Томуунаас урьдчилан сэргийлэх нь
Манайхан томуу, ханиад гарангуут л маск зүүгээд давхих юм. Гэтэл тэр томууны вирус ялангуяа манайх шиг хуурай, хүйтэн агаарт 5 секундээс илүү амьдрах чадваргүй. Харин хатуу гадарга дээр 2 өдөр хүртэл амьдрах чадвартай байдаг тул ариутгал сайн хийх хэрэгтэй байна. Ахуйн угаалгын бодис вирусыг үхүүлэх чадвартайД ээр нь ханиаж найтаахдаа гараараа амаа дарах бус нусны алчуур, бүүр болохгүй бол ханцуй руугаа найтаамаар байх юм. Томууны вирус бохир гаран дээр 30 мин, хувцас, амны цаасан дээр 12 цаг хүртэл амьдардаг. За тэгээд гараа дор хаяж 20 сек зөв угааж байж тэр муухай вирусүүдээс сална.
Манайхан шинээр юм бодож олох ёрөөсөө хэрэггүй, интернэтээр дүүрэн сайхан сайхан ухуулга, сурталчилгаа байж байхад тэрийг орчуулаад радио, ТВ-ээрээ явуулчихад болоо ш дээ. Хүмүүс вакцин хийлгэх гээд хуйлраад байдаг, гэтэл судлаачид нь өөрсдөө ямар үр дагавартай нь сайн судлагдаагүй байхад олон нийтэд хэрэглэсэн гээд хэл ам татлаад л байна. Тийм болохоор өөрсдөө л мэдээрэй дээ.
Манай мужийн Засгийн газраас санхүүжүүлсэн клип
Гараа яаж зөв угаах вэ
Өөрийгөө яаж томуунаас хамгаалах вэ (хөгжиж буй орнуудад зориулав гэжийнэ шүү)
Хичээцгээе!!!
Source: http://www.healthemergency.gov.au/internet/healthemergency/publishing.nsf/Content/spread
Comments on: "Swine Flu prevention" (3)
[…] Alimaagaar so sa? Swine Flu prevention […]
Source: http://www.healthemergency.gov.au/internet/healthemergency/publishing.nsf/Content/spread
Swine Flu vaccine name
Panvax H1N1 shuu.