Тэтгэлэг горилогсдод тусламж

Хорвоо нээрээ шударга биш, хуваарилалт үнээр шог байнаа. Семестрийн төгсгөл, санхүүгийн жилийн төгсгөл, дэлхийн аварга давхацсан хэд хоног чинь юу боловоо. Сэрүүлгээ 04.30AM-д тааруулж байгаад үзэж, өдөржингөө цалин, татвар, нийгмийн даатгалын тоо бодоод, зав чөлөөнд нь судалгааны төслөө батлуулах гээд хоногийн 24 цагийг сунгаж амьдарч, бүүр хамгийн эхнээс нь дэмжээд байхад даанч яав даа улбар шар, С витаминууд минь. Хөл бөмбөгийн бурхан тэнгэр даанч өршөөсөнгүй дээ.

Пол наймаалж Германчуудыг хожигдоно гэж төлөг буулгахад хүмүүс “суши хийвэл таарна” гэж их заналтайгаар комментэлж, бодитоор хожигдоход нь гадаа том дэлгэцээр үзэж байсан 350 мянган хөгжөөн дэмжигчид АНТИ-ОКТОБУС дууг дуулсан гээд хөгжилтэй зүйлс их байсан ч нээрээ Пол наймаалж од боллоо.

Италийн хэдэн эрдэмтэн энэ амьтныг судлаад сээр нуруугүй амьтад дотроос их ухаантай болох, мөн судалтай зурагт илүү их хариу урвал өгдөг, талаар бичсэн байсан. Хамгийн сүүлийн мэдээгээр амьтан тэжээгчид энэ амьтныг авч тэжээх нь дэлгэрч, энэ төрлийн бизнес ашиг орлого өндөртэй байгаа гэнэ шүү.

Ойрын үед чанга ярихгүй бол сонсохгүй байгаа хүмүүстэй таарвал бүү гайхаарай. Вувузеланы дуунд сонсгол нь муудсан товарищ гэсэн үг. Нээрээ тэр золиг нь зөгий дүнгэж байгаа юм шиг сонин дуутай, удаан сонсвол сонсгол бүү хэл мэдрэл муутгах эд байна билээ.

Манай хотын залуучууд мөрийцсөн чинь тааврын түрүүг авчихдаг байгаа. Би Голланд, Испани, Германи, Уругвай гэж таамаглагласан, эхний хоёр байраа сольчихоогүй бол ч 100 таах нь байна ш дээ. 8-ны нэгээс эхэлсэн таамаг бөгөөд Мексикууд Аргентиныг хожно гэсэн чинь буруу байсан. Муу хогнууд авилга авсан байхаа гэж хардахгүй юу.

Би хөл бөмбөгийг 1982 оны Мексикт болсон дэлхийн аваргаас эхлэн алдалгүй үзэж байна. Нээх гоё далайн ус долгилоод “Мехико Биенвенитто” гээд эхэлдэг байж билээ. Хэдийгээр социалист нийгмийн мандан бадралын үе байсан ч орос агаа нар хөл бөмбөг, хоккей, теннис гээд тэмцээнүүдийг сайн гаргадаг байсан шүү.

Спорт гэж яс, үндэс, хэл, соёл, шашин, хүйс харгалзахгүй ардчилсан эд. Тийм болохоор намхан нуруутай, онигор нүдтэй, ази царайтай эмэгтэй би явж усанд сэллээ. Яршиг төвөг.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: