Тэтгэлэг горилогсдод тусламж

Австрали Улсын санхүүгийн шинэ жил эхэлж, татвараа бодох, манайхны хувьд бол буцааж авах ажил эхэлж байна даа. Юуны төлөө хэд хоног татварын тооцоо бодлоо, өөрийнхийгөө ёстой хэмх хөнгөлөөд дор нь бодоод гаргаад ирнэ гэсэн чинь бас нилээд бичиг цаас, бэлтгэл хэрэгтэй юм байнаа. “Энэ баян улс миний мөнгөөр дутав гэж” гээд үзэж тарсан чинь яалт ч байхгүй төлөх юмнууд байнаа. Гэхдээ хөнгөлөлт эдлэх заалтууд нь учрыг нь ойлгочихвол боломжийн юм гээч хөөе. Монголд хэдэн онд ч билээ орон сууцны бил үү, оюутны төлбөрийн ч билүү хөнгөлөлт эдлэх гэж үнэн их явдал чирэгдэл болж, байсны хажууд ойлгомжтой, хялбар юм.

PAYG буюу pay as you go.
Withholding declaration

За энэ бол 2 долоо хоногт нэг удаа бодогдох цалингаас чинь шууд суутгаад авчихдаг татвар. Жилийн эцэст нийт дүнг бодсон хуудас тухайн санхүүгийн жил ажиллаж байсан (cash ажил хийж буй хүмүүст хамаарахгүй) бүх газраас таны гэрийн хаягаар ирдэг. Хэрэв хаягаа өөрчилсөн бол хуучин ажлын газрынхаа хүний нөөц, эсхүл санхүү рүү утасдахад таньд энэ баримтыг гаргаж өгөх ёстой.

Withholding declaration болохоор анх ажилд орохдоо татварын хөнгөлөлт эдлэх эсэх талаараа бөглөсөн маягт бөгөөд хэрэв үүнийг бөглөөд өгсөн бол татварын хөнгөлөлтийг цалин дээр чинь бодсон буюу чиний цалингийн $6000 хүртэлх хэсэгт татвар суутгаагүй чамд бүтэн өгсөн гэсэн үг. Гэхдээ давхар ажил хийж буй үед зөвхөн нэг ажил олгогчид энэ хүсэлтийг гаргаж болно.

Татвар

Тухайн санхүүгийн жилд олсон нийт орлого (цалин, хөлс, хувьцаны ногдол ашиг,банкны хүү г.м)

$6000 болон түүнээс бага бол татвар төлөхгүй.
$6001-$35000 бол $6000-аас илүү гарч буй нэг дойлуур тутамд 15 цент
$35001-$80000 бол $4350 дээр $35000 илүү гарч буй нэг дойлуур тутамд 30 цент г.м
Үүнээс өндөр орлоготой хүмүүс татварын нягтлангаар татвараа  бодуулсан нь ашигтай шүү.

Насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй хүүхдийн цалин хөлс нь $3001-ээс бага бол татвар тооцохгүй. Гэхдээ үүнээс их бол зарим нэг орлогыг их өндөр хувиар татварддаг юм байна билээ. (Амандаа алт, мөнгөн халбагыг зэрэгцүүлж зууж төрсөн амны хишигтэй гарууд байна шүү). Харин тухайн санхүүгийн жилд 18 хүрсэн хүүхдийн хувьд насанд хүрэхээс өмнөх саруудад ногдох хэмжээг хөнгөлнө.

Хөнгөлөлт

За энд ч олон төрлийн хөнгөлөлт байна. Манайханд хамааралтай байж магадгүй хөнгөлөлтүүдийг тайлбарлахыг хичээе.

Adjusted Fringe Benefit: Хэрэв таньд дараахийн аль нэг байгаа бол татвар тооцох орлогыг өөрчилж тооцдог.
1. Авгай, нөхөр (насанд хүрээгүй эсхүл оюутан хүүхэдгүй)
2. Хүүхэд асрагч
3. Гэрийн үйлчлэгч
4. Өөрийн болон хадам эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хамаатан садан
Гол санаа нь та өөрийн орлогоороо овоо хэдэн хүн тэжээж байгаа тул давхар давхар татвар ногдуулахгүй гэсэн үг.

Baby Bonus: 5 хүртэлх насны хүүхэдтэй хүмүүст хамааралтай бөгөөд энэ санхүүгийн жилээс эхлэн больсон. Гэхдээ өмнөх жилүүдийнхээ хөнгөлөлтийг 2014.06.30 хүртэл нэхэмжилж болно гэсэн шүү.

Medical expense: $1500 илүү гарсан эмчилгээний зардлын 20%-тай тэнцэх орлогод татварын хөнгөлөлт эдэлнэ. Эрүүл мэндийн хувийн даатгал, гадаадад эмчлүүлсэн зардал, эмчилгээтэй холбоотой байр, унааны зардал хамаарахгүй.

Education: Өөрийгөө боловсруулахад зориулж гаргасан зардал. Тухайн ажил, бизнесийг эрхлэхэд шаардлагатай, мэдлэг ур чадвар олж авах одоо эрхэлж буй ажлынхаа хүрээнд сургалтад хамрагдсан бол сургалтын төлбөрийн хэмжээгээр хөнгөлөлт эдэлнэ.

Superannuation: Сайн дурын шимтгэл төлсөн бол шимтгэлийн хэмжээгээр хөнгөлнө.
Гэхдээ энд насаараа амьдрахгүй гэж бодож байгаа бол сайн  дураараа шимтгэл төлөх дэмий. Эндээс явсаны дараа сүпэрээ  буцаахад чинь гадаадын иргэн гээд шууд 29% татвардаад хаядаг.  Яагаад гэвэл энэ улсаас бүр мөсөн гарсны дараа сүпэрээ авах эрх  үүсдэг. Үнэн бодлоготой байгаам шүү энэ “далайн дээрэмчид”

Work related expense-Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зардал
Home office-Байр. Гэрээсээ бизнес эрхэлдэг хүмүүст хамаарна. Цахилгааны төлбөр, офис тоног төхөөрөмжийн элэгдэл г.м.

Жишээлбэл: Би гэрээсээ интернэтээр бизнес эрхэлдэг байлаа гэж  бодвол интернэт, утас, цахилгааны төлбөрийн ногдох хэсэг,  принтер, компьютерийн элэгдэл, шинээр худалдан авсан ширээ,  сандал г.м зүйлсийг хамааруулж авч үзнэ. Мөн байрны түрээс, орон  сууцны зээл зарим тохиолдолд хамаарна.

Car expense-Унаа Өөрийн өмчилдөг, түрээсийн гэрээгээр эзэмшдэг машин хамаарна.

Ажилдаа заавал машинаар явахаас (машиндаа том овортой ажлын холбогдолтой багаж хэрэгсэл ачиж явах шаардлагатай, хэдийгээр гэрээсээ ажилладаг ч гэсэн ажлын шаардлагаар өөр газар очиж ажиллах шаардлагатай, таны ажлын байр тогтмол бус) бусад тохиолдолд энэ хөнгөлөлт бараг л боломжгүй юм байна. Гэхдээ яаж ийжаагаад авчихвал 4 янзын аргаар бодож болно.
1. Нийт 5000 км явсан гэж үзэж, км ногдох зардлаар тооцох
2. Машины нийт үнийн 12%-иар тооцох. Шинэ үнэтэй машинд илүү ашигтай.
3. 5000 илүү км явсан тохиолдолд нийт зардлын гуравны нэгээр тооцох
4. Дор хаяж нэг сарын хугацаанд ажлаар явсан км-ийг нь тооцсон тэмдэглэл (logbook) хөтөлж, үүндээ үндэслэн зардлаа нэхэмжлэх. Энэ тохиолдолд бензины зардал ордоггүй, бусад засвар үйлчилгээний зардлыг хамааруулж авч үздэг.

Манайхнаас бол деливери, барилгын засварчид, худалдаа, наймааны бизнес эрхлэгчид энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Давхар ажил хийдэг хүмүүс, эсхүл ажлынхаа шаардлагаар ажлаасаа хурал, цуглаан уулзалтад яваад буцаад ажил дээрээ очсон тохиолдолд мөн энэ зардлыг хөнгөлүүлнэ.

Жишээ: Би сургууль дээрээ очсоноо нөгөө кампус руу очиж хичээл  заах, ажлын шаардлагаар үйлчлүүлэгчийн байгаа газарт очих  г.м.  зардлаа хөнгөлүүлдэг.

Work related clothing Ажлын хувцас

Ажлын хувцас худалдан авсан, гэртээ болон хими цэвэрлэгээнд угаахтай холбоотой зардлууд хамаарна. Мөн  ажлаас олгосон ажлын хувцсаа автомат угаалга, хими цэвэрлэгээгээр  цэвэрлүүлсэн гээд хөнгөлөлт эдэлнэ.

Жишээ: Ихэнхи худалдагчийн ажил резинэн ултай, намхан өсгийтэй  хар өнгийн гутал өмсөхийг аюулгүй ажиллагааны улмаас шаарддаг  тул ийм гутал хоёр ээлжийнхийг худалдаж авсан зардлаа хасна.

За ерөнхийдөө нэг иймэрхүү. Хамгийн гол нь баримт материалаа тас хийтэл бүрдүүлэх хэрэгтэй.

Нябо хийж байгаагийнхаа хэргийг гаргаж, өөрийнхөө болон орчин тойрныхныхоо татварыг бодчихлоо. Манай ажлын хэд tax returnaa авахаараа тэгнэ ингэнэ гээд зад мөрөөдөцгөөж байсан чинь хуульч залуу “intaxification гэдэг нь татвараа буцаан авсны дараа энэ мөнгө болбасу уул шугамандаа чиний өөрийн мөнгө гэдгийг ойлгох хүртлээ сэтгэл хөөрөлд гүн автсан байдалтай байхыг хэлнэ” гэж тодорхойлсон ш дээ. 😉

Comments on: "Татвар төлөх нь яалт ч байхгүй ҮНЭН." (2)

  1. Suuliin heden mor uneheer ineelgej chadav. Thanks

  2. BILGUUN Batbayar said:

    intaxification гоё үг байна шд. Би бол бүр үхтлээ баярланоо.
    http://www.investopedia.com/terms/i/intaxification.asp

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: