлаад дахин АНУ-д хэзээ ч ирж чадахааргүй болоод байна.
“Мэдээж шинээр эхэлж байгаа тул алдсан зүйл тэдгээр компанид байгаа.” –Хамгийн сонин нь энэ хөтөлбөрийг хамгийн олон жил буюy 4 дэх жилдээ явуулсан “Опен Ворлд” компани хамгийн их залилан хийж, хамгийн олон оюутны визийг цуцлуулсан байгаа юм даа….
Монголын олон шилдэг оюутнуудыг ирээдүйг хорлосон нь Монгол улсын хөгжлийг сааруулах нэг арга ч юм болов уу…..
Хүний эрхийн цогтой тэмцэгчид ингээд олширвол хууль эрх зүйг сахих, сахиулах үйл ажиллагаа дороо сайжрах юм байгаа юм ш дээ..
Капитал үсгийн цуглуулган нэртэй эрхэм та хэрэв анзаарсан бол би тэдгээр компанийг өмөөрөөгүй. Дараа дараагийн оюутнуудад санаа аваасай гэсэндээ жишээ болгон тэдгээр оюутнуудыг авсан байгаа. Дараагийн оюутнуудад шаврын хувьд дараа жил энэ хөтөлбөрт хамрагдаад виз нь гарах хүүхдүүдийн тоо 1000 хүрэхгүй гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй. Монголоос явах хүсэлтэй хүүхдүүдийн тоо буурах боловч АНУ-ын Элчин яам нь хяналтаа сайжруулснаар виз гарахгүй байх магадлал өндөрсөнө.Ямар ч тохиолдолд дараагийн оюутнууд соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж хумигдаж байгаа биз. Тэр хөтөлбөр зорилгоо биелүүлсэн эсэх, компани шукадаж үүргээ биелүүлээгүй гэдгийг хууль хяналтын байгууллага нь тогтоогоод өгнө биз. Монголд мөрдөгдөж буй хуулиар бол 250 мянган төгрөгөөр торгуулаад дуусах байх. Харин Америкийн хуулиар яадгийг би мэдэхгүй. Нэгэнт нийгмийн хөгжлөөрөө өнгөрсөн зууны 30-аад он хавьд яваа улсад амьдарч байгаа учраас иргэн өөрөөс хамаарах боломж, бололцоогоо эрсдэлийг тооцож, төлөвлөж, хүнд найдалгүй, өөртөө найдаж амьдрах хэрэгтэй гэдэг санааг залуу хүмүүст хүргэх гэж энэхүү постыг бичсэн.
PS: Би өөрөө 17 настайдаа кармаандаа 130 рубльтэй, 25 ширхэг үхрийн жигнэсэн махтай вагонд суугаад хаана байдгийг нь мэдэхгүй газар руу явж байлаа