http://gegeen.wordpress.com/2009/07/17/hel-nyad-neznaikanuudad/ – Click here
Одоо нээрээ яанам билээ? Ямар ч кэцүү юм бэ дээ?
Би ойлгож байнаа. Та нар ямар ч үнээр хамаагүй гадаадад гарч, сурч, ажиллаж, мөнгө олж, баяжиж, ах дүүгээ өөд нь татаж, амьдралын ухаанд суралцаж… гээд олон зорилготой гадагш чиглэсэн их нүүдэлд нэгдэж байгаа.
Хайртай бүхний чинь итгэл, сэтгэл шингэсэн таван зуун ногоон мөнгө энд зүгээр л нэг долоо хоног ядруухан шиг амьдрах мөнгө.Гадаадад гарчихвал мөнгийг хүрздээд хүрздээд, шуудайгаар нь олоод шархаа дор нь нөхнө гэж бодож буй бол уншигч та өөрөө, эсхүл найзаа, дүүгээ, эгчээ, ахаа, хүүгээ гадагш явуулахаа азнаарай. Соц нийгмийн үед ярьдаг байсан улстөржсөн агуулгатай боловч зах зээл, капитализмийн хамгийн гашуун, харгис үнэн бол ХӨДӨЛБӨЛ ХӨЛС, ЗОГСВОЛ ЗООС.
Энэ улсад тодорхой ажил хөдөлмөр эрхлэн Монгол стандартаар хангалуун сайхан амьдарч буй боловч тас харанхуй, хармаандаа мөнгөгүй, дээр нь хэлгүй даадий царайлан ирж буй залуусыг хараад ЯАНА ДАА гэдэг үг өөрийн эрхгүй амнаас унадаг юм. Олон хүн чи онолдоод суухаар туслаач, дэмжээч, гэртээ авчраад үнэгүй байлгаач, мөнгө төгрөг өгөөд, ажил олж өгөөч гэх байх. Гэвч удаан жил барууны ертөнцөд амьдарсан туршлага, миний ертөнцийг үзэх үзэл нь хувь хүн өөрөө өөртөө эзэн болоогүй цагт алтан тавган дээр хоол хийж өгсөн ч урьдаас нулимдаг болохыг ямагт санадаг юм. Тухайн хүний хариуцлагагүй шийдвэр гаргасных нь төлөө би яагаад хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Тийм болохоор ард түмний хүүхдүүдээ. Та нараас гуйя, бүр омогшин бахархадаг өвөг дээдсийн чинь нэрийг барьж гуйя:
1. Хэлгүй бол гадаад улс руу зүглээд чиг хэрэггүй. Хэлгүй бол хөлгүйн адилаар энд хэлгүй бол амьдралгүй. Өндөр үнээр хэл сурж, өөрийгөө ядуу орны гуйлгачин гэдгээ яс, мах, эд эсэндээ шингэтэл ойлгож авах сэтгэл санааны тэр их дарамыг мэдэрч сурахаад Монголдоо хэлний курсэд яваад өөрийгөө дайчлаад ядаж баабан бээбэн асуултад толгой сэгсрэхгүй, I am sorry, I don’t understand you quite, but I think… гэж хариулдаг болтлоо хэл сураач. Нэг талаасаа өөрийн дассан орчиндоо зөвхөн нэгхэн хүчин зүйл буюу чамаас өөрөөс хамааралтай орчинд хэл сурна, нөгөө талаасаа улс орныхоо эдийн засагт байгаа хэдийгээ оруулж эх орончоо харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Бид чинь бүгд эх орноороо бахархан цээжээ балбах дуртай ш дээ.
2. Өнөөдөр өлсөөд байвал Дуяа ажаагийнд ороод хоол буудчихна, мөнгөгүй болчихвол Галаа ахыг шаналгаж байгаад хэдэн цаас салгачихна гэдэг зарчмаар амьдарч ирсэн бол хүний нутаг, гүний хошуунд тийм юм ОГТ байхгүй. Гэвч энэ орон манай МГЛтэй ижил, нэг дэлхий дээр байдаг учраас л нар нь баруунаасаа биш зүүнээсээ манддаг болохоо ойлготлоо ядаж амьдралаа залгуулах мөнгөтэй ирээч дээ. Яаж чиг ядарч туйлдаж байсан хулгай хийж, хүн дээрэмдэхгүйгээр ядуу тарчиг ч гэсэн хуулийн өмнө цэвэр амьдрахаар нөөцтэй үр хүүхдээ нааш нь явуулаач.
3. Амьдрал сургахаар явуулах. Таны хүмүүжүүлж чадаагүй, сургаагүй үр хүүхэд чинь энэ харгис ертөнцөд ирээд улам л муу муухай, бузар булайг нь сурахаас засраад, сайжраад амьдралын утга учрыг ойлгох магадлал тун муу. Ялангуяа долоо хоногийн 5 өдөр нь эрүүл мэнд, сэтгэл санаа, хүн байх утга учраараа дэнчин тавьж хөдөлмөрлөчихөөд энэхүү хувь хүний үнэлэмжинд нь нөлөөлснөөс болж үүссэн стрэссээ амралтын өдрүүдээр тас архидан гаргаж, ” За энэ долоо хоногт ажил хийгээгүй гэж бодохоос” гэж өөрийгөө тайтгаруулан өдөр хоногийг өнгөрөөж буй хүүхдээ аваачээ. Мөн хөлс, нулимстайгаа олсон эндхийн стандартаар бол өчүүхэн, манайдаа бол маш их мөнгөөр мөрийтэй тоглоом тоглож буй үр хүүхдээ уучлан хэлтрүүлж, эх нутаг руугаа аваач. Нүднээс далд яавал ч яаг гэж бодон амин хувиа хичээн Монгол Улсад нөхөгдөшгүй баялаг болох хүнээ тоохгүй байгаа эцэг, эх хамаатан садан нь энэ хүүхдээ буцааж аваачаад хөдөө малчин өрхөд туслахаар явуулчих. Амьдралын үнэ цэнэ, монгол хүн болж төрсөн зорилгоо илүү ихээр ухамсарлах вий. Тураг ядрахаараа уулаа, ураг ядрахаараа саднаа гэдэг дээ.
4. Хүний хөгжлийн онол, бодит ертөнцтэй харьцуулсан ажиглалтаас харахад хэрэв хүү, охин тань 25 нас хүрээгүй бол гадаад улс, ялангуяа энэ харгис ертөнц рүү хүүхдээ явуулах гэж хичээх хэрэггүй гэж би хувь хүний хувьд зөвлөх юм байна. Нэгэнт төлөвшөөгүй хүүхдийг дошны элч тарвагаар өмнө нь маш том зорилго тавиад явуулчихаар энд ирээд соёлын шокноос гадна, сэтгэл санааны хэзээ ч засч болохгүй дарамтад орж байна. Миний танилын хүүхэд Сиднэйн Хайд Паркад 3 хоног гадаа хонож, хоолны үлдэгдэл идэж амьдарч байсныг санаж байна. Хамгийн аймаар нь “Миний аав, ээж ийм ертөнц рүү 500хан дойлууртай явуулаад өөрөө учраа ол гэж байсан их харгис хүмүүс” гэж хэлж байсныг би тод санаж байна.
5. Гадаад явж, дэлхийн соёл иргэншилтэй танилцах нь зөвөө. Гэвч сэтгэл санаа, эд материал, хэлний ямар ч бэлтгэлгүй, Холливудын киногоор барууны ертөнцийг төсөөлсөн хүүхдүүд явуулж буй эцэг эхийг би ойлгодоггүй. Хэн ч өөрийн үр хүүхдээ зовж, зүдрээсэй гэж боддоггүй боловч хэрэв та энд ирээд таны хүүхэд юу хийдгийг харах юм бол ил биш ч зүрхэндээ уйлах буй за…
Comments on: "Хэл няд, $ no, Элч тарвага" (11)
[…] on Хэл няад, Мөнгө нөү Незна…Xel nyad, $ NO, ELCH… on Хэл няад, Мөнгө нөү Незна…Alimaa on Хэл няад, Мөнгө […]
[…] on Хэл няад, Мөнгө нөү Незна…Xel nyad, $ NO, ELCH… on Хэл няад, Мөнгө нөү Незна…Alimaa on Хэл няад, Мөнгө […]
Uneheer hund negiig bodyylahaar uhaaruulahaar saihan zuil bichjee chamd bayarllaa
Bi yaj iigeed gadaad yavii gej bodood bsan yum. in MGL-oo training course-d suuya gej bodoj bsan yag l saihan batatgaj ugluu. chamd mash ih bayarllaa
Sainuu, Alimaa egchee, Bi IELTS-yn 6.5 onoo avsan yumaa, gehdee writing n 5.0 bsn,Ene tohioldold International study chigleleer applydah gsn Australyn ihenh surguuliud er n writing 6.0 gsn shaardlaga tavisan bh yum. arai baga shaardlagatai/writing deer/ surguuliudyg haanaas olj boloh uu ta zuvluj ugnu uu? eswel writingaa saijruulaad dahij shalgalt ugvul deer yum bolov uu?
Bayarlalaa.
Tungaa
Writing Reading 2 dor xayaj 6.0 baixgui bol nemergui dee xuuxee. Yagaad gexeer Mastert surnaa gedeg chin’ yum umshaad tegeed uxaantaixan shig xuulaad bichixiig xeldeg tul ene xoer muu bol tegeed er n’ ketsuu. Shinjlex uxaanyxan buyu science chigleliinxen gaigui shaardlaga tavidag chi international study bol unshaad bicheed unshaad bichdeg uchraas bichig unshix xoertoo sain anxaarch shaardlagatai onoog n’ avax xeregtei. Ene xoer skill muu bol surax gej ooroo tamaa uzne shuu dee. IELTS 6.5 gedeg n’ yag suraxad shaardlagatai minimum onoo boloxoos chi surch chadna gsen ug bish yum
[…] https://alimaa.wordpress.com/2009/07/18/xel-nyad-no-elch-tarvaga/ […]
kkk, bi australia-d irj uzej baisan, erdem shinjilgeegeer 30 garui jil dagnasan 50 orchim nasnii hund nomoo redaktorluulah geed ogtson chini australia-n nar ni baruunaasaa mandaj baina lee geed nemtsen tuuj yavsan gesen, whahahaha. bi ni bolohoor nogoo sherlok holmes shig nar sar sansar metiin yumiig ni ogt sonirhoogui baahan practical taldaa bulguudiig ni nuhsan yum baigaan, humuust ih hursen yum shig bailee. helee dohuulj baij ireerei gesen zahias neleen oruulsan baisiin, irsen humuus hoorhii bugd l yostoi unen heljee l geed shogshirtsgoogood baigaashd, hehe.
yer ni bol tanii bichleguudees uhaarah yum ih baigaag uhaan ni hureh humuus ni oilgoj talarhaj baigaa gej boddog. manai mglchuud chini il helehdee l muu bolohoos dotroo bol bayarlaj l yavdag shig baigaan, neg eyereg sanal 100 uuts hugalagchdiin sanaliig davahuits huchtei.
Bi bas australid surdag oyutan argagui bodit baidliig l bichsen bna.
Helgui tegeed doloo honogiin 300-350$-n helnii kursed suuh geed irchihsen tegeed tolboroo ajillaad olno geed yrij bgaa humuusiig haraad ”Yeah right” geed ooriin erhgui helmeer sanagddag . Medeej aihtar, salbaatai bolgoj buteedeg humuus baihiig uguisgehgui gehdee eronhii bodit amidraliig yg l bichsen bna. Humuus ehleed bodoj baij ireh gedeg mash zov.
harin tiimee ene bol yag unen. Alimaa egch ee, bi IELTSiin 6.0 onoo awsan yumaa, tegeed writing n 5.5 Bi odoo2r kursed orno tegeed master bish undergraduate program-d yawhad onoo maani hureh bolow uu. ternees gadna bas $$$ big problem bnaa. MASP zuwhun master l bdag gesen te. tiimerhuu um bachelort yu bdag bol? nadad medeelel uguj tuslaach?
[…] https://alimaa.wordpress.com/2009/07/18/xel-nyad-no-elch-tarvaga/ […]
[…] https://alimaa.wordpress.com/2009/07/18/xel-nyad-no-elch-tarvaga/ […]