Өдөр тутмын амьдрал:Жигмэд, Тогмид хоёр
Өнгөрсөн ням гарагт манай эндхийн монголчууд нийлээд интоор жимсэнд явлаа. Эндхийн жимсний аж ахуй, фермерүүд ургац хураалтын үеэр хүмүүс ажиллуулахаас гадна хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө очоод өөрсдөө хураагаад тэрийгээ худалдаж авч болдог юм. Ферм рүү нь ороход ойролцоогоор 5-8 доллар төлөх ба кг жимс нь дэлгүүрээс арай хямд байдаг. Энэ удаа бид Форэст Рэнж [...]