Наадмын эргэн тойрны сонин сайхныг унших гэж нэт жоохон ухсан чинь юу вэ, хэн бэ, хэдэн он бэ айн?
Нэг. Бөх
Нөгөө муу хэдэн ээмэгтэйчүүдийг наадмын ногоон дэвжээ рүү оруулахгүй гэжээнэ. Тэрийг нь Наадмын хомис нь авч хэлэлцэжээнэ. Үнэн тасарсан юм ярих юмаа. Тэр бөх нь ч гэсэн дээ, таарсан таар шуудай. 32 градусын халуунд “урин тачаангуй” хувцас өмссөн сурвалжлагчийг барилдаж зогсохдоо нүдний булангаараа хардаг байна ш дээ, бүсгүйчүүдээ. Учраа бөхтэйгээ барилдаж байж, үндсэн ажлаа хийж байгаа мөртлөө хажуугаар байгаа хүмүүсийг ажиглаж харан анхаарал нь сарнидаг байх нь байна ш дээ энэ чэнь. Лавшруулан бодоод үзэхээр нэгэнт, давах унахаа өмнө нь тохирсон улсууд чинь юун барилдааны таакчиг стартээг байхав дээ, Худлаа, үнэн бие биенээ жоохон түшиж зогсож байгаад хажуугаар яваа сурвалжлагч, эсхүл үзэгчдийн дундаас таньдаг хүмүүс энэ тэрээ хайсан шиг зогсдог юм байна л даа. Миний дэвшүүлж буй санал: тэдний анхаарлыг сарниулахгүй тулд 9 хөлт цагаан тугны харуулд зогсож буй хүндэт харуулын өмсдөг Боролдой хүүгийнх шиг улаан цэмбэн тас битүү ёслолын хувцсыг шовгор оройтой төмөр малгайтай нь өмсвөл бөхчүүдийн ёс жаяганд сайхан таарчээнэ.
Хоёр. Морь
http://www.news.mn дээр “Жинкэн, ориг монгол морь айрагдлаа” гэж бахархалтайгаар гарчигласан хязаалан насны морьдын уралдааны дүн нийтлэгджээ. Морь хүртэл даяаршин эрлийзжиж байгаа энэ цаг үед давжаа биетэй, шөрмөс сайтай монгол морь айрагдаж байгаа нь бахархууштай юм байхаа даа. Миний санал: Бусад монгол мориноосоо түрүүлж ирсэн жинкэн, ориг монгол моринд олгох “Үндэсний бахархалт морь”, “Монгол удам угсаа, нэр төрөө хамгаалагч морь” ч юмуу цол тэмдэг шинээр бий болгон олгож байх.
Гурав. Сур харваа
Урианхай харваагаар эхэлжээ. Эмэгтэйчүүд харвах нь бас л номонд хазгай гэнээ. Харин хаа очиж, халх, буриад сурын харваа нь жэндэрийн тэгш байдлыг хангасан ардчилсан шинж илүү агуулсан юм байх. Миний санал: Урианхай харваанд нь сүүлийн үед манай улсад ихсээд байгаа sexual minority-ыг оролцуулах. Ганбууш аниа, өөр хэн хэн ч байдгийн. Монголд мөрдөгддөг хуулийн дагуу эдгээр иргэд эрэгтэй хүйсийн ангилалд ордог учраас болно ш дээ. Хэдэн хүүхнүүдийнхээ нэр төрийг хамгаалий л даа яадийн зус.
Эцэст нь хэлэхэд: Хошин шог гэж хэлэхэд арай ихдэхээр, эмгэнэл гэдэг рүү дөхөхөөр ийм холион бантанг хэн сэтгэж олдог байнаа. Хэрэвзээ соёл, уламжлалаа хадгалах гэж байгаа юм бол эрлийз моринуудаа больчих, найраа хийдгээ больчих, ардчилал, хөгжил дэвшил ярьж байгаа бол тэр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахаа больчихсон бай даа.
Comments on: "Хүмүүн төрөлхтөний дотроосоо, хөөрхий ихээр дарлагдсан…" (3)
“Их аваргын тэр их омогшсон ариун хөлсний дуслыг эх дэлхийнхээ газар шороонд амсуулж хүүгээ санасан газар эхийнхээ сэтгэлийг тайтгаруулаасай гэж хүлээх хүн олон байгаа шүү дээ”
Инкээл мэдрэл муутай юм яриад байхаар чинь маниусыг дорд үзэлгүй яахын бэ, сурвалжлагч гуай.
http://sport.news.mn/content/20152.shtml
Еоё, ойрхон бол очоод маажчих юмсан.
hehe, bas teriig olood unshchihdag? bi setgegdelee ilerhiilsen baigaa
Ингэнэ үү ?
http://biznetwork.mn/topic/show?id=17783&page=1
[…] дотроосоо, хөөрхий ихээр дарлагдсан …” гээд бичиж байсан. Би тийм улаан феминист хүн бол биш. Гэвч […]