Тэтгэлэг горилогсдод тусламж

September report

Өнгөрдөг 9-р сар чиг завгүй гүйсээр байгаад дууслаа. Эхлээд Монголоос ирсэн хүмүүсийн сургалтад орчуулга хийж гүйгээд, хажуугаар нь Монголд болох хурлын материал орчуулах, хичээлээ заах, бичиг цаасны “өрөө” өгөх, парт-тайм ажлаа хийх, ямар их ажил амжуулваа. Тэгсэнээ, онгоцонд үсэрч суугаад, Улаанбаатарт очиж гялс хурал зохион байгуулчаад, буцах замдаа бас далайн эрэг хавьцаа амарч, дэлгүүр хэсээд, үгүй ээ мөн үр дүнтэй байлаа шүү. Хэт их ажилласны гай, ажлын бүтээмж одоогийн байдлаар 0, сайжрах найдлага ойрын өдрүүдэд алга. Амжилт гэвэл ямарч байсан хурлаа “үзэл суртлын” өндөр түвшинд хийчлээ, дараа жил Аделайдад болох хуралд 5 монгол хүн спонсорлуулахаар мужийн засаг захиргаагаар амлуулчихлаа, цалингаа хасуулалгүй бүтэн авчихлаа, өмнөх удаа шиг нутаг руугаа “өртэй” явсангүй. Гэхдээ хүний өмнөөс нүүр улайх зүйл их гарч, төрөлхөөсөө ухаа ягаан өнгөтэй юм шиг нүүртэй болох шахлаа. -Хурлын монгол материалын фонтыг нь тохируулаад хараад шалгаад өгөөч гэсний төлөө мөнгө нэхсэн Малайзид сурдаг монгол оюутны өмнөөс ичиж үхэх шахлаа. -Хүнээс хөөрхөн аашилж байж мөнгө авна гэдгийг ойлгохгүй байгаа хүмүүсийн өмнөөс үсээ үгтээлээ. -Урилга, зарлагагүй байж хүлээн авалтад ирчихээд хүний юмаар хүүдэгнэж буй арилсан дотортой төрийн албан тушаалтанд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэж үг хаяв. -Цаг агаар муугаас замдаа 27 цаг саатсаны гор гарч зарим нэг хүнтэй уулзаж чадсангүй. -Жижигхээн мөнгө хийхийн тулд албан тушаалаа ашиглаж буй овилгогүй хүмүүсийг бодохоор дэлбэрэх шахав. Ялангуяа тэр төрийн тусгай үйлчилгээний автобаазын дарга болиосой. -“Би дөрвөн хүүхэдтэй хүн шүү” гээд tip ичихгүйгээр нэхэж буй автобусны жолоочийг багалзуурдчих шахлаа. (4 хүүхэдтэй болох үйл ажиллагаа явуулж байхдаа надаас лав асуугаагүй). -Гадаадын өндөр дээд зочин төлөөлөгч тээвэрлэж явж, утсаар хээв нэг ярьж шүлсээ цонхоор хаяж буй жолоочийн өмнөөс арай л газар дор орсонгүй. Бид хүнд сайхан үйлчилж байж олон олон гадаад иргэд манай улсад ирж, их мөнгө зарцуулна. Арай гэж ирсэн хэдийг нь өгөөш харсан өлөн бүргэд шиг хэмлэхээд дахиж ирэх байтугай тэрний ойр дотны, зүгээр Монгол ямар вэ гэж асуусан замын танил нь хүртэл ирэх магадлал тэг руу дөхнө. Ийм болохоор нэгэнт тэднийг аялал жуулчлал хөгжсөн орны хямд, тохилог буудал, дэд бүтэц, онгоцны тийз, үзвэр үйлчилгээгээр ойрын хэдэн жилдээ хангаж чадахгүй юм чинь ядаж өөрсдөөс хамаарах хүчин зүйлс болох нүүрэндээ инээмсэглэлтэй, аль болохоор аятайхан сэтгэгдэл төрүүлэхээр сэтгэл тавин үйлчилбэл манайд ирэх гадаад хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр монголд орж ирэх, үлдэх мөнгө нэмэгдэнэ  дээ.

Comments on: "September report" (14)

  1. boduushtai l yum. ingej palhiitel avaad hayachihaar manaihan chini sonsoj suraagui yum chini bas l yum heleestei dee, hehe.

    plus-tai shurdhiichdeg jaatai hun shw. surmaar bn doo.

  2. Hi Mrs Alimaa , Dotono canagdaj bna , bi ger bvlteigee 11 card Adelaided ochih gej baigaa , baingiin orshin cuuh visa tai.
    Tend yg hichneen MGL chuud baigaa yg yu hiitsgeej baigaa talaar medeelel baival ih bayarlana , er ne tsoohon ihenh ne
    curdag gej conccon.

    thanks

  3. Asuux asuultaa postdood uldeechixee xo

    • Bi anagaahiin oyutan. Tegeed anagaahiin chigleleer tetgelegeer surah talaar tanias zovlogoo avah gesen yumaa.
      Mon anagaahiin holbogdoltoi site uun talaar medeelel
      ogooch gej huseh gesen yumaa.
      Tanias ulger jishee avahaar ih mundag emegtei shig sanagdlaa.

      Amjilt husii

      • Zovlogoo:
        1. Surguulia dund dungui togsoo
        2. Dor xayaj 2 jil ur buteeltei mergejleeree ajillaa
        3. ENGLISH-iin shalguur xangaa.
        4 Uunii daraa tetgelgiin talaar bodoj exlex
        Emchilgeeny chigleleer end tetgelgeer surna gesen oilgolt barag baixgui dee. Tolbor mash ondor. Oorsdiinxoo irgediig surgadag. Mon gadaadyn irged anagaaxyn surguul’d oroxod avdag shalgaltyg n’ ogson baix estoi. Ene shalgaltyg davaxuits Englishtei baina gedeg bol 12 jil Englisheer ulaan onts sursan xuuxed baina gesen ug.
        Xarin Publc health administration/policy/primary health care g.m management chigleleer Mastert tetgelgeer surax bolomj baidag bolovch deerxi exny 3 shaardlagyg xangaj baij apply xiixgui bol unen naidlagagui dee.
        Web site delxiigeer duuren baina shuu dee. Nadaas zovlogoo avaad baix yu bainaa. Google-deed l garaad irne sh dee. Bie daaj xeregtei medeellee xaij olox ur chadvar surax gej xusch temuulj bui xund xamgyn chuxal ur chadvar yum.

  4. Bi odoo MGL-d gadaadiin hurungu oryylalttai negen tom company-d hy-bo hiideg Sanhuu Ediin Zasgiin deed surguuliig onts duntei tugsuj bsan l da/gem n English jaahan taaruu/ 2008-ond. Ny-bo mergejleer tugssun bol MBA-n tetgeleg husehed yamar chigleleer suraltsaj boldog yum be/jisheelbel economics.busines administration.geh met/

    • Englishee saijruul.
      Dor xayaj xoer jil ajillax 2011 onoos naash tetgeleg xusne gevel oldox magadlal 5%
      Chinii xuseed baigaa mergejil xet eronxii baina. Tsaashid nariivlchlan yag yu surax xuseltei baigaagaa todorxoil

  5. ene gegeeen yaahaaraa ingej hun amitan daapaalj yavjidiin, naa duka geed huuhed chin alimaagaas ulger duurail yum surah l gej tegj bn shdee, terend yund amaa uragdtal angalzdiin. chi ih mundag chadaltai, busdad tuslah chin huseltei met sanagddad bsn. harin nileed olon gazar chi busdiig daapaalsan eldevlesen ungu ayastai msg bichsen bsn chin nadad mash hachin sanagdsan. chi $ bish bolohoor hun bolgond taalagdah albagui l dee.

    • ooroo joohon iluu hushuulchihaar zavtai hunuu tee, kkk. chamd hamaagui yumand hurtel emzegleestei kkk. hongon huleej avch surval ali alind maani l heregtei shdee.

  6. […] үйлчилгээ нэг үеэ бодвол сайжирч байна. Ямар ч байсан дуудуулж дуудуулж […]

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: