Тэтгэлэг горилогсдод тусламж

Гадаадад сурахыг хүсч буй залуучуудтай ярилцахад дараахи нийтлэг алдаанууд гаргаж байгаа нь ажиглагдав.

1. Яаж тэтгэлэг авах вэ?

Тэтгэлэг авдаггүй юм. Чиний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж хүртээдэг зүйл. Та нар гэрийн даалгавраа сайн хийж буюу тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргагчдад тавьдаг хамгийн анхны шаардлагуудыг хангах хэрэгтэй. Амжилтад хүрсэн хүмүүсийн хэлээд буй санаа бол боломжгүй зүйл гэж байдаггүй, чи өөрөө зорилго тавиад хичээж зүтгэвэл үр шимийг нь хүртдэг гэдгийг өмнө энэ замаар явсан бид нар та нарт ойлгуулахыг хичээгээд байна. Иймд тэтгэлэг авах биш яаж scholarship worth individual болж хөгжих вэ гэдэг зорилго өөртөө тавьж, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.

2. Хүсэх хийхийн хоорондох ялгаа

Хүн бүр гадаадад сурахыг, ялангуяа хүний мөнгөөр сурахыг хүсч байна.Ийм бодолтой 100 мянган хүн дэлхий дээр бий. Амжилтад хүрсэн хүмүүсийн нууц нь хүсээд зогсохгүй хийсэнд байгаа юм.

Хүн бүрээс чи юу хүсч байна гэж асуувал уртын урт жагсаалт гарна. Гагцхүү хүссэн тэр зүйлдээ хүрэхийн тулд чи юу хийж байна вэ гэдэг чинь амжилтын түлхүүр. Энэ хугацаанд мэдээж чамаас шургуу хөдөлмөр, асар их тэвчээр, мятрашгүй зүтгэл гарна. Алсын том зорилгод хүрэх замд амьдралын нугачаанд бууж өгөлгүйгээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг. Тэтгэлэг авсан хүмүүсийг харахад нэг удаагийн оролдлогоор бус нилээд олон удаа оролдож байж, тэр оролдлого бүрээсээ нэг зүйл сурч үлдэж байж амжилтад хүрсэн байдаг юм.

3. Замын дундаас буцах нь буюу шантгалт

Шантрах үе хэнд ч тохиолддог. Энэ хавар хүртэл би өөрөө зөв юм хийсэн эсэхдээ эргэлзэх үе гарч л байсан. Гэхдээ ямар ч зүйл сайн муу хоёр талтай байдгийн адил амжилт өөрөө золиос шаарддаг болохоор зөвхөн чиний өөрийн итгэл үнэмшил, үнэлэмж чинь тэрхүү золиосны хэмжээг тодорхойлдог. Хүмүүс гадаадад сураад байгаа учраас би бас сурна гэж бодоод гол дунд нь манаргаж байгаа бол бас дахин нэг бодож үзэхийг хүсье. Мэдээж гадаадад сурна гэсэн том зорилго тавьсан хүн чинь их хичээнэ. Магадгүй, 10 жилийн дараа тэтгэлэг авч чадаагүй байж болно. Гэхдээ энэ бүх хөдөлмөр зүтгэлийн чинь дүнд чи англи хэлээ гайхалтай сайн сурсан, өөрийн СиВи, ажилд орох өргөдлөө бичиж сурсан байх бөгөөд хэдийгээр баруунд сургуульд сурч, магистр, доктор болох боломж олдоогүй ч өөрийгөө дайчилсны хүчинд хэл сураад илүү өндөр цалинтай ажилд орох боломжийг өөртөө нээсэн байнаа гэдэг нь чиний амжилт, бахархал юм. Ийм учраас өөрийгөө голох, сөрөг сэтгэлгээг өөрөөсөө хөөж, зөвхөн эерэг сайхан зүйлд тэмүүлж, аливаа зүйлийг ямагт эерэгээр харж, бусадтай нийцэн зохицож амьдарч чадвал чиний эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр чинь болно.

Зорилгодоо хүрэхийн тулд ямагт зөвөөр сэтгэж, хичээж зүтгэсэн хүнд аз ирдэг гэдэгт би үнэн сэтгэлээсээ итгэдэг.

Бүгдэд нь амжилт хүсье.

Alimaa

2009.07.02

Advertisements

Comments on: "Тэтгэлэг авдаг уу, хүртдэг үү?" (11)

  1. tanitai holboo barih gesiin ta mailhaygaa ugch boloh uu?

  2. Hi,
    Bi tantai holbogdohiig hussen umaa, bi EILTS-ee ogsoon surhuuliasaa offer letter ee avsan, odoo daragiinhaa alhamiig hiih geed l zovlogoo avah gesii. Tanii humuust tuslaj baigaa saikhan setgel ih uilsed tani ih bayarlaj yavdag shuu.

    • Xuuxdee, tegeed odoo linkeer tavisan webuudeer orood busad shaardlagiig xangaj bui esexee anzaarax xeregtei. Uund:
      1. Ajillasan jil.
      2. Surax chiglel

      Za uunii daraa study planaa sain bichne.Xeden xunees reference avax estoi ter buxnee xiine gex meteer odoo chin’ ajil chig undarna suu dee. Xamag barimt bichgee Anglish bolgoj notariatjuulj scandej file bolgon beldene. CV-gee saixan bichne. Xamgyn gol n’ scholarship application yu shaardsan ter buxnyg neg negengui belen bolgono. Ene jiliin xuv’d endeavoroos busad awarduud xaagdsan baigaa baixaa.

  3. […] Tetgeleg avdag uu, xurtdeg uu? 02/07/2009 Alimaa […]

  4. […] Tetgeleg avdag uu, xurtdeg uu? 02/07/2009 Alimaa […]

  5. Gaihaltai saihan zuvluguu baina. Alimaa egchdee bayarlalaa. Dandaa iim gereltei energy tsatsruulj yvaarai

  6. sain bn uu
    Bi ielts-iin 6onootoi.negent onoo hurehgyu l bol tegtegegt apply hiij blhgyu yu.

    • IT-r Flinders-d AUSAID-n tetgelegeer suraltssan IELTS 6.0-toi mgl hun bii. mergejleesee hamaaraad, esvel uni-eesee hamaaraad zarimdaa IELTS 6.0-toi hun shalguurt tentschiheed baidag yum bailee. http://www.cqu.edu.au bol j.ni Sydney, Melbourne, Brisbane, Gold Coast-d campustai IELTS 6.0-r mastert shuud avdag uni bn.

      MGL-n ZG-n tetgelegeer bol buur tag helgui humuus ih irdeg sh dee. Tegeed l garuud buten jil helnii course-d suuj tsag aldchaad mani metiinhee dungiin jagsaaltiig copy-dood l daraa jiliinhee mongiig avah geed mastert sursan yum shig aliataad yavjeedeg. Mani metiigee bas C-Credit, D-Distinction avsan baina gee l yaasan muu surdiin geed A, B bolgood zasaad yavuulj baisan bol yah uu, whahahahah. Daraa ni oorsdoo mastertaa surch uzeed yostoi P-(Pass)-aa l avbal ih yum boljeenoo, bi chamaig ayagui muu surdag gej bodjeesoon ch geh shig tenegtej ogno sh dee, kkk.

      za za, teed ma nz hicheej bgaad ooroo argalaad nuh suvee olood irvel teed bolno doo. humuus yaj iigeed hiigeed l baihiimdaa. yadaj bolomj baidag yum bn geed medeed suujiihav yahav dee tee?

      New tetgeleguudiin zar endees:
      http://gegeen.wordpress.com/category/tetgeleg-scholarship/
      http://gegeen.wordpress.com/2009/07/14/scholarship-updates-on-ggn/

  7. IELTS 6.0 onoo Avstraliin ix surguul’d elsen oroxod xangalttai onoo bish. Gexde tuxain mergejleesee xamaaran ene onoo deeshee dooshoo 1 pointoor oorchlogdox n’ bii. Gevch alivaa tetgelgiin gol shalguur n’ xel bogood xelny shalguuriin minimum xangaagui xun 1000 apply xiigeed exny shalgaruultyg davaxgui. Tetgelgiin shalguuriig xangana gedeg chin’ chi geriin daalgavraa sain xiij, ooroos xamaarax zuilee xiisen baina gesen ug gedgiig anxaarna uu!!! Tuunees bi manai nogoo kursyn Saraa nadaas English muu baij tetgeleg avaad yavsan gej bodoj exelbel Saraagaas yaj tetgeleg xurtseniig n’ asuuval deer baixaa.

  8. Boduushtai l zuil baina, zugeer ch neg oldchihdog ed bish gedgiig ih oilgood baigaa, hicheenee!

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: