Тэтгэлэг горилогсдод тусламж

Хүмүүст тус хүргэх санаатай мэддэг чаддаг юмаа бичээд байсан чинь ерөнхийдөө ажиглагдаж байгаа нэг зүйл байна.

 Сурах хүсэл их байгаа боловч хаанаас яаж мэдээллээ олж авах, тэр олж авсан мэдээллээсээ оюун дүгнэлт хийж, өөрт ашигтай хувилбарыг сонгох чадвар үнэн муу байна. Өмнө нь арван хуруугаа эцтэл бичсэн асуудлаар яахуу, ийхүү гээд байх юм. Бас болоогүй, надаас биечлэн зөвлөгөө авах сонирхол их байна. Уг нь мэддэг юмаа нийтэд хүртээлтэйгээр, аль болохоор хялбараар тайлбарлаад бичээл вайна, бичээл вайна. Бүүр болохгүй болохоор нь Монгол руу нисч очоод үнэгүй лекц уншаал вайна, уншаал вайна. Нэмэр алгаа. Яамаар ч юм дээ.

 Өөрөө сурдаг, дээр нь ажил хийдэг, бас хажуугаар нь монголд байгаа ажлаа хийнэ, цаг минуттай уралдаж, галзуу хүн шиг явдаг хүнд нээрээ бас их зовлонтой байна. Ааш муутайдаа ингэж байна гэж битгий бодоорой, аль аль талдаа хүндрэл учруулахгүйгээр харилцан туслалцвал хэн хэндээ хялбар байхсан. Тийм болохоор үүнээс хойш, түүнээс цааш дараахи төрлийн асуултад хариулахгүй гэдгийг анхааруулья.

1. Яаж тэтгэлэг авах вэ, тэтгэлэг авахын тулд би юу хийх ёстой вэ?.
 Энэ талаар би болон бусад хүмүүс маш их бичсэн, бүүр болохгүй бол  УБ-т боловсролын мэдээллийн төвөөс, Отгонбатын ном гээд  материалууд олдоно доо. Мэдээлэл хаанаас олж авахаа, яахаа  мэдэхгүй байж яаж тэтгэлгээр бас дээр нь магистрт сурна гэж бодож  байгаа юм бол.

2. Би одоо, оюутан/сурагч, төгсөнгүүтээ, тэтгэлгээр шууд үргэлжлүүлэн сурах сонирхолтой.
 Улс эх орондоо ажиллаж сурсан мэдсэнээ гаргаагүй хүнийг аль нэг  орны Засгийн газар, олон улсын байгууллага, сан тэтгэлгээр сургана  гэж санасны гарз. Тэгээд чиг мэргэжлийн ур чадвар гэдэг зүйлийг  зөвхөн ажлын туршлагаар олж авдаг болохоос гадаад, дотоодын  баахан диплом цуглуулснаар чинь чиний мэдлэг, ур чадварыг үнэлнэ  гэвэл ёстой өрөөсгөл ойлголт.

3. Би нээх сайн сурдаггүй, жирийн хүүхэд.
 Тэтгэлгийг улаан онц биш юмаа гэхэд ядаж жигд сайн суралцсан,  нийгмийн маш их идэвхитэй, зорилготой хүүхдүүд хүртэх магадлал  өндөр байдаг. Түүнээс баахан дунд сурчихаад, дээр нь нэг ажил  хийсэн болоод бүтээсэн зүйлгүй, цалингаа аваад “жирийн иргэн”  царайлж яваа хүмүүст тэтгэлэг олдоноо гэж байхгүй. Ядаж тэр олон  дундаас ялгарах нэг чадвартай байж, тэр чадвар чинь тухайн  тэтгэлгийн зорилгыг хангаж байж хүний мөнгөөр сурна.

4. Ямар мэргэжлээр ямар сургуульд сурвал зүгээр вэ?.
 Би мэдэхгүй. Юу хүсч, юунд тэмүүлж байгаагаа чи өөрөө мэдэхгүй  байхад 3 өгүүлбэртэй мэйл уншиж байгаа би яаж мэдэх вэ. Ямар  мэргэжлээр тэтгэлэг олдох магадлал өндөр вэ гээд бичсэн байгаа даа.

 Тэтгэлэг хүртэнэ гэдэг нь удаан жилийн шаргуу хөдөлмөр. Түүнээс хэрэв ингэвэл чамд яаг өгчихнө гэсэн бэлэн жор байдаггүй тул миний хэлээд байгаа зүйлс нь та нарыг тэтгэлэг хүртэхүйц хувь хүн болоход чинь туслах зорилготой өөрийн туршлага дээр үндэслэн бас нилээд их зүйл уншиж, судалж, харьцуулж, шинжилж байж хийж байгаа сайн дурын ажил.

 Энэ эгч ийм ааш муутайн байж яаж тэтгэлэг аваад байдаг байнаа гэж бодож байгаа байх. Гэтэл би хэдийгээр зарим хүмүүсийн дүгнэж байгаагаар шимнусын амилсан дүр мөн боловч хажуугаар нь энэ мэт бөөн дурын, нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил их хийдэг учраас л надад гадаад орны засгийн газрууд хайртай байдаг

Comments on: "Завтай хүн" (12)

  1. hehehe Alimaa egchiin uur uneheer hurchee. neeren l medeejiin yum bicheed baihad blog-s n uhaad olchihoos zalhuurdag ch yumuu medehgui baigaa hun ooroo scholarship bodood ch nemerguide. Gehdee Alimaa egchee ta iim asuultand dahij hariulahgui gedeg chin yostoi saihan hariultuud bolson bainashdee hehe za amjilt husie

    • yu ve, odortoo 70 orchim yag ijil asuult bainga orj irnee. yalanguya blogoor 10 huruunii ondor ulaistal angli hel yaj surah ve, bi yaj sursan be gee l bichinguut yag door ni yaj surah ve gesen asuultuud boondono sh dee. yaj iigeed l hicheevel l surna sh dee, hehe. tegeed chig yag nadtai av adil, iv ijil zamaar yavj anglish surna gej yu baisiin, kkk.

      bas australia ruu yaj garah ve? gesen asuult bol buur amitadiin amnii unshlaga. yaj meddiin, shal tanihgui huniig mongoteimuu, helteimuu, yund temuulj yah gej yavah geed baigaan, bi baitugai chotgor ch medq, amindaa l ahiulaad jaahan asuunguut oorsdoo hariulahaas zalhuurna gej jigteihen kkk.

      yag neg ni neg yum dundiin chataar asuunguut buur iv ijilhen asuult dahiad l dooroos ni nemegdej orj irne, umnu ni asuugaad suujiisan nohor hurtel bi asuutsaan bitgii dahij naaduuldaa hariulaad bai geed uurlatsan ch guij yavah shig hahahaha….

  2. www.gegeen.net gegeen@yahoo.com said:

    Frequently Asked Question gesen bulan nemeed ogchihiimuu.

    eniig haraa: za, ene asuultuud bol buuuuuur odor bolgon, dahin davtan baingiin asuugddag, uigagui ch hariulagddag heden zuilsiin jishee baina.

    http://gegeen.wordpress.com/2009/07/29/faq-australiad-surangaa-ajillah/

  3. sainuu alimaa egchee,
    Neg zuiliig chuhalchlan asuuh gesen yuma. ta bolomj bval haruilj uguuch.
    Bi odiig boltol Ger Bulee araasaa avch boloh scholarship haigaad bgaa yumaa. Bi huviin baiguullagad ajildag bolohoor nadad arai tohiroh ni Australian development scholarship yum bn gej uzej bgain. harin no family members accompanying gechihsen bn. teheer nadad no chance for ausie scholarship gesn ug uu? (ooroo olood medehgui yu gej zagnahguigeer zovlood uguurei, please)

  4. a reunion airfare entitlement for reunion travel is available to Students who commence their scholarship in 2009 and have no family members accompanying them

    gej bn l daa, tegeed l ger bulee avch yavahgui shuuuu geed bn l gej oisiishde eniig.

  5. bilguun said:

    hi alimaa egchee
    Bi Endeavouriin VET-n scholarshipaar huutsu;duj materialaa burduulj bgaa yumaa tegeed 3 referee heregtei gej bn. neg n ajlaasaa neg n surguuliasaa neg n niigmiin idevhiin referee genee hamgiin suuld bi gegeenchuudiin 9 sard hiisen tsuglaand oroltsson. Bulganmaa egch bidend zuvulguu ugsun tegeed yarian dundaa niigmiin idevhiin referee ih chuhal gesen ter todorhoiloltiig gegeenees avah bolomjtoi yu gj asuuh gesen yumaa. ta ene talaar heleed uguggch
    bayarlalaa
    Bilgunzul

  6. hi bi eh barigch ih emch mergejiltei mgl-doo ajil hiij bgaa AUS-ruu mergejleeree ochij ajilah bolomj bdag uu? PR awahgvigeer bsan ch bolno surahaar ochiy geheer undur tulburtei yumaa tegeed uuriinhuu mergejleer ochij ajil hiimeer bna ta medeelel bwal tuslaach?

  7. baagii said:

    Yasan ch hetsuu yumbedee neeree l bainga asuugad hariulad bhad yu ch oilgohgui bhaar hetsuu l bdag bailgui

  8. Unen unen said:

    Gui ee mun dunguj heleel duusahad n dahiad asuusan bnashdee kkkkkkkkkkkkkkkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: