Тэтгэлэг горилогсдод тусламж

‘Ene bichlegiig xiixed tusalsan duu Dulamsurendee gun talarxal ilerxiilye’. Bulgan gesen shoo.

Doorxi linken deer zurag xorogtei text n’ baigaa.

Asia%20University%20in%20Taiwan[1]

Тайван дахь Ази Их Сургууль
http://www.asia.edu.tw

Баигуулагдсан түүх
Шинэ эрин зуунтаи зэрэгцэн улс орны хөгжлийн чиг хандлага олон улсын чөлөөт хүдалдаа, бүсийн эдийн засаг болон технологийн өрсөлдөөн рүү чиглэн байгаа өнөө үед дэлхийн бүх улс үндэстнүүд эдийн засгийн танин мэдэхүй болон бүтээлч сэтгэлгээг дэмжхийн төлөө хүчин чармайлт гарган зүтгэж байна. Тайван улс ч гэсэн эдгээр улс үндэстнүүдийн адил хөгжиж буй орон билээ. 
 

 

Манай сургуулийг үндэслэн баигуулагч эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэн Професор Чанг-Хай-Цай хэлэхдээ тэрээр уг их сургуулийг байгуулсан явдал нь улс эх орон болон төрөлх нутагтаа оруулж баигаа оюуны томоохон хөрөнгө оруулалт хэмээн хэлсэн байна. Уг их сургуулийг баигуулах болсон гол зорилго нь олон улсад өрсөлдөхүйц мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Компьютэрийн шинжлэх ухаан, Менежмэнт болон Нийгмийн шинжлэх ухаан зэрэг талбаруудад тус тус бэлтгэн гаргах юм. Тус их сургууль нь Тайваны 3 дахь том хот болох Тайчуны Уфөнг дүүрэгт байдаг бөгөөд анх 2005 оны 8 сард  Тайваны боловсролын яамны батлалаар байгуулагдсан.

 

Ололт амжилтууд

Та манай ирээдүйн баклавр, магистр, шилжигч оюутан болон гадаад оюутны аль нь ч байдаг байсан манай сургуулийг сонирхон судалж байгаа явдалд сургуулийн захиргаа болон удирдах алба гүн талархал илэрхийлхийн дашрамд та бүхнийг Азийн Их Сургуульд ирж суралцан эрдэм мэдлэгээ дээшлүүлж, манай сургуулиас танд олгож буй бүхий л боломж бололцоог зөв ашиглан улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болон гараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ази Их Сургууль нь 2005 онд баигуулагдсан залуу сургууль боловч баигуулагдсан оноос хоиш  дор дурдсан олон шагналуудийг авч байсан.

 

2005 он- Шинэ залуу шилдгийн шилдэг их сургууль хэмээн Боловсролын Яамаар дугнэгдсэн

Тайваны Боловсролын Яамнаас шалгаруулдаг шилдэг заах арга зүйтэи их сургуулиар тодорсон

Тайваны бусад залуу сургуулиудын дундаас шилдэг багш Профессоруудтай их сургуулиар тодорсон

Эртний Грек болон Ромийн гоёмсог тансаг шийдлээр хийсэн сургуулийн хотхон

2008 он- Эрдмийн зэргийн програмууд нь Тайваны Боловсролын Яамаар шилдэг хэмээн дүгнэгдсэн

Салбар Коллежууд

Азийн Их Сургууль нь одоогийн байдлаар таван салбар коллежтэй бөгөөд баклаврийн зэргийн программууд нь хятад хэл дээр олгогддог бөгөөд мастерийн зэргийн программууд нь англи болон хятад хэл дээр олгогддог. Мөн тус сургууль нь тун удахгүй Asia Олон Улсын Коллежтэй болох гэж байгаа бөгөөд 2010 оны хизээлийн шинэ жилд 200 гаруй гадаад оюутан авхаар төлөвлөөд байна.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны коллеж

Компьютэрийн шинжлэх ухааны коллеж

Менежментийн коллеж 

Хүмүүнлэг болон Нийгмийн Шинжлэх Ухааны Коллеж

Дизайны Коллеж

Англи хэл дээрх Мастерийн программууд

Уг их сургууль нь бүх гадаад оюутнууддаа мастерийн программууд болох Эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдлага, компьютэрийн шинжлэх ухаан ба Мэдээлэлийн инженер, Бизнесийн Удирдлага болон Биотехнологи зэргийг англи хэл дээр олгодог. Тус сургуульд Энэтхэг, Индонез, Беларус, Перу, Боливи, Истони, Хонк Конг, Малайз, Сэйнт Луси болон Монголоос оюутнууд ирж суралцдаг.

 

Давхар мастерийн зэргийн програм

Тус сургуулийн хамтрагч их сургуулиуд болох University of Texas, Tulane University, Texas Tech University зэрэг нь мастерийн оюутнуудад нэг зэрэг хоёр мастерийн зэрэг олгох боломжийг олгодог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл оюутнууд мастерийн програмаа дуусгах үедээ нэгэн зэрэг хоёр мастерийн дипломтой төгсөх боломжтой.

 

 

 

 

Номын сан ( http://lib.asia.edu.tw/)

Тус сургуулийн номын сан нь нийт 7,123 кв.м газрыг эзэлдэг бөгөөд номын сан нь дотроо мултимедиа, кино театр, онлайн номын каталоги, англи болон хятад хэл дээрх мэргэжлийн болон мэргэжлийн бус олон сонирхолтой ном, сонин сэтгүүлтэй. Манай сургуулийн номын сан Даваа гаригаас Баасан гариг хүртэл өглөө 8 аас орой 10 хүртэл ажилдаг бөгөөд хагассайн өдөр 9.30 аас орой 5.30, харин бүтэн сайн өдөр 13.00-21.00 хүртэл ажилдаг.

Мөн баклаврын оюутнууд 2 долоо хоног тутамд 10 ном, мастерийн оюутнууд 20 ном нэг сарын турш  тус тус зээлээр авч болно.

Оюутны хотхон

Оюутны байр

Манай сургууль нийт 4 оюутны байртай бөгөөд өрөө тус бүр 4 ор, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, агааржуулагч систем, утас болон интэрнэт холболттой. Түүнчлэн,  зоосон мөнгөөр ажилдаг угаалгын машин, амралтын өрөө,  хувцас хатаагч, халуун хүйтэн ундны ус, зэрэг бусад шаардлагатай хэрэгслүүд бий.

Сургуулийн цайны газар

Цайны газар нэгдүгээр байрны доод давхарт байрладаг бөгөөд Тайваны үндэсний олон төрлийн хоол, зууш, ундаа бий. Нэг хоол ойролцоогоор US$2.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Оюутны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан хичээлээс гадуурх 70 клүб байдаг бөгөөд эдгээрээс оюутан сонгон хамрагдах боломжтой.

Спорт заал

Сургуулийн спорт зааланд сагс болон воллейбол, теннисны шийд, аэробекийн өрөө, бялдаржуулах өрөө  зэрэг олон хэрэгслүүд бий.

Манай сургуульд элсэн орох оюутнуудын анхаарах зүйлс

Элсэлтэнд шаардагдах материалууд

  1. 2 application forms (сүүлийн 3н сард авхуулсан 2 цээж зураг хавсаргах)
  2. Англи эсвэл хятад хэл дээр орчуулсан дипломны хуулбар. Хэрэв тухайн оюутан манай сургуульд сурах болзлыг ханган хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд дипломны 1 хувийг Улаанбаатар дахь (Урт Цагаан) Тайваны Төлөөлөгчийн Газраар баталгаажуулах шаардлагатай.
  3. Англи эсвэл Хятад хэл дээрх дүнгийн хуулбарийн 1 хувь (төгссөн сургуулиараа батлуулсан байх хэргтэй)
  4. Англи эсвэл хятад хэл дээрх Хувийн намтар
  5. Англи эсвэл хятад хэл дээрх study plan
  6. Багшийн тодорхойлолт (2 ш)
  7. Сүүлийн зургаан сард хүчинтэй эрүүл мэндийн үзлэгийн хуудас ( HIV хавсаргасан баих)
  8. Гадаад пасспортын хуулбар
  9. Англи хэлны шалгалтын оноо ( computer-based TOEFL 133 or above, Paper-based TOEFL 450 or above, Internet-based TOEFL 45 or above)

10.  Хэрэв тухайн оюутан хятад хэл дээр хичээлээ үзэх сонирхолтой байгаа тохиолдолд хятад хэлний шалгалтын оноотой байх хэрэгтэй.

11.  Банк болон Тайваны Төлөөлөгчийн газраар баталгаажуулагдсан банкны тодорхойлолт ( наад зах нь 7500 ам доллар)

12.  Application fee US$10

Сургалтын төлбөр болон тэтгэлэг

Нэг семестэрийн сургалтын төлбөр ойролцоогоор US$1,500-US$1,794 хэлбэлзэлтэй

Тус сургууль нь гадаад оюутнууддаа 2 төрлийн тэтгэлгийг санал болгодог. ( Тайваны засгийн газрын тэтгэлэг http://english.moe.gov.tw болон Ази Их сургуулийн тэтгэлэг).

Тэтгэлгийн ангилал                Мастер2                Доктор3                Солилцооны оюутан4
Full scholarship5,6                    US$12,150                US$18,220                      US$2,170
Tuition scholarship6                US$7,000                 US$10,550                       US$1,760
Dormitory fee waiver              US$1,660                 US$2,490                         US$415
Assistantship                           US$3,450                 US$5,180                             N/A

 

2 Мастерийн оюутнууд уг тэтгэлэгт 2 жилийн туршид хамрагдах боломжтой. Хэрэв түрүү семестерийн дундаж дүн 80 аас доош бол тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжгүй болдог

3 Докторын оюутнууд уг тэтгэлэгт 3 жилийн туршид хамрагдах боломжтой. Хэрэв түрүү семестерийн дундаж дүн 80 аас доош бол тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжгүй болдог

4 Зөвхөн нэг семестэрийн солилцооны програм

5 Full scholarship-т сургалтын тэтгэлэг, оюутны байрны төлбөр болон сар бүрийн стипэнд болох 150 ам доллар багтана.

Comments on: "Introducing Asia University in Taiwan" (10)

  1. Сонирхолтой мэдээлэл өгсөнд маш их баярлалаа.Нэг зүйл лавлах гэсэн юмаа.Баклаврын оюутнууд тэтгэлэгт хамрагдах бололцоо хэр байдаг вэ?энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм.in private.

  2. hi heregtei medeelel bna bayarlalaa neg yum asuuh gesen yumaa baklavart yamar yamar material shaarddag bol bas tetgeleg n her bdag bol

  3. Тулгаа said:

    Гоё мэдээлэл бн аа, гэхдээ тэнд computer based TOEFL.n onoo ni 133 gej bhiin, уул нь дээд оноо 120 бдаг санагдахын, би андуураад бн уу%

  4. jagaana said:

    ene surguulid chini tv bolon kino cameramen-ii mergejileer master bga bolow uu

  5. full scholarship iinh ni shaardlaga yu bdag yum boloo
    ene talaar medeelel uguuch

  6. Munkhjin said:

    alimaa egchee tanias yaraltai asuuh yum bn Ndd mash ih heregtei bn tanitai yj holbogdoh ve?

  7. tumee said:

    Баклаврын оюутнууд англи хэл дээр сурах боломж байна уу

  8. bakalavriin oyutnuud zovhon hyatad hel deer shu, bi tend master hamgaalsan hun baina.

  9. gerel said:

    Hi. tetgelgeer suraltsahiig sonirhog baigaa hun zaawal 7500$-iin banknii batalgaa gargah yostoi yu. banknii batalgaa yavuulahgui baij boldoggui yumuu

  10. tamir said:

    hi sain bnuu ilvv medeelel haanas awhuu bas taiwand helnii kurs ni bdag yum bolwuu?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: