Тэтгэлэг горилогсдод тусламж

Дунд сургууль төгсөж буй дүү нар маань амь амьдралаа шийдэх төгсөлтийн шалгалт өгөх гээд үнэн стресстэй байгаа үед шалгалт өгөхдөө баримтлах стратегийн талаар хэдэн зөвлөгөө өгье. . Зиак, шалгалтандаа бэлдээд чадах чинээгээрээ уншсан, ер нь иймэрхүү асуултад тэгж хариулна гэсэн чиглэлтэй болчихсон байгаа гэж найдаж байна. Түүнээс “харанхуй” ороод азаа үзнэ гэж буй хүмүүс цааш уншсаны хэрэггүй, хичээл номноосоо ганц зүйлс ч болсон цээжлэхийг хичээсэн нь дээр гэж хэлчихье. Шалгалтад ирэх материал яг таг тодорхойгүй тул бид энэ зүйлийг хянах боломжгүй. Аливаа хүн хянаж чадахгүй, тодорхойгүй зүйлийн өмнө ямагт стресст урдаг. Чухам яагаад ингэдэг талаар биологи талаас нь нуршилгүй прагматик талаас нь тайлбарлахыг хичээе. Нэгэнт тодорхойгүй байгаа зүйлийг хянах боломжгүй юм чинь яршиг гээд орхилгүй өөрөө хянаж болох үйл ажиллагаануудыг тодорхойлно.

1. Өмнөх шалгалтын материал: Өмнө ирж байсан шалгалтын материалыг үзэж нь үл мэдэгдэгчтэй тэгшитгэл бодохтой адил зүйл. Хэдийгээр квадрат тэгшитгэл олон хувилбартай байдаг ч боддог томъеог нь мэддэг бол 99%-ийг тэр мэдлэгээ ашиглаад бодчих боломжтой. Үүнтэй ижлээр өмнө ирсэн материалыг ажиллаж үзсэнээр тархай бутархай сэдвүүд биш, эрэмбэлсэн өгөгдлүүдтэй ажиллах боломж олдож буй сайн талтай.

2. Цаг хугацаа. Тодорхой хугацаанд шалгалтын асуултыг ажиллаж дуусах шаардлага нь хэдийгээр стрессийн нэг хүчин зүйл мөн боловч өмнөх шалгалтын материалыг хугацаа харж хийснээр чухал аль сэдэв дээр их хугацаа зарж байгаа, алинаас нь эхэлбэл хялбар г.м жижиг деталиудад суралцдаг. Англи хэлэндээ мундаг хүмүүс анх IELTS, TOEFL өгөхдөө цагтаа багтсангүй гэж ихэнхи тохиолдолд хэлдэг нь хэдийгээр мэдэж буй боловч шалгалтад бэлтгэх, ялангуяа цагийн менежмент хийж чаддаггүйтэй холбоотой. Ер нь аливаа шалгалтын өмнө дор хаяж хоёр гурван удаа цаг харж, дасгал ажиллах нь таны цаг хугацааг мэдрэх дотоод мэдрэмжийг сайжруулдаг юм.

3. Дассан орчин. Оросууд “даже родные стены поддерживают” буюу “дассан газрын даавуу зөөлөн” гэдэг хэллэг нь яг үүнийг хэлээд байгаа юм. Ерөнхийд нь авч үзвэл шалгалтын орчин ширээ, сандал гээд ижил мэт боловч хувь хүний түвшинд энэ нь өөр өөр юм. Ялангуяа орон зайн мэдрэмж өндөртэй хүмүүсийн хувьд энэ нь асуудал болох нь бий. Иймд шалгалтанд орохдоо өөрийн дадал, хэвшил болсон байрлал (бал харандаагаа баруун гар талдаа, эсхүл цаасныхаа зүүн талд гм ) мөн дуртай үзэг, бал г.м бичгийн хэрэгсэлээ шалгалтад авч орох зэргээр тухайн ширээний хувьд өөрийн хяналтыг тогтоох нь зүйтэй. Ингэснээр таны ил, далд ухамсарууд танил дотно зүйлээ “таньдаг” ба энэ нь стресс өдөөгчийн хүчийг сулруулдаг байна. (Биологийн маш нарийн процесс явагддаг тул тайлбарлахгүй орхив). Хэрэв боломжтой бол шалгалтын өмнө шалгалт авах байртай танилцах нь зүйтэй. Мөн шалгалтын өдөр дор хаяж 15 минутын өмнө байраа эзэлсэн байх г.м зүйлс байдаг. Шалгалтынхаа байртай танилцаж байна гээд бүтэн цагийн өмнө гүйгээд оччихов доо. Өмнө хэсэгт гарсан стрессийн түвшин бууралтын байдалд орох магадлал маш өндөр шүү. Хэрэв та бүхэн анзаарсан бол аливаа ярилцлагад 15 минутын өмнө ирэхийг санал болгодог нь тухайн хүн сэтгэл зүйн хувьд тухайн орчиндоо дасан зохицох хугацааг олгож буй явдал юм. Гэхдээ энэ үзүүлэлт хувь хүний онцлогоос бас хамаардаг гэдгийг анхаараарай. Манайхан нэг юм сонсохоороо тэрийгээ “цорын ганц туйлын үнэн” гэж итгэх нь элбэг тул миний өгч буй зөвлөгөөнүүд хүн бүрт таарахгүй шүү. (Далийх гэжээнэ. ККК)

Шалгалтанд оронгуутаа хэт стрессдсэнээсээ болоод юу ч санахаа больдог хүмүүс байдаг. Эсхүл шалгалтын өмнө гэдэс нь базлаад 00 өрөө рүү гүймээр болдог нь ч бий. Би өөрөө тэдний нэг учраас үүнийг их сайн мэдэж байгаа юм. Шалгалт эхэллээ. Асуултыг уншиж явтал огт мэдэхгүй нэг асуулт гарч ирэв. Цин, цин цин. Зүрх түргэн түргэн цохилж, амьсгаа дээрдээд нүдний өмнүүр шалгалтандаа унасан, шившиг болсон азгүй амьтны дүр зураг жирэлзэнэ. Тэгээд л “уржигдар Зизгээтэй чаталж байхаар энийг умших минь яав даа” гээд тархи толгойгоо нүдмээр болж ирнэ дээ.

ЗОГС. Тайвшир. ЯААААААААЖ????

Гүнзгий амьсгаа авч, 20 хүртэл тоолонгоо амьсгаагаа гарга. Өнгөрсөн зүйлийг нэгэнт засах боломжгүй тул одоо цаг дээрээ ажиллах хэрэгтэй. Иймд мэддэг асуултаасаа эхлэн хариулж эхэлнэ. Ерөнхийдөө шалгалтын асуулт нь хялбараас хүнд гэсэн схемээр бэлтгэгдсэн байдаг тул чадахаасаа эхлээд хийж эхэл. Ингэхээр чиний анхаарал төвлөрч ирдэг тул түрүүний огт санахгүй байсан зүйлээ санах магадлал өндөрсөнө. За тэгээд ерөөсөө огт мэдэхгүй зүйл байвал яах вэ? Ямар ч байсан хоосон орхиж болохгүй. Чадахаасаа чадахгүйг нь хүртэл үзэж тарах боловч үүнд хэт их ач холбогдол өгч, алтан цагаа зарах огт хэрэггүй. Хамгийн гол нь бүх асуултад ямар нэг хэмжээгээр хариулсан байх хэрэгтэй. Арга ядсан үед БИНГОДОХ аргыг хэрэглэ.

Миний үед тестийн шалгалт байдаггүй байсан бөгөөд энэ аргыг би нилээд сүүлд дүүгээсээ сурсан юм. Дүү маань шалгалтандаа бэлдэхгүй байж байснаа гайгүй дүн авчихаар нь гайхаад асуусан чинь “өө яахуу, мэддэгээ бөглөөд, мэддэггүйгээ бингоджихдогийн ш дээ” гэхээр нь бинго гэж юу юм гэсэн чинь “үзгээ тавьж байгаад эргүүлээд хошуу нь хаашаа харснаас хамаарч хариултыг дугуйлахыг хэлдэгийн” гэж авдаг юм даа. Энэ арга нь хэдийгээр инээдтэй боловч магадлалын онолоор 25% найдлагатай тул туршаад үзэх л хэрэгтэй. Хэрэв үүнээс өөр илүү найдвартай арга мэддэг бол хуваалцаарай хүмүүсээ.

Эцэст нь хэлэхэд шалгалтандаа бэлдсэн, чухам юун дээрээ алддагаа мэддэг хүн хүссэн дүнгээ авдаг. Монголчуудыг харж байхад болж өнгөрсөн болон болоогүй зүйлд санаагаа хэт зовоож стрессдэх нь их байдаг юм уу гэж ажигладаг. Хэдийгээр бид бурханы шашинтай гэдэг боловч Гандангийн хэдэн лам нараар шашнаа төсөөлөн шалгалтын өмнө давхиж очиж ном уншуулах, элс, рашаан шалгалтад авч орох гээд л хөөрхөн хөөрхөн үйлдэл хийх нь бий. Энэхүү зан үйлээс таны далд ухамсарт үлдэж буй “Би Ганданд ном уншуулсан юм чинь сайн дүн авна” гэдэг мессеж таныг шалгалтандаа амжилт гаргахад нөлөөлж буй бөгөөд “Яанаа, би олигтой уншаагүй юм чинь лав унах байхаа” эсхүл “за, би ч өнгөрсөн, угаасаа химидээ муу юм чинь химийн шалгалтад яагаад чиг сайн оноо авч чадахгүй” г.м зүйлсийг тархинаасаа бүр мөсөн арчиж чадвал та илүү их амжилт гаргана. Хүүхдүүдийн нийтлэг зуршил болох өмнө нь шалгалт өгсөн хүүхдээс асуудаг мэдчих санаатай асуудаг, нөгөөдүүл нь “ёоо, ёстой эймээр” гэсэн хариулт өгдөг нь таны шалгалтын стрессийг нэмэгдүүлдэг гэдгийг санаж иймэрхүү нөхдөөс гэрлийн хурдаар зугтаа. Тэгээд чиг тэрний мэдэхгүй юмыг чи мэдэж байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Дүгнэж хэлэхэд

ТАЙВШИР-БҮҮ ЯАР-ЭЕРЭГЭЭР БОД

Calm down-Slow down-Think positively.

Чи чадна, яагаад гэвэл чи шалгалтанд бүх талаараа БЭЛЭН.

Permalink: https://alimaa.wordpress.com/2010/03/31/шалгалтын-стресс/

Comments on: "Шалгалтын стресс ҮРГЭЛЖЛЭЛ" (5)

  1. urnaa said:

    Кк би одоо яг Тоэфл өгөх гэжийгаа аймар сандраал байна кк бүр хагас сайнд тог нь тасраад 7 хоног хойшилчоосой гэж хүртэл бодоод кк. Таны зөвөлгөөг дагаад үзнээ нээрээ бингодохдоо ер нь С хариултыг дугуйлбал илүү найдвартай байдаг гсн шүү кк тест зохиогчид ихэнх зөв хариугаа В,С хариулт дээр тавьдаг гсн.

  2. Alimaa said:

    Neeree tog n’ tasraad xoichilchix ch yum bil uu(:
    Gexdee ene n’ chinii stressiin tuvshing buur dood tsegt n’ avaachix xugatsaa ogox uchraas ene xagas saindaa baisan n’ deer.
    Noxdoo
    1. test zoxiogchid ene talaar sain medejaagaa uchraas zov xariult B, C xariult baidag gedgiig suuliin ued ix anzaarch testee xiij baigaa shuu.
    2. Dorvoos deesh udaa daraalsan neg xariult ix xovor. Ogt baixgui bish XOVOR

    • Gerle said:

      bi odoo 26nd IELTS uguh gj bg, yag l dr bichsn shg hisn chn yum shg hiigeegui ch yum shg, chadah ch yum shg chadahgui ch yum shg yumnuud olon bnaa, bas hamgiin gol reading n yasan ch tsagtaa amjihgui, amjuulaad yaaraad, sandraad hiiheer bugd buru bolchih yum. Suuldee hiij chadahgui bolohor, tanii helsenchlen geree tseverld, yumaa ugaagad guimeer sanagdaad, oiriin ved shalgaltaas bolood ih ajilsag bold bg. bas aidasiin tuvshingeere onoo avdag bol 9 avchih bolsn bh oo. Plz give me some avdice on how to take the exam successfully.

  3. santsai said:

    heeheheh za tgl C hariult l duguilii da

  4. Таны блогыг онгичиж байгаад аль дээр олж харснаа сая л нухацтай уншив. Ёстой нөгөө дариа нухна гэгчээр. Ёстой л үлдсэн цагтаа must do юмнуудаа жагсаагаад тэрийгээ харчаад орно доо. Нээрээ санаснаас бингодох нэг аргыг уншсанаа хуваалцвал шинжлэх ухаанч өнгө аястай, бас if гэх мэт үгтэй өгүүлбэр зөв байх боломжтой гэсэн. За амжилт хүсээрэй. Та бүгдэд ч гэсэн амжилт.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: