Тэтгэлэг горилогсдод тусламж

Гадаадад сурах, ажиллахад хамгийн эхний асуудал хэл байдаг. Тусламж хүсч буй ихэнхи хүмүүс хэлний оноо нь хүрэхгүй байгаа талаар гомдол тавих юм. Мөнг хэлний сайн курс асуусан хүмүүс мөн олон байнаа. Иимд өөрийн амьдарч буй мужид хэлний курсын судалгаа хийлээ. Мэдээж үнэ хөлс, сургалтын чанар, хүлээн зөвшөөрөгдсөн байдал г.м олон зүйлийг харж судалсны үндсэн дээр нэг сургуулийг их зүгээр юм байна гэж үзлээ. Ингээд та бүхэнд Австралийн хэлний сургуулийн Өмнөд Австрали дахь салбар сургуулийг танилцуулж байна.

SA English Language School of Australia www.elsa.sa.edu.au

Давуу талууд:

• Төлбөр дундаж (1 долоо хоногт 310 австрали $)

• Долоо хоногт 25 цаг буюу өдөрт 09-13 цаг хүртэл хичээллэнэ.

• Их сургуулийн бэлтгэл англи хэлний курсэд сурснаар заавал IELTS өгөлгүйгээр Өмнөд Австралийн Их сургуулиудад элсэн орох боломжтой (pathway)

• Мэргэжлийн англи хэлний шалгалтад бэлтгэх курс (мэргэжлийн хүрээнд англи хэлтэй болохоо нотолсон сертификаттай болох ба энэ нь ажиллах виз, болон байнгын оршин суугчийн виз, цагаачлал хүсэхэд оноо нэмдэг. Мөн хуульч, эмч, сувилагч, гагнуурчин, инженер г.м мэргэжлийг англиас өөр хэлтэй оронд эзэмшсэн хүмүүст хамаарна.)

• Англи хэлний багш нарт зориулсан Кембриджийн сургалт. Энэ нь хүүхдэд, ахлах сургууль, насанд хүрэгчдэд англи хэл заах эрхийг олгодог TESOL курс юм.

• Австрали айлд амьдрах, эрүүл мэндийн даатгал г.м Австралид амьдрахтай холбоотой бүх баримт бичгийг таны өмнөөс бүртгүүлж хийж өгдөг.

• 18-аас доош насны хүүхдүүдэд guardian буюу Австрали аав, ээж олж өгдөг, тэр айлдаа амьдрахаар зохион байгуулдаг.

• Дунд сургууль, ахлах сургуулийн суралцагчдад зориулсан англи хэлний тусгай хөтөлбөрөөс гадна дунд сургуулийн сурагчдын академик хичээлийг англиар заадаг тусгай хөтөлбөрийг Saint Alloys коллежтэй хамтран хэрэгжүүлснээр ахлах сургууль буюу 12 ангиа хэлний курсэд сурахын хажуугаар төгсөх боломжийг олгодог.

• Хотын төвд мөртлөө чимээ аниргүй түүхийн дурсгалтай байранд байрладаг. Central Market ruu 6 минут алхаад орчихоор тул тэнд үдийн цайгаараа хямд хоол идээд байх боломжтой.

• Хүүхдүүд болон томчуудад зориулсан сургалт явуулдаг байрнууд нь тусдаа. Биеийн тамирын заалтай, их тохь тухтай юм байна билээ.

• Хэсэг бүлэг хүмүүст зориулж стади тур, ерөнхий англи хэлний курс хичээллэдэг.

Намайг очиж танилцахад Хятадаас ирсэн уурхайн ажилчид гээд 8 хүн мэргэжлийн англи хэлний хичээлд сууж байсан. Одоогийн байдлаар лав уг сургуулийн урилгаар Хятадаас виз хүссэн хүмүүсийн виз нь 100 хувь гараад ирж сурдаг гэж ярьж байна билээ. Багш ажилчид нь ориг Австраличууд буюу жижиг хэлний курстэй ижил Австралийн иргэн со, хужаа, энэтхэг г.м гарал, үүсэлтэй хүмүүс ганц чиг байдаггүй юм байна. Мөн homestay-ны Австрали аав ээжүүдийг шалгаруулж, (цагдаагийн газрын тодорхойлолт, юу юу ч билээ бөөнд бичиг цаас нэхдэг юм байна билээ) тухайн оюутны үндэсний соёлынх нь талаар сургалт хийж байж гэрээ байгуулдаг. Гэрээ нь үнэн чамбай, бүүр долоо хоногт нэг удаа тухайн үндэсний хоолыг нь оюутанд хийж өгнө г.м. Зөвхөн байраа түрээслэж буй биш, яг л аав ээж шиг нь хандахаар, ихэнхидээ “ажилчин, тариачин анги” биш, чинээлэг дундаж буюу middle class сонгодог юм байна билээ. Нийгмийн анги, давхарга энд байдаг бөгөөд таны байр түрээслэгч, амьдарч буй айл ямархуу боловсролтой, ямар класс, аль дүүрэгт амьдардаг нь таны сурч, боловсроход чухал нөлөө үзүүлдэг. Өмнө баруунд сурч байсан хүмүүс энэ ялгааг их сайн мэдэрдэг гэж бодож байна.

Сул талууд: Сул тал гэхээр зүйл нэг их харсангүй. Өөрөө биечлэн очиж үзэж, мөн айлд амьдардаг нэг охины гэрт хүртэл очиж үзсэн болохоор бүрэн дүүрэн судалсан гэж бодож байна. Өдөрт эрт тардаг тул оройдоо цэвэрлэгээний ажил хийгээд байх боломжтой юм байна билээ. Өмнө дөрвөн ч сургуульд очоод үзсэн байсан тул харьцуулах зүйл байсан. Хажуугаар нь нийгэм, соёлын арга хэмжээ их зохиодог, өөрсдийгөө нэг их рекламдаад байдаггүй, ихэнхи хүмүүс нь бие биенээсээ мэдээлэл аваад сурдаг гэж байсан.

Энэ сургууль надад хамгийн их таалагдсан тул энэ мэдээллийг хүргэж байна. Ялангуяа IELTS-ийн оноо нь хүрэхгүй байгаа, үүнээсээ болоод offer letter сургуулиасаа авч чадахгүй байгаа, эсхүл богино хугацаанд хэлний курсэд сураад цааш шууд их сургуульд сурахыг хүсч буй ахлах сургууль, их сургуулийн оюутнууд, мэргэжлээрээ цагаачлахыг хүсч буй иргэдэд тун давгүй санагдсан. Нэг хятад охин анх уг сургуулиар дамжиж энд аав ээжтэй болоод, аав ээж нь одоо бүүр дүрдээ орчихсон тэр охины коллежийнх нь төлбөрийг төлдөг гэсэн. Үнэн панаал сайтай хужаа байгааз. Ход, ход. Тэгэхээр боломж бол байгаа л байхгүй юу. Миний дээр хэлсэн тэр middle class гээд байгаа нь ийм учиртай юм.

Comments on: "АНГЛИШ сурах нь" (23)

  1. manai Alimaa egch ch chambai hundee hehe uneheer heregtseetei zuil bichdegt tani bayarladag shuu. ta shuu duu n dandaa unshdag shu

  2. urnaa said:

    Үнэхээр хэрэгцээтэй бас их сэтгэлээсээ хийсэн бичлэг байна шүү маш их баярлалаа

  3. tumuruu said:

    ih goy goy ym bichdegee odoo yu bichih bol geed l zunduu huleedeg shuu. ym bicheegui baih ym bol hamgin suuld bichsen ymiig ni dahn dahin unshdag sh d he he amjilt husii Alimaa egchee.

  4. munkhjargal said:

    sn bnuu. bi ene helnii kurst suraltsah gesiin. tanitai yaaj holbogdoh ve

    • Bi application boglox zaavar bolon application-iig chamd maileer udaxgui yavuulna. Chi English yamar tuvshin be?

      • santsai said:

        hi Alimaa egchee nadaa bas application boglox zaavar bolon application-iig mail-r yavuulaach ,plz, thx

  5. bukee said:

    hi sain bainuu.bi ohintoigoo hamt USA IREED UDAAGUI BGAA L DAA OHIN MAANI END 2- DUGAAR ANGID SURDAG YUM.MINII OHIN ODOOGOOR SHINI HEL SURAH SHINI ORCHIND DASAH GEJ BID 2-T HETSUU L BNA HAMGIIN GOL NI HELNII BEREHSHEEL HEN HEND MAANI TULAGRAAD MINII HEL ANHAN SHATNIIH TEGEED OHINIIHOO BAGSHAAS IRSEN ZAHIAG CH SAIN OILGOHGUI BNA.YAJ ENGLISH HELIIG HURDAN SURAH ARGIIG ZAAJ UGCH TUS BOLOOCH MINII OHIN BID 2-T YAJ OHINOO SAIN SURGAJ UURIIGUU GAIGUI BOLGOH VE ZUVULGUU UGUUCH.

  6. Sainaa said:

    very informative medee bna shuu

  7. nandia said:

    sain uu, bi tanias nemj heden zuil lavlah gesen yum. bi nz zaluutaigaa hamt gadaadad suraltsah huseltei, tegeed ausrali bol hamgiin saihan sanagdaj bna, bi ene surguulitai yaj holbogdoj boloh ve? hen negeneer damjuulfh uu? esvel shuud surguuliin web site-r holbogdoh uu?

  8. Alimaa said:

    Unexeer zavgui baigaa tul oorsdoo web ruu n’ orood application-iig tataj avaad tegeed emaileer n’ yavuulchixaarai.Tegeed surguulias n’ mail xayagaar dugaar irne teriigee nadad yavuulchixval yasan iisen talaar asuugaad medeeleed baix bolomjtoi.

  9. eegii said:

    hi uneheer heregtei medeelel bn aa ene surguuliin web hayg ni ymar bsan be haygii ni helj us bolooch guij bn a thnx

  10. tsoomoo said:

    hi yag shugmaar yavii gvl yamar web site bolon ern yamar humuustei holboo barih yostoig heled uguuch

  11. Alimaa said:

    Web xuudas n’ ter deer neex ix tsenkerteed xaragdaxgui baina uu? Teruun deer mouse-aa avaachij tavij baigaad dar, tegexeer surguuliin web ruu orno.

  12. sainuu ene uneheer goe delgerengui medeelel bnaa bayrlalaa tulburuu ehleed zaaval 1 jileer ni tulj bj burtgej avah boluu esvel uliral uliralaar ni tulj boloh boluu ta ene talaar medeed ugch chadahuu guij bnaaaa🙂

  13. Alimaa said:

    Oyutny vizny xugatsaagaar mongoo tolno. 3 saryn kursed irj baigaa bol 3 sar, 6 sar bol 6 gm. End irsen xoinoo 10-aas doosh saryn oyutny vizyg sungana gesen oilgolt baixgui.

  14. sain bna uu? tanii bichsen bichleguud ih taalagdlaa.. ih heregtei zuils bichsen bna. bi odoo tugsuh kursiin oyutan ldaa. humuunlegiin uhaanii ih surguulid yapon helnii chigleleer surdag.. tgd surguulia tugsuud Australi yawah sanaatai bgaa yumaa.. tgd anh udaagaa gadagshaa yawah gj bgaa bolohoor medehgui zuil ih bh yumaa… tanias zuwulguu awah gsn yum… yahoo messengereer holbogdoj boloh bolow uu? herewee bolomjtoi bol Bobsap_ombok@yahoo.com hayagruu add hiigeerei… bolomjgui bol http://www.green-eye.tk deer comment uldeegeerei…tuslana gj naidaj bna…

  15. vova oyudari said:

    sain bna yy tanai yavuulj bui yil ajillagaa nadad mash ih taalagdlaa ilyy delgerengyi medeelel avahiig hysej bna bi 24 nastaiodoogoor syrgyylia togsood ajil hiigeegui baigaa

  16. Congrats on U.r over 30K visitors access…

  17. bayarlala.. setgel shingeej tsag gargaj bichsen medeelluud chn bidnii huvid belen hool l gesen gagtshuu us butaslagaad hiichuul … muruudluud bielne de

  18. Sain bnuu, Alimaa egchee mash heregtei medeelel oruulsand.
    Academic tuvshnii surgaltiinh ni urgeljleh hugatsaa yamr bdag be?
    3 sariin oyutnii visa avaad tsaash surhaaar yumuu ajillahaar sunguulj boloh uu?
    Mun avstrali aild amidrana gevel sard dundjaar yamr zardal garah be?

    Hariulj uch tuslaach.

    Good luck

  19. sain u? ene mash ih heregtei medeelel bnaaa bayrlalaa… bi odoogoor koread bgaa ch abstrald surah sonirholtoi bgaa yumaaa surguuliin talaar asuuj medeh zuil ih herbee bolomjtoi bol yahoo idgaa my mail hayruu yabuulj boloh uu? herbe tegbel ih bayrlanaa medehgui zuil bna bgaa yumaaa. dahin olon olon heregtei medeelel oruulj bgaarai bayrlalaa amjilt husiy

  20. сайн уу энэ сургалтын хаяг application зэргийг нь яаж олох вэ

    энэ хаяг руу өгөөч bbarsaikhan@yahoo.com

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: