Тэтгэлэг горилогсдод тусламж

Гэртээ харьж гэдсээ гартал бууз идэж байгаад ирэв. Эхний үед хүйтэн, утаатай гээд хэцүү байсан боловч сарын дотор гялс дасан зохицоод, дасан зохицох ч юу байхав хуучин хэрэглэж байсан амьд үлдэх инстинктээ зад ажиллуулаад сайхан амарч байгаад ирлээ. Ёстой “үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрнэ” гэдэг болох шив дээ.

Дандаа л муу, муухай гээд байлтгүй Монголд сайн сайхан зүйл байнаа.

1. “Битгий айгаарай, эгчээ”

Өвөл эрт харанхуйлдагийг хэлэх үү, миний харанхуйгаас айдаг фобитойг хэлэх үү. Эхлээд чиг нар жаргахтай зэрэгцээд л гэр рүүгээ харайдаг байсан хүн чинь сүүлдээ орой үдшээр гарах нь ихсэв. Ихэнхи танил, найз нөхөд маань орой үдшээр уулзах завтай тул амарч байгаа би чинь тэднийхээ ажилд нь тааруулж харанхуйтай зэрэгцээд л гэрээсээ гараад давхидаг боллоо. Үндэсний хоолны Номадсаас аваад Шангри-Лагийн 17 давхарт хүртэл хооллов. Үйлчилгээ сайжирчээ. Ямарч байсан бүлээн хоол өмнө авчирч шидчихээд ширэв татаад гүйдэг охид, хөвгүүд байхгүй болж, нүүрэндээ эгдүүтэй хөөрхөн инээмсэглэл гэрэлтүүлсэн залуучууд үйлчилж байгаа нь их баярлуулав. Хүмүүс эрүүл хүнсийг эрхэмлэдэг болсон нь бас нэг сайн, гоё сайхан коктэйль уудаг болсон нь бүүр сайхан зүйл байв.

Орой 10 цагийн үед гэртээ орох гэж явтал өмнөөс нэг залуу тас урдаас чиглээд айсуй. Эргэн тойрон нэг ч хүн алга. Цин цин цин цин. Бие хурааж, зүрхний цохилт түргэссэн надад зөрж өнгөрсөн залуугийн хэлсэн үг: “БИТГИЙ АЙГААРАЙ, ЭГЧЭЭ”. Орой үдшээр явахаас үнхэлцэгээ хагартал айдаг надад сайхан үг хэлсэн тэр залууд үнэхээр баярлаж, хэдэн өдөртөө л жаргалтай явлаа.

2. Залуучууд идэвхитэй

Англиш клубыг удирдан явуулж буй Гэгээний залуучууд үнэхээр идэвхитэй, санаачлагатай, манлайлагчид юм. Зөвхөн өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн тийм их ажлыг нугалж байгаа эдгээр залуучуудаар маш их бахархав. Үүнээс дутахгүй клубын цугларалтад ирсэн залуучуудын тоо бүсгүйчүүдийн тооноос давж байгааг хараад баярласан гэж. Юм л бол эрчүүд боловсролгүй, соёлгүй, хөшүүн, хойрго гээд шүүмжлээд байдаг. Үүнийг нь батлах мэт их сургуулийн танхим, элдэв төрлийн курсэд суралцагчдын дийлэнхи олонхи нь охид бүсгүйчүүд байдаг нийтлэг дүр зургийг эвдэж чадсан явдалд клубын гишүүд болон Гэгээний залуучууддаа талархал илэрхийлээд reference letter бичиж өгөхөө амлая. Асуулт тавьсан хүмүүсийн ихэнхи нь залуучууд байж, үнэхээр сайхан англи хэлээр чөлөөтэй ярьж, бодол санаагаа илэрхийлж байсанд БАЯРЛАЛАА. Та нар чадна.

3. Эдийн засгийн хямрал

Хямрал болж байгааг бодит амьдрал дээр нотолсон зүйл бол цагаан сараар ээжид минь цуглардаг мөнгө байлаа. Өмнө жилүүдэд 250 мянган төгрөг өлхөн цугладаг байсан бол энэ жил хамгийн дээд тал нь 10 мянган төгрөгтэй золгож, мөнгөний хэмжээ бараг хоёр дахин буужээ. Барилгын компаниуд байраа зарах гэж янз бүрийн реклам ТВ-ээр цацах нь их байв. Дэлгүүр, ресторан ажиллуулдаг найз нөхдийн ярианаас орлого буурсан болохыг, үүнийг нотлох мэт тогооч, худалдагч авна гэсэн зарын тоо эрс буурсныг ажиглав. Миний дүү мэргэжлийн тогооч ч мөн адил гэртээ ажилгүй сууж байна. ЗАР: Коллеж төгссөн эрэгтэй тогооч ажил хайж байна.

Гэхдээ л үнэтэй ресторан, пабууд пиг байдаг хэвээрээ. Энэ талаар асуухад “Авилгачид хямралд өрттөггүй юм” гэж Австралид сургууль төгсөөд Монголдоо дарга хийж байгаа залуу хэлэв.

4. Телевиз

Үндэсний, Боловсрол ТВ-үүдийн хөтөлбөрийн бодлого, нэвтрүүлгийн чанар маш их таалагдлаа. Өдөр бүр 3.30-аас Боловсрол ТВ-ээр хятад хэлний хичээл үзэж, оройд нь “Миний дуртай кино”-оор дэлхийн шилдэг гоё гоё кино үзэв. Цаг агаарын мэдээг 5 хоногоор гаргадаг болсон нь маш их дэвшил. Өмнө ингэж гардаг байсан гэж хэд хэдэн хүн хэлсэн боловч экселдээд дөрвөлжин хайрцагт хийчихсэн нэг л сонин харагддаг байсан нь болиод нэг нэгээр нь тогтуун сайхнаар үзүүлдэг болсон болохоор надад тэгж санагдсан ч байж магадгүй юм. Аль ч ТВ дэлгэцээ бүрэн дүүрэн ашиглаж, доогуур гүйдэг зар бол ёстой залхтал явж байна лээ.

Гүйдэг зар гэснээс чат ажиллуулдаг телевизийн талаар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Оросын ТВ-ийн шөнийн кино гартал хийх юм олдохгүй учир суваг сольж элдэв зүйл үзэж яваад ихэнхи ТВ чат гэдэг зүйл ажиллуулдаг, тэр нь орлогын нэг эх үүсвэр нь болохыг олж тогтоов. Бүтэн хоёр долоо хоног ТВ 8-ийн чатыг 11.30-аас 01.30 минутын хооронд үзэж, гарч буй зарын утга агуулгад нь судалгаа хийхэд иймэрхүү дүн гарч байх юм.

Эмэгтэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 26%
Эрэгтэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах-  56%
Гэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах-   11%
Бусад: (зарна, дуу захиалга, үйлчилгээ г.м)-  7%

Хамгийн сонирхолтой нь санхүүгийн дэмжлэггүй танилцах хүмүүс нь 13-16 насныхан (шөнийн 12 цагт), гэй залуучууд 18-21 насныхан, цэвэр дуу захиалж буй хүмүүс 4% байлаа. Бас зарим дугаарууд өдөр бүр гарч байсныг хэлэх хэрэгтэй. Үүнд: 21 настай махлаг хөөрхөн охин, 25 настай 180 өндөр залуу г.м.

Гэй залуучуудын хувьд судлаад байсан чинь MSM буюу ‘a man having sex with a man’ гэдэг тренд Монголд ч биш дэлхий дахинд ихэд “мод” болж байгаа юм байхаа. Эдгээр залуус нь бэлгийн чиг хандлага нь тодорхой бус өөрөөр хэлбэл байгалиасаа homo-, hetero-, bisexual аль нь ч биш зүгээр л юу байдгийг нь сонирхож үзэж байгаа хүмүүс гэх юмуу даа. (Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгэл судлаачаас иш татав)

Зарж борлуулж буй эд барааны дунд Гарнет гэдэг зүйл их байхаар нь асуусан чинь пүүз гэнээ. Би болохоор хагас үнэт чулуу гэж бодоод л нэг юманд сайн болоод л их эрэлттэй байна гэж бодоод байсан чинь модны пүүз, 15-21 насныхны гангараа байдаг байгаа. Хоцрогдсон надад энэ бүхнийг найзын маань 15-тай хүү тайлбарлаж өгөв. Гэхдээ тэр өөрөө улаан, хартай Жордан өмсдөг юм байна лээ шүү.

Uniconvertor from  http://www.badral.net

Comments on: "Хөгжиж байнаа бид." (6)

  1. Монголдоо ирж амраад, үнэтэй зөвлөгөөгөө харамгүй өгсөн Алимаа эгчдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье! Баярлалаа!

  2. Bitgii aigaarai, egchee! xaxa Hugjiltei bailaa. Tv chatiin sudalgaag yaaj gargasan be?

  3. Alimaa said:

    Shuud toolood toolood yavtsan. Tegjaagaad niit dungees n’ xuvilaad avsan. Eregteichuud yavuulj bui zar n’ ix baisan boloxoor minii sonirxliig ix tatsan yum. Yagaad gevel bie unelegch gedeg angilald dandaa xuuxnuud xamaardag gedeg eronxii oilgolt baidag boloxoor ene odoo yadag shine yum garaad irev geed uxaj tonxox dur xodlood. Tegeed eronxii aguulga n’ neg iimerxuu yum baina gej togtoogood TViinxee omno toolood l suugaad baisan.Tegeed yagaad gedeg asuudliig taviad jooxon gunzgiiruulsen yum. Bur gunzgii dung n’ uzvel xuuchin tsoon buleg xumuusiin xoorond baisan sociology-iin xariltsaa buur xogjil devshliinxee zamd orchixson yum uu gej ajiglagdsan shoo.

  4. […] үйлчилгээ нэг үеэ бодвол сайжирч байна. Ямар ч байсан дуудуулж дуудуулж байж нэг ирчээд, […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: